| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |

Япон улс нь хэдийгээр зах зээлийн эдийн засагтай орон боловч үндэсний засгийг удирдахад төр засгийн үүрэг оролцоо нь юуны өмнө нийт улсын төлөвлөлт, зохицуулалтаар илэрч байдаг юм.
Японы эдийн засгийн хөгжлийн эхний шатанд зэвсэгт хүчнийг бэхжүүлэн өргөжүүлэх зорилгоор засгийн газрын бодлого чиглэлээр үүсч хөгжсэн хүнд аж үйлдвэрлэлийн салбарууд ба зах зээлийн эдийн засгийн хэрэгцээ шаардлагаар үүссэн хөнгөн аж үйлдвэр гэсэн 2 чиглэлээр хөгжиж иржээ. Барууны орнуудаас ялгарах Японы нэг онцлог бол ЗГ нь үйлдвэрийн удирдлагын хүмүүстэй хамт нарийвчилсан судалгаа хийж, ирээдүйтэй болон олон улсын зах зээлд харьцангуй ахиу байр суурь эзэлдэг аж үйлдвэрийн салбаруудыг тодорхойлсон явдал юм гэжээ. Түүнчлэн тийм салбаруудыг хөгжүүлэхэд ЗГ-аас ямар арга хэмжээ , тусламж дэмжлэгэ үзүүлж болох талаар судалгаа хийсэн байжээ.
Үүний тод жишээ нь автомашины үйлдвэрлэлийн салбар ажээ. Японд машины үйлдвэрлэл дайны өмнө бол зэвсэгт хүчинд шаардлагатай аж үйлдвэрлэлийн салбарын хувьд бий болсон. Харин Дайны дараах үед өсөх ирээдүйтэй салбар байсан учраас энэ салбарыг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болтол нь түүнд гадаадын хөрөнгө оруулахгүй байх бодлогыг баримталсан байна.
Хэрэв тэр үед Японы төр засгаас гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн бол өнөөгийн Японы машины үйлдвэрлэлийн тогтвортой үндэс байхгүй байсан гэж үздэг байна.
Энэ бол аж үйлдвэрлэлийн салбарыг анхааралтай сонгон авах, өөрөө өрсөлдөх хүч чадвартай болтол нь хөгжүүлэх, түүний дараа гаднах өрсөлдөөнд тулгуурлах гэсэн маш нарийн бодлого юм байна.
Гэхдээ Японы төр засаг нь шаардлагатай гэж үзсэн үйлдвэрлэлийн зарим салбаруудыг ивээл хамгаалалтандаа байлгаж байгаад дараа нь аажмаар багасгах бодлого явуулсан байна. Тухайлбал нүүрс олборлолт, химийн хортой үйлдвэрлэлийн зарим салбарууд болон өөр хэд хэдэн салбаруудад ийм арга хэмжээ авчээ.
Японы ихэнх үйлдвэрлэлийн салбарууд нь жижиг засварын газар, цехээс эхлэн аажмаар хүчин чадал нэмэгдүүлэх замаар хөгжсөн байна. Тэгэхдээ үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмжийг импортлон авсны дараа өөрсдийн хүч хөдөлмөр арга ухаанаар байнга сайжруулсаар анхны түвшин хэмжээнээс илүү боловсрогуй болгоод байнгын өндөр түвшинд байлгаж ахиулсаар байсан юм. Энэ нь Японы эдийн засгийн гайхам хөгжилд хүрэх нэг онцлог арга хэмжээ нь байжээ.
Ийнхүү Япон орон дайны өмнөхөн гэхэд эдийн засгийн нэлээн өндөр хөгжилтэй болсон боловч дайны дараа эдийн засаг, аж ахуй нь үндсэндээ сүйрч устгагдсан юм. Тэр үед буюу 1945 онд Японы нэг хүнд ногдох ДНБ нь өнөөгийн ханшаар харьцуулахад ердөө 45 доллар буюу өнөөгийн муу гээд байгаа Монголын нэг хүнд хүнд ногдох ДНБ-ээс 10-20 дахин бага байжээ. Өөрөөр хэлбэл 10-20 дахин ядуу байсан юм.

Дэлхийн 2-р дайны дараа Япон улс эдийн засаг аж ахуйгаа сэргээн хөгжүүлэх 10 гаруй төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан баталж байжээ. Эдгээрийн анхных нь 1946 оны 3 сард Японы төрийн зүтгэлтэн, нэрт эдийн засагч Окита болон түүний багийнхны боловсруулсан Японы эдийн засгийг сэргээн босгох үндсэн зорилт хэмээх анхны маш чухал төлөвлөгөө юм.
Уг төлөвлөгөөнд эдийн засаг, аж ахуйгаа сэргээсний үндсэн дээр 1930 оны үед байсан хэмжээнд хүн амын амьжиргааны түвшинг ердөө 4 жилийн дотор буюу 1950 онд сэргээсэн байхаар заажээ. Тэрхүү төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж байсны нэг баталгаа нь 1951 он гэхэд аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээ дэлхийн 2-р дайны өмнөхөн үеийн түвшинд хүрсэн явдал юм.
Тэгээд Японы ЗГ-аас эдийн засгийг цааш эрчимжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөг 1950-аад оны дундуур баталсан ажээ. Уг төлөвлөгөө нь эдийн засгийн бат үндсийг бий болгож бие даасан түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлэн тавьсан байжээ.
Бодитой бөгөөд тодорхой бодлого зорилтын хувьд экспортын чиглэлтэй үйлдвэрлэлийн салбарыг шинэчлэх, импортын хэмжээг багасгах ач холбогдолтой аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарал тавьжээ.
Үүнээс хойш 1950-1960-аад оноос эдийн засгийг өндөр түвшинд хөгжүүлэхэд чиглэгдсэн төлөвлөгөө мөн 1960 -аад оноос нийгмийн хангамжийг сайжруулах талаар төлөвлөгөө баталж хэрэгжүүлсэн нь байгалийн бохирдол, нийгмийн хангамжинд үл тохирох байдал, хүн амын нутагшилтын асуудал хурцаар тавигдаж байсантай холбоотой байв.
Япон улсын эдийн засгийг хөгжүүлэх талаар боловсруулсан хамгийн чухал төлөвлөгөө бол Үндэсний орлогыг 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөө байсан ажээ. Энэ төлөвлөгөөг 1960 онд баталсан бөгөөд уг төлөвлөгөөгөөр эдийн засгийг жилд 7.2 хувиар өсгөж 10 жилийн дотор Японы үндэсний орлогыг 2 дахин өсгөж ард түмний аж амьдралыг дээшлүүлэх зорилго тавьсан юм. Энэхүү төлөвлөгөө нь дотроо нийтийн аж ахуйг хөгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүүлэх, экспортыг хөгжүүлэх, хөгжиж байгаа орнуудтай гадаад худалдаагаа өргөжүүлэх, шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй болох, эдийн засгийн давхардсан бүтцийг арилгах, нийгмийн тогтвортой байдлыг хангах гэсэн үндсэн бодлогуудаас бүрдэж байжээ.
Ингээд Японы эдийн засаг 1950-аад оны дунд үеэс эхлэн 1970-аад оны эхэн хүртэл үнэхээр хурдацтай өссөн юм.

Тухайлбал 1954 оноос хойш 14-15 жилийн дотор үндэсний орлогоо бараг 7 дахин нэмэгдүүлж жилийн дундаж өсөлтийг 15 хувьд хүргэсэн нь эдийн засгийн туйлын өндөр өсөлт байсан билээ. Үүний тулд хуримтлалын фонд, үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалтыг 11.5-13.9 дахин буюу жилд 20 орчим хувиар нэмэгдүүлж байсан байна.
Ингэснээр Япон улс эдийн засаг асар өндөр өсөлттэй байсан 1960-аад оноос хойш 1970 он гэхэд эдийн засгийн хүчин чадавхи, хөгжлөөрөө Англи, Франц, ХБНГУ -ыг гүйцэж түрүүлсэн байжээ.
Гагцхүү хамгийн бага өсөлттэй байсан үе нь 1976 оны нефтийн хямрал болон 1990-ээд оны эхэн үеийн Азийн орнуудад гарсан эдийн засгийн хямралын үе бөгөөд жилийн 6.4 хувийн өсөлттэй гарсан байжээ.
Энэ нь газрын тосны үнийн огцом өсөлт, хөгжиж буй орнуудын түүхий эдээ өндөр үнээр борлуулах болсон, болон иений ханшны өөрчлөлтөөс шалтгаалж байлаа.
1994 оны байдлаар Япон улсын ҮНБ-ий хэмжээ 4 триллион 698 тэрбум 500 сая долларт хүрсэн бөгөөд бүх дэлхийн ҮНБ-ий 18.2 хувь буюу зөвхөн АНУ-ын дараа 2-рт орж байгаа юм. Түүнчлэн тус улсын ҮНБ нь Герман, Франц, Англи, Орос эсвэл бүх Ази тивийн орнуудын ҮНБ-ийн нийлбэр дүнтэй тэнцүү байгаа нь гайхалтай юм. Гэтэл энэ онд Японы эдийн засаг түүхэндээ хамгийн бага буюу 0.4 хувийн өсөлттэй байсан юм.
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдХятад болон Монгол наймаачдад бүү итгэАлмаазны эх орон болох нь ээ “АГАШИ” болон МАССАЖИСТууд "Хайрын амт" шинэ ном хэвлэгдэн гарлаа Охидын хамтлаг бүрдүүлж байна. |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
Тэнхимийн байрных нь гадаа хажуу буланд нь автобусны буудал байх….Бид 2 тэндээc оюутнуудад үйлчилдэг жижиг оврын автобусaнд суулаа даа…
25-30 хүний суудалтай автобус гэж бодьё…Тэнд 2 цагаан, нэг хар, нэг испани гаралтай байх гэмэр залуу, нэг энэтхэг, тэгээд бид 2…Ингээд бид 7гоос бусад нь бугд хятадууд… бүр багтахгүй, 2 талын суудлуудын голоор нь чихэлдэцгээж, автобусны жолооч дахиад хүн нэмж оруулахгүй гээд хаалгаа хаалаа… Цаана нь буудал дээр хэдэн бээвийсэн хужаа нар үлдэв…
Автобус нь эхлээд Graduate оюутнууд байрладаг байраар дайрч гарахад лав 10-аад нь буув. Зөрөөд 3 орж ирэв…Тэгээд цаашаа MIT-ийн Анагаах ухааны сургууль дээр зогсов…Бид бид 2-той хамт дахиад 10 гаран хужаа буув….зөрөөд бас л 10 гаран юм орох шиг болсон. Анагаахынх нь сургуулийн хаалгаар яваад ортол бас л энд тэндгүй л Ази оютнууд..
Mаршрутыг нь харж байхад цаашаа Undergraduate оюутнуудын байраар дайраад бас нэг өөр graduate байранд очдог юм шиг байна лээ……Буцаж ирэхэд нь бид 2 сууж эргээд Биологийн тэнхим рүү нь явав…бас л шаагилдсан хужаа нар….
Зөвхөн нэг удаа явахад л ийм байгаам чинЬ, өөр чиглэлүүд, өмнөх болон хойдох рэйсүүдэд хэд орж гарч байгааг хэлэхэд бэрх юм…
Монголчууд бид эдний боол болох вий дээ л гэж бодож явлаа….
Зөвхөн MIT дээр л ийм байгаа юм чинь Америкийн бусад их дээд сургуулиудад Хятадууд маш ихээр сурдаг гэдэг үнэн болж таарах шиг….2008 билүү 2007 оны Харвардын сургуульд элсэгчидийн статистикийг харж байхад бараг Undergraduate/graduate нийлээд 500-гаад оюутанууд байсан санагдаж байна…
Манайханы бие үнэлээд яваа охидууд, архидаад яваа залуучууд Америкийн мундаг их сургуулиудад ирдэггүй юм аа гэхэд ядаж зөв амьдраасай гэж бодов…
Уул нь бид цөөхүүлхэнээ…бүтэхгүй болохгүй байгаа асуудлууд их л амархан шийдэгдчихмээр юм шиг санагдах юм…Гэтэл үгүй юм аа…Одоо бүр хар тамхи, ижил хүйстэн энэ тэр гээд бүүр балайрч байгаа биз дээ…
Бид дэндүү залхуу хэнэггүй байна уу? эсвэл зүгээр л ТЭНЭГ юм болов уу?
бүүр бодоод олохгүй юм….
Нөгөө ^шуудайд хийсэн үхрийн эвэр шиг^ гэдэг хэлц үг л санаанд орж ирээд байх юм…
Сэтгэгдэл бичих