| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Афганистаны зуугаад сонгуулийн хэсэг дээр санал хураалтын дүн хүчингүй боллоо хэмээн Италийн Ла Стампа сонинд Маурицио Молинари бичсэн байна. Афганистаны өнөөгийн ерөнхийлөгч Хамид Карзайг ялуулахын төлөө тус улсад зуугаад хуурамч сонгуулийн хэсэг байгуулагдсан тухай өгүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдөр буюу 8-р сарын 20-нд зөвхөн цаасан дээр амилсан “санал авах хэсгүүд” хаа сайгүй байгуулагдсан нь тухай барууны орнуудын ажиглагч нар мэдэгдэж байна. Кабулд сонгуулийн хуудаснуудыг хайрцаг, хайрцагаар нь чухам хаанаас зөөн авчирсан тухай, энэ бүхэн хаанаас эх үүсвэртэйг зайлшгүй тайлбарлах шаардлагатай байгаа талаар тус нийтлэлд өгүүлжээ.
Одоогийн ерөнхийлөгчийн ах Ахмед Вали Карзай амбан захирагчаар нь ажилладаг Кандагар муж уг луйврын төв нь юм. Тэдний санал хураалтанд 25 мянган хүн оролцсон байтал, Кандагараас 350 мянган сонгуулийн хуудсыг зөөн авчирсан байх юм. Энэ зөвхөн мөсөн уулын ил харагдах орой гэнэ. Гомдол барагдуулах комисс 447 хэсгийн санал хураалтын дүнг хүчингүй болгож, бусад санал хураалтын 800 цэгийн сонгуулийн хуудсанд дүн шинжилгээ хийх юм. Ийм луйвараас үүдэн сонгуулийн дүнд эргэлзээ гарч эхэлжээ. Сонгуулийн дүнгээр санал өгөгчдийн 49 хувийг Карзай, гадаад хэргийн сайд байсан Абдулла Абдулла 32 хувийг авчээ. Сонгуулиас үүдэн олон нийтийн зөрчил хөдөлгөөн гарч, засгийн газартай тооцоо хийхэд тулбал Афганистанд нэмэлт хүчтэйгээ нийлээд 68 мянган цэрэг нь байгаа АНУ азийн энэ улсын төр засгийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэхийг хүсэхгүй байгаа учраас Цагаан ордон тун сандарч байгаа гэнэ. Ийм учраас америкийн дипломатууд Карзай, Абдулла Абдулла нарын оролцсон санал хураалтын хоёрдугаар шатны ажиллагаа явуулах талаар шахалт үзүүлж байна гэж зохиогч төгсгөлд нь бичжээ.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих