| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Златан: Жинхэнэ интэристи нар Интэрийн төлөө юу хийснийг мэднэ. Намайг ирэхээс өмнө тэд 17 жил түрүүгүй байсан. Би 3 жил тоглоход баг маань 3 скудетти авсан. Учир нь би тэнд тоглож байсан гэж.
Уучлаарай Ибра бид чамтай огт санал нийлэхгүй байна. Яагаад?
- 2006 оны скудетто бол яалт ч үгүй манайх. Бид бол жинхэнэ аваргууд. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг Монгол ардын зүйр үг мэдэхгүйгээр нь түүнийг буруутгалтай биш. Харин ч тэрээр луйвардаж авч, хураалгасан скудеттиг Интэрт ирж албан ёсоор, олон рекорд тогтоолцож, өөрөө ч мэргэн буудагч болж авсан шиг авсан. Энэ богино хугацаанд тоглох чадвар нь улам сайжирч, жирийн авьяаслаг тоглогчоос дэлхийн шилдгүүдийн нэг болсон. Дэлхийн хамгийн өндөр цалинтай тоглогч болсон.
- Ганцаараа 3 скудетти авсан юм шиг ярьж. Ямар Марадона биш дээ. Энийг өөр өнцгөөс харвал Кордоба, Хулио Сезар, Занетти, Кучу, Матрикс, Майкон, Фигу гэсэн багийн эд эс болсон тоглогчдыг үгүйсгэж байна. Ганц Майконоор жишээ авахад Ибра хэдэн гоолоо Майконы дамжуулалтаар хийсэн бол?! Би урьд нь жишээ татаж байсан 3-р хаалгач Орландони муу тоглосон бол 2008 оны скудеттог авч чадахгүй байсан гэж. Гарааны ганц довтлогч байтугай сэлгээний хаалгачийн үүрэг их Интэрт. Бид нэг хүнээс хамаардаг баг биш.
Моуриньо хэлэхдээ миний удирдлаган дор байсан довтлогчдоос хамгийн шилдэг нь Этү гэж хэлсэн. Моуриньод өөрийнх нь тоглогчид хамгийн шилдэг нь байдаг. Өнгөрсөн улиралд дэлхийн шилдэг тоглогч бол Златан өөрөө байсан. Харин одоо Этү Моуриньогийнхоор хамгийн шилдэг нь. Тэгсэн энийг нь дуулсан Ибра: Үнэн үү? баяр хүргэе гэсэн байсан. Тэгээд тэрнийхээр бол өөрийг нь нэрлэх ёстой байсан гэж үү?!
Үүнд нь Интэристи нар ч бус Барсагийн фэнүүд ч эгдүүцэх болов уу. Хар ухаанаар бодоход Барса аваргуудын лигт 3 удаа түрүүлсэн. Үүний 2т нь Этү байж, финалд нь тус тус гоол хийсэн. Ингэж авч үзвэл Барсагийн бүх цаг үеийн шилдэг тоглгогч гэхэд хэлсдэхгүй. Ийм хүнтэй өөрийгөө харьцуулаад яахав дээ.
Түүний ингэж хэлсэн нь эхний удаа биш. Тэрээр Каннаварод бас : Чамд гайхалтай карьер байгаа, чи сайн тоглогч ч гэсэн намайг ирэхээс өмнө чи цомгүй олон жил болсон гэсэн гэдэг. Харин Итали залуу Дэлхийн аварга болсныхоо дараа Златанд хэвлэлээр хандаж : надад дэлхийн шилдэг тоглогчийн шагнал алтан бөмбөг байна. Үзэхийг хүсвэл манай гэрт ирээрэй гэж байсан удаатай.
Урт хэл хүзүү орооно. Бид чиний хийсэн бүхнийг үгүйсгэхгүй. Үүнд чинь ч баярладаг. Гэхдээ эргэж багийн маань талаар олон юм донгосохыг чинь хармааргүй байна. Би хувьдаа чамгүйгээр Аваргуудын лиг, бүр байг гэхэд скудетто авахгүй байсан ч харамсахгүй.
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдГерманы шилдэг тамирчин амиа хорлож...Манай боксчид өндөр шагналтай тэмцээнд оролцоно Домогт хүн Д.Төмөрхүлэг жүдогийн залуучуудын ДАШТ-ний мөнгө зүүлээ Parkour - ийн тухай |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих