| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Энэ удаад бид та бүхэнд E-Verify болон SAVE гэсэн хоёр маш чухал хөтөлбөрүүдийн тухай мэдээ бэлтгэлээ. Технологи хөгжиж буй энэ үед цагаачдын бичиг баримтыг ч шалгах арга нь хөгжиж, технологийн гарт шилжин орж Америкийн засгийн газар, албан газрууд маш амархан бөгөөд маш хурдан хүссэн хариугаа авдаг болох гэж байна. Харин энэ нь бид нарын амьдралд хэрхэн нөлөөлөх бэ? Үүнийг та өөрөө бодож санал сэтгэгдлээ бид нартай хуваалцаарай.
АНУ-д ажилд орж буй хүмүүсийн ажиллах эрхийг интернетээр шалгадаг E-VERIFY програмын тухай. Асуулт-Хариулт.
АНУ-д амьдарч буй цагаачдад хүргэх нэгэн чухал мэдээ байна: удахгүй ажил олгогч байгууллага болон Цагаачлалын албаныхан ажилд шинээр орч буй хүмүүсийн ажиллах эрх, Social Security Number (SSN) буюу нийгмийн даатгалын дугаарыг тус тус интернетээр хэдхээн хормын дотор E-Verify гэсэн системээр шалгадаг болох гэж байна.
Уг үйл ажиллагааг Department of Homeland Security (DHS) буюу Дотоодын Аюулгүй байдлын хэлтэс болон Social Security Administration (SSA) буюу Нийгмийн даатгалын газар гэсэн 2 Америкийн чухал байгууллага хариуцан явуулж байгаа болно. Уг хөтөлбөрийг Засгийн газар болон DHS хэлтэсийхэн дэмжиж байгаа бөгөөд E-Verify-аар бичиг баримт шалган ажилд шинээр хүний нөөцийг авч байгаа албан газруудад хамгийн түрүүнд төрийн дэмжлэг үзүүлж, тэдгээртэй нь гэрээ байгуулна гэж Дотоодын Аюулгүй байдлын хэлтэсийн дарга Janet Napolitano 2009 оны 8 сарын 12-нд хэлжээ.
Энэхүү программыг 2009 оны 9 сарын 8 хүртэл хойшлуулсан байгаа ч гэсэн, E-Verify-г зөвхөн federal contractors буюу төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа компани, албан газрууд л хэрэглэх бөгөөд 2009 оны 9 сарын 8-аас хойш эдгээр байгууллагууд хоорондоо ямар нэгэн (Federal Acquisition Regulation (FAR) E-Verify clause (73 FR 67704) заалтыг оруулсан) гэрээ байгуулсан бол уг программд хамрагдахаар болж байна.
Төрийн агентлаг, байгууллагтай ямар нэгэн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан албан газар нь одоо ажиллаж байгаа ажилчдыг E-Verify-аар шалгах ЭРХГҮЙ бөгөөд гэрээнд FAR E-Verify Clause нөхцөл заагдсан тохиолдолд л шалгах болно. Шалгахын тулд ажил олгогч нь урьдчилан Form I-9 Employment Eligibility Рrocess буюу Ажил эрхлэхийг хүлээн зөвшөөрөх гэсэн нэртэй Маягт I-9-ыг бөглөж Цагаачлалын алба руу явуулна.
Тухайн шинэ дүрэм нь анх 1996 оны Америкийн дотоод бодлогод тусгагдсан бөгөөд Ерөнхийлөгч George W. Bush-ийн 2008 оны 6 сарын 6-ны 12989 тоот тушаалын дагуу төрийн байгууллага, агентлагтай гэрээ байгуулж байгаа албан газар, компаниуд ажилчдын бичиг баримтыг цахим маягаар шалгах ёстой гэж заасан болно.
E-Verify-тэй холбоотой зарим асуулт, хариултыг та бүхэнд сонирхуулъя
Асуулт: Яагаад би E-Verify-д оролцох ёстой вэ?
Хариулт: Өнөөдрийн байдлаар энэхүү програм нь шинээр ажилд авч байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалгах ганц хурдан ба шилдэг зам бөгөөд тухайн хүний нийгмийн даатгал дээр ямар нэгэн нэр үсгийн алдаа, цалингийн болон татварын тодорхойлолт, АНУ-ын албан ёсны оршин суугчидад ажлын байр гаргаж, Америкийн байгуллагуудад албан ёсны бичиг баримттай хүмүүсийг ажилд авхад хэрэгцээтэй багаж болно.
Асуулт: Манайх хэд хэдэн салбартай бөгөөд нэг салбраас бүх хүмүүсийн бичиг баримтыг шалгаж болох уу?
Хариулт: Болно. Энэхүү системд бүртгүүлэхдээ “multiple site registration” буюу “олон салбартай” гэдгээ тэмдэглээд муж болгонд хэдэн салбартай гэдгээ тэмдэглэх шаардлагатай.
Асуулт: Хэрэв ажил олгогч нь Нийгмийн даатгалын дугаарыг хараахан авч амжаагүй ажилчны ажиллах эрхийг шалгах хэрэгтэй бол яах ёстой вэ?
Хариулт: Шинээр ажилд орч буй ажилтан SSN буюу Нийгмийн даатгалын дугаарыг хараахан авч амжаагүй бол ажил олгогч нь энэ хүнийг E-Verify-аар шалгаж чадахгүй болно. Шалгахын тулд Form I-9 Employment Eligibility process буюу Ажил эрхлэхийг хүлээн зөвшөөрөх Маягт I-9-ыг бөглөж SSN авах хүртэл хүлээх хэрэгтэй. Маягтаа бөглөхдөө яагаад SSN –ийг нь оруулаагүй гэдгээ тайлбарлаад ажилчныхаа Ажил эрхлэх эрхийг нь шалгаж маягтандаа дугаарыг нь тэмдэглэсний дараа SSN авах хүртэл ажилуулж байж болно.
Асуулт: Америкийн иргэн биш хүний цагаачлалын статусыг E-Verify-аар шалгаж болох уу?
Хариулт: Үгүй. Уг програм зөвхөн ажлын эрхийг л шалгадаг болно.
Асуулт: Ажил олгогч энь гадаад паспорттой хүний ажлын эрхийг байнга шалгах уу? Ямар аргаар шалгах вэ?
Хариулт: Ажил олгогч нь Form I-9 буюу Маягт I-9-ийг бөглөхдөө List A-д орж буй таны гадаад паспорт, I-94, визны дугааруудыг тэмдэглэн авч, E-Verify дээр бас давхар оруулах болно. Түүнчлэн List B-д орж буй цээж зургийг нэхэмжлэж магадгүй бөгөөд Form I-9-ийн хариу гарах хүртэл танаас өөр ямар ч нэмэлт бичиг баримтыг нэхэмжлэх ёсгүй.
Бусад Асуулт хариултуудыг ЭНДЭЭС орж англи хэл дээр уншина уу.
***
АНУ-д оршин суугаа цагаачид тухайн мужийн/ улсын тэтгэлэгт хамаархад цагаачлалын статусаа цахим сүлжээгээр шалгуулна SAVE Program-ын талаар товчхон
Түүхээс нь
1986 онд төрөөс санхүүжүүлж байгаа зарим тусламжийн програмд хамрагдах сонирхолтой байгаа хүмүүсийн цагаачлалын статус болон бичиг баримтыг шалгах үүднээс АНУ-ын Конгресс Immigration Reform and Control Act of 1986 (IRCA) буюу Цагаачлалыг хянах болон зохион байгуулах хуулийн актыг гаргажээ. Уг акт нь тухайн үеийн Цагаачлалын албаны хууль тогтоомжийн хэсэг болж, уг шалгалтын системыг бий болгохын тулд 1987 онд Systematic Alien Verification for Entitlements (SAVE) Program буюу Гадаад иргэний баримт шалгах системжилсэн программыг бий болгожээ. 2003 онд АНУ-д DHS буюу Дотоодын аюулгүй байдлын хэлтэс гарч ирснээр уг хөтөлбөрийг Цагаачлалын албаны Шалгалтын хэлтэс хариуцдаг болсон.
Зорилго нь SAVE Хөтөлбөр нь төрийн байгуулагуудын хөтөлбөрт оролцох сонирхолтой байгаа гадаадын иргэдийн цагаачлалын статусын тухай мэдээллээр хангаж өгөх зорилготой бөгөөд нууц болон соргог мэдээллийг хамгаалж автоматжилсан системээр шуурхай замаар үйлчилгээ үзүүлэн хэд хэдэн төрийн агентлагийн ажлыг хамруулах болно. Энэхүү программ тухайн хүний Ажил эрхлэх зөвшөөрлийн талаар мэдээлэл агуулахгүй бөгөөд (Ажил эрхлэх зөвшөөрлийн мэдээлэлийг зөвхөн E-Verify л агуулна) тухайн иргэн нь ямар нэгэн тусламж болон тэтгэмжийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй тохиолдолд л төрийн байгууллагуудад DHS-ийн системд байгаа 100 сая гаруй хүний цагаачлалын мэдээлэлд нэвтэрж мэдээлэл авах зорилготой болно.
SAVE Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах сонирхолтой хүмүүс дараахь утас, хаягаар холбоо барьж болно:
Цагаачлалын албаны шалгалтын хэлтэс буюу
USCIS Verification Programs Contact Center: 1-888-464-4218,
SAVE Technical Helpline: 1-800-741-5023
Faх: 202-358-7867
Цахим хаяг:
SAVE.HELP@dhs.gov
Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
Шуудангийн хаяг: USCIS, SAVE Program
490 L’Enfant Plaza, East SW, Suite 7112
Washington, D.C. 20529-2620
Мэдээлэл шалгах нь
Мэдэллийг цахим сүлжээгээр болон (Form G-845, Document Verification Request буюу Баримт шалгах нэхэмжлэл гэсэн нэртэй Маягт G-845-ийг бөглөж) бичгээр нэхэмжилж болно.
Цахим сүлжээгээр шалгахад анхны үе шат: Агентлаг нь өргөдөл гаргагчийн өгсөн бүх мэдээллийг ашиглан баримт шалгах нэхэмжлэлийг явуулна.
• Системын хариу: өргөдөл гаргагчийн цагаачлалын статусын тухай мэдээлэл явуулна аль эсвэл мэдээлэл нэхэмжлэж буй байгууллагыг “Institute Additional Verification” буюу “Нэмэлт мэдээлэл явуулна уу” гэнэ. Тухайн өргөдөл гаргагчийн статусыг нь батлаж чадаагүй бол нэмэлт баримт нэхэгдэх болно.• Хариу илгээх хугацаа: 3-5 секундын дотор.
Нэмэлт баримт, баталгаа
Хоёрдугаар үе шат - Хэрэв тус байгууллага нь “Нэмэлт мэдээлэл явуул” гэсэн хариу авбал өргөдөл гаргагчаас нэмэлт баримт, мэдээллийг шаардана.
• Системын хариу: өргөдөл гаргагчийн цагаачлалын статусын тухай мэдээлэл явуулна аль эсвэл “Resubmit with Doc (2 sided)” буюу “(2 талтай) нэмэлт баримт хавсаргаж дахин явуулна уу” гэнэ. Статусыг нь батлаж чадсан бол шалгах үйл ажиллагаа нь үүгээр дуусна, харин батлаж чадаагүй тохиолдолд гуравдугаар үе шат руу орох болно.
• Хариу илгээх хугацаа: ажлын 3 өдрийн дотор. Гуравдугар үе шат – Тус агентлаг нь “(2 талтай) нэмэлт баримт хавсаргаж дахин явуулна уу” гэсэн системын хариу авбал дахин нэхэмжлэлээ гарган Маягт G-845-ыг бөглөж, өргөдөл гаргагчийн цагаачлалын бичиг баримт болон Маягт G-845-ын хуулбарыг АНУ-ын Цагаачлалын төв рүү шуудангаар явуулна.
• Системын хариу: өргөдөл гаргагчийн цагаачлалын статусын тухай мэдээлэл аль эсвэл ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл явуулна. Статусыг нь батлаж чадсан бол шалгах үйл ажиллагаа нь үүгээр дуусна, харин батлаж чадаагүй тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар дурдана.
• Хариу илгээх хугацаа: Маягт G-845 болон цагаачлалын баримтуудыг хүлээн авсаны дараа ажлын 10-20 өдрийн дотор.
Бичгээр нэхэмжилэх нь
SAVE Хөтөлбөр нь зарим үед тус агентлагийг Маягт G-856-ыг бөглөж Status Verification Office буюу Цагаачлалын статус шалгах хэлтэс рүү бичгэн хэлбэрээр нэхэмжилэлээ гаргуулдаг.
• Бичгээр гаргах хариу: Маягт G-845 болон шаардагдах цагаачлалын баримтуудыг хүлээж авсаны дараа тухайн хэлтэс нь өргөдөл гаргагчийн цагаачлалын статусын тухай мэдээлэл аль эсвэл ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл явуулна. Статусыг нь батлаж чадсан бол шалгах үйл ажиллагаа нь үүгээр дуусна, харин батлаж чадаагүй тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар дурдана.
• Хариу илгээх хугацаа: маягтыг хүлээж авсаны дараа ажлын 10-20 хоногийн дотор хариу ирүүлнэ.
Та бүхэнд бага ч гэсэн E-Verify болон SAVE програмуудын талаар тайлбар өгч чадсан гэж найдаж байна. Одоогоор бол E-Verify-аар нь зөвхөн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа албан газар, компаниудын ажилчид шалгагдах бөгөөд нэг их удалгүй бүх газруудад нэвтрэх байх гэж бодож байна. Харин SAVE нь нэг талаараа төрөөс тэтгэмжинд хамрагдах хүсэлтэй байгаа хүмүүсийн цагаачлалын статусыг шалгахад хялбарчилсан программ болхоороо хариу нь шүүрхай гарахын зэрэгцээ нөгөө талаар хүн бүрийн соргог мэдээллийг алдах бас нэгэн арга болов уу гэж бодож байна.
Ямар ч л байсан бид боломжоороо та бүхэнд цагаачлалын тухай сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг хичээх болно. Харин Танд асууж лавлах юм байвал АНУ-ын Цагаачлалын албаны Үйлчилгээний төв рүү 1-800-375-5283 дугаараар мөн http:///www.uscis.gov гэсэн цахим хуудас руу орж шаардлагатай мэдээллээ хайж болно гэдгийг бүү мартаарай.
Манай сайтнаас энэхүү мэдээллийг хуулбарлан тавьж байгаа тохиолдолд эх сурвалжийг нь дурдаарай. Баярлалаа.
Танд амжилт хүсье.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих