| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|
Саабрюккен хотын ашгийн төлөө бус Регенбохен байгууллагаас ДОХ-ын эсрэг албан ёсны кампанит ажиллагаа эхлүүлэхийн өмнөхөн нүсэр шугиан тарьсан тухай германы долоо хоног тутмын Штерн сэтгүүлийн нийтлэлд өгүүлжээ. Ухуулгын рекламны дүрсүүдийг Youtube-гээр болон нэлээд хэдэн мэдээллийн сайтаас харж болохын сацуу хоёр долоо хоног телевиз, кинотеатруудын дэлгэц гарч байна. Бүдэг гэрэлд эр, эм хоёр бэлгийн ажил хийнэ. Дүрсний төгсгөлд хэсэгт эрэгтэйн нүүрийг харуулахад Адольф Гитлер байх юм. Дараа нь “ДОХ бол дайны гэмт хэрэгтэн” гэсэн бичиг хөвөрөн гарна.
“ДОХ-д хандах нийгмийн анхаарал суларч байхад ДОХ-ын золиос бологчдын тоо тасралтгүй өсөж байна” гэж Регенбохен байгууллагын ажилтан Ян Швертнер ярьж байна. Хүмүүсийг цочроохын тул ийм бүдүүлэг сэрэмжлүүлэг зайлшгүй хийх хэрэгтэй байлаа. Энэ байгууллагад Гитлерийнхтэй адил охидоор зугаацагч Иосиф Сталин, Саддам Хуссейн нарын хувилбартай роликнууд бас байгаа бөгөөд эдгээрээр гамшигт тахалыг төлөөлүүлсэн хэмээн нийтлэлийн зохиогч Кристине Кирхгоф ярьж байна. Кампанит ажлын гол зорилго бол хамгаалалтгүй бэлгийн ажилд “үгүй” гэж хэлэх юм. Мэдээжээр энэ нь юуны өмнө залуучуудад хандаж байгаа аж.
ДОХ-оор өвчлөгсдөд туслах Берлингийн байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга Йорг Литвинш уг кампанит ажил очин, роликийг хараад “дур гутам, “аймшигтай” гэжээ. “ДОХ-ын сануулга сэрэмжлүүлгийг үй олноор аймаглан устгасан үйл ажиллагаатай харьцуулах боломжгүй юм” гэж тэрээр хэлсэн байна. Хүмүүст хүрдэг суртчилгаа бол дүрсний эффектээр хөөцөлдсөн тунгалаг ус шиг байх ёстой, бүр тэр тусмаа халдвар тээгч алуурчинг харуулах үед шүү. Түүнээс гадна олон жилийн эрүүл ахуйн үйл ажиллагаанаас харж байхад айлгах гэдэг тааруухан зөвлөгөө юм хэмээн шүүмжилжээ. Урьд нь ДОХ-ын эсрэг кампанит ажлууд нь ухуулга суртчилгааны төсөөлөн, адилтгах аргыг хэрэглэн, нийгмийн анхаарлыг татан сэрээхийг хичээж байв. Жишээ нь 2007 онд германы хотуудад ирээдүйн эхчүүдийг ДОХ-ын сорилд хамрагдахыг уриалан дуудах зорилготой зурагт хуудас харагдаж эхэлжээ. Түүнд бяцхан хүүхдийн дүрийг томоор харуулан гаргаж, доод хэсэгт нь “Эрүү өвөөгийнх, нүд аавынх, халдвар ээжийнх” гэсэн бичигтэй байв. Энэ зурагт хуудас араасаа эмэгтэйчүүдийн олон гомдол дагууллаа. Уг нь ДОХ-той бяцхан хүүхдийн өвчинд яах аргагүй тэд жинхэнэ буруутан билээ. Төдөлгүй зурагт хуудаснуудыг буцаан хураахад хүрчээ хэмээн Штерн сэтгүүлд бичсэн байна.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих