| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |

Говийн Догшин хутагт Данзанравжаагийн олон сайхан сургаал шүлгүүд ард түмний дунд ам дамжин яригдан өвлөгдөж ирсний нэг нь энэхүү Лам Гурван эрдэнэ гэдэг сургаал юм.
Лам гурван эрдэнэ энэрч өршөө
Муу гурван үйлийг сөнүүлэн соёрх
Уулын чинь оройд ус үл тогтох
Омогтой хүний цээжинд эрдэм үл тогтох
Нуурын чинь дундаас түймэр үл шатах
Номч ламын цээжнээс муу үг үл гарах
..................................
Хатсан тойрмоос хамаг шувуу зайлах
Хатуу дотортой хүнээс хань нөхөр зайлах
Зэвэрсэн модноос жимс цэцэг зайлах
Зөрүүд зантай хүнээс зэргийн нөхөр зайлах
..........................................
Баян болон явбал бардам сэтгэлээ даралтай
Баахан болон явбал гуниг сэтгэлээ даралтай
Тойн болон явбал ариун санваараа хичээлтэй
Тун ганцаар явбал хатуу сэтгэлийг барилтай
..........................................
Нанчид нанчид гэвч нарийн хар архи
Нарийвчилан шинжилбэл найман тамын нэг нь
Там там гэвч там хаанаас байх билээ
Тамтаггүй явбал там чинь тэр буй за
..........................................
Саруул тал байвч шавартай намагийг ажиглаарай
Сайхан амраг байвч санаа сэтгэлийг нь ажиглаарай
Хөх тэнгэр байвч хүйтэн дулааныг нь ажиглаарай
Хөөрхий амраг байвч алсын зоригийг туршаарай
..........................................
Булгийн үер өнгөрвөл буцаад урсах ёсгүй
Толь тунгалаг боловч тооцож үг хэлэхгүй
Тавтай нөхөд байвч
Тодорхой санаа нь далд
..........................................
Хөвчийн түймэрт өртвөл
Хүчээр унтраахад бэрх
Хүний дотор хартай бол
Хүлээгээд суухад яршигтай
..........................................
Бодь сэтгэл үгүй ч болов
Буянтай сэтгэл ачтай
Бодлын хар далд ч болов
Бултаад гарахад яршигтай
..........................................
Орох цагийн хурийг
Огторгуйн салхи эвдэнэ
Онох ухаан билгийг
Уурын мунхаг эвдэнэ
..........................................
Найгах навч цэцгийг
Намрын хяруу хиртээх
Нарийн билгийн ухааныг
Уурын мунхаг хиртээдэг
..........................................
Жигүүрт энэ ертөнцийн
Жич бач нь олон бий
Зэргийн нөхөд та минь ч бол
Сэрэмжилэн санаж явалтай
..........................................
Малгайгаа аваад магтвал
Магад үнэн гэлтэй
Муу үг хэлвэл
Хойт мөрөө хичээлтэй
..........................................
Энэ дууны нэр нь
Лам гурван эрдэнэ
Энэ дууг дуул
Энх амар жаргая
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдТаньд би гомдохгүйHeidi Klum-ийн үс засалт Hair style at New York Fashion Week Өвөрмөц загвартай номын тавиурууд Victoria Beckham-ийн үсний засалтууд |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих