Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Цаазаар авах ялын төрлvvд
2009-09-21 18:09:02 УБ


Хvний эрхийг дээдлэгч зарим орнууд энэ тєрлийн ялыг хэрэгсэхгvй болгож байна. Тvvнийгээ тэд нэлээд vлгэр жишээ хэрэг гэж бусад орнуудад ч “тархаах”-ыг оролдсоор байна. Гэвч дэлхийн 200 гаруй орны дийлэнх нь энэ тєрлийн ялыг хэрэглэдэг. Тvvнээс одоо хамгийн тvгээмэл хэрэглэгддэг нь буудан хороох ял юм.

Лалын орнуудад зан заншил, шашин шvтлэгтэйгээ холбогдон харгис шинжийг агуулсан онцлог тєрлийн ялуудыг хэрэглэдэг байна.
1.Заанаар гишгvvлэх
2.Могойд хатгуулах
3.Чулуугаар цохиж хороох
Эдгээрээс эхний хоёр нь Энэтхэг, Иран, Ирак, Саудын Араб зэрэг улсад хааяа нэг хэрэглэгддэг бєгєєд ихэвчлэн чулуугаар цохиж хороох ялыг хэрэглэдэг.
Цаазын тєрлийн ялаар хамгийн баялаг улс бол яах аргагvй Америк. Єнєєгийн байдлаар гэхэд л vндсэн 5 тєрлийн ялыг хэрэглэж байна.
1.Цахилгаан сандал
2.Хортой тариа
3.Хорт хий
4.Дvvжлэх
5.Буудах
Эдгээр ялууд дотроосоо хvний эрхийг хvндлэх vvднээс цахилгаан сандал, буудан хороох ялуудыг хэрэглэдэг ч бусад нь мєн л хэрэглэгдсээр байна. Цахилгаан сандлын хувьд Америкийн кинонд олон гардаг учраас олон тvмэн ойлголттой байгаа. Хортой тарианы хувьд гэмтнийг тусгай бэлдсэн хавтан дээр хэвтvvлж хєдєлгєєнгvй болгосны дараа тусгай зориулалтын катетраар судсанд нь хортой тариаг шахдаг байна. Мєн тусгай бэлдсэн зориулалтын шилэн кабинд хэрэгтнийг оруулан суулгаж хорт хийгээр утдаг ажээ. Хамгийн гол нь энэ vед тvvнийг хохирогчийн талынхан тусгай шилэн хаалтны цаанаас харж байдаг.
Манай улсын хувьд тvvх сєхєж vзвэл:
1.Агдлах буюу хєвчдєж алах
2.Бvтээж алах
3.Цавчиж алах гэсэн тєрлvvдийн ялыг тvлхvv хэрэглэж байсан тvvхэн баримт байдаг.
Эдгээрээс агдлах, бvтээж алах ялыг нийгмийн дээд давхаргынханд хvндэтгэл vзvvлэх vvднээс цус гаргахгvй хороох ял гэж тусад нь оноодог байжээ. Yvндээ урт шургааг, бод малын нойтон шир зэргийг ашигладаг байсан баримт бий. Ард иргэд боолуудын хувьд тэдэнд цавчиж алах ял оноодог байсан байна. Харин 1920-иод оноос хойш боловсронгуй зэвсэг тvлхvv хэрэглэгдэх болсонтой холбогдон буудан хороох ялыг хэрэглэдэг болжээ.



Сэдэв: Содон

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Мөнгөн эдлэл яагаад харлаж, өнгөнд нь өөрчлөлт ордог вэ?
Yoga vs. Drinking
Аттилагын алдар суу, аугаа ялалтын нууц
Гайхамшиг,аймшгийг хослуулсан содон барималч Ron Mueck
Фото зураг дээр сайхан гарах зөвлөмж
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: