| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Манай тамирчин Н.Төгсцогт эхний раундад өрсөлдөгчдөө 2:3-ын харьцаатай ялагдсан бол хоёрдугаар үед Миша Алоян дахин гурван оноо авч, илт оноогоо хамгаалан, зугтаж тоглосоор тооны харьцааг 2:6 болгов. Харин төгсгөлийн шийдвэрлэх раундад Н.Төгсцогт урамтай сайн тоглож, оноог барьж чадав. Түүний өрсөлдөгч илт оноо хамгаалан тоглосноос болж удаа дараа сануулга авч, улмаар оноогоор торгуулснаар цаг дуусахаас ердөө 10 секундын өмнө тооны харьцаа 8:7 болж манай тамирчин тоглолтыг эргүүллээ. Ийнхүү Монголын боксчид хоёр мөнгөн медаль авах нь тодорхой болж буй бөгөөд удалгүй гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мөн медалийн өнгөө өөрчлөхийн төлөө тоглоно.
Н.Төгсцогт алтан медалийн тоглолтыг маргааш Поэрта Рикогийн тамирчин Арроёотой хийх болно. Арроёогийн хувьд Германы тамирчныг ялж алтан медалийн төлөө тоглох эрхээ аваад буй.
Сэрдамбын хувьд Хятадын тамирчин эхний үед 3:1-ээр тэргүүлж эхлээд тооны харьцаа 4:1 явах үед ч Сэрдамбадаа бид итгэсээр суусан. Хоёрдугаар үед тооны харьцаа 6:4 болж Нанхиад боксчин тэрүүлсээр. Шийвэрлэх гуравдугаар үед харин Сэрдамба маш мэдэрмжтэй довтлон тоглож хожих нь тодорхой болсон. Тооны харьцаа 11:7-аар манай бүрэн ялалтаар дууслаа.
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдГерманы шилдэг тамирчин амиа хорлож...Манай боксчид өндөр шагналтай тэмцээнд оролцоно Домогт хүн Д.Төмөрхүлэг жүдогийн залуучуудын ДАШТ-ний мөнгө зүүлээ Parkour - ийн тухай |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
IJ BUREN MEDALITAI HARIAS IRJ BUI HUVGUUDEEREE BAHARHAJ BN
Сэтгэгдэл бичих