| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |

Канадын Ванкувер хотноо долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын есөн хүртэл явагдсан цагдаа, галын байгууллагуудын олон улсын тэмцээн:
Олон улсын цагдаа, галын байгууллагын тэмцээний чөлөөт бөхийн төрөлд оролцсон цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаяр 90 кг-ын жинд барилдан алтан медаль хүртсэн байна. Мөн тэрбээр тэмцээний дөрөв дэх өдөр болсон сонгомол бөхийн барилдаанд 90 кг-ын жинд хүч үзэн мөнгөн медалийн эзэн болов.
Ийнхүү тус тэмцээнд спортын хоёр төрлөөр хүч үзсэн цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаяр Канадын дэвжээнээс алт, мөнгөн медаль хүртэж дэлхийн тавцанд Монгол цагдаагийн хүч бяр, гайхамшгийг үзүүлжээ.
Тайландын Бангкок хотноо энэ сарын 1-9 єдрүүдэд болсон Азийн тулааны спортын анхдугаар наадам:
Кураш бєхийн эмэгтэйчvvдийн 57 кг-д зодоглосон О.Лхагвахvv анхдугаар наадмаас анхын алтан медалийг эх орондоо авчирлаа. Тэмцээнд 42 орны тамирчид жүдо, каратэ, жиужицу, кикбокс, кураш, муатай бокс, таеквондо, у-шу, пенсак силат зэрэг есєн тєрлєєр 112 багц медалийн тєлєє єрсєлдсєн юм.
Дашрамд сонирхуулахад тулааны спортын анхдугаар наадамд манай улсаас жудо, кикбокс, кураш, муатайбоксын тєрєлд 20 тамирчин єрсєлдсєнєєс манай жудочид хоёр мєнгє, кикбоксчид нэг мєнгє, нэг хvрэл, кураш бєхийнхєн нэг алт, хоёр хvрэл медаль хvртсэн амжилт vзvvлсэн байна.
Азийн элсний спортын наадам:
Т.Энх-Амгалан нь чөлөөт бөхийн спортын мастер, улсын аварга бөгөөд Азийн элсний спортын наадамд элсний бөхийн +85 кг-ийн жинд барилдаж эх орондоо Алтан медаль өвөртөлж ирлээ...
Голландын Роттердам хотод болсон Жүдо бөхийн ДАШ тэмцээн:
Монгол улсын гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, Ази тивийн хошой аврага, Зүүн Азийн аварга Хашбаатарын Цагаанбаатар энэхүү ДАШТ-нд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Казакстаны бөх С. Лимийг, Гуравдугаар тойрогтоо Бельгийн бөх Ф. Фламандийг тус тус илүүрхэн ялсан билээ. Улмаар хэсгийн аваргын төлөөх Румины бөхийг ялж, хагас шигшээд ОХУ-ын бөх С. Уриартитэй барилдаж, ялснаар ийнхүү аваргын алтан медалийг хүртэж, Монгол улсын төрийн дууллыг эгшиглүүллээ.
АНУ-ын Нью-Йорк хотноо болсон "New York open" олон улсын нээлттэй тэмцээн:
Тус тэмцээний 66 кг-ийн жинд өрсөлдсөн жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Г.Болдбаатар алтан медаль хүртсэн байна
Италийн Милан хотноо болсон сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
Сонирхогчдын боксын хамгийн хөнгөн жин болох 48 кг-ын жинд өрсөлдсөн П.Сэрдамба эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Словакийн Мирослав Ковачийг 10:3 харьцаагаар ялж, улмаар шөвгийн 16-д Бразилийн боксчин Пауло Карвахог 15:7 харьцаатай буулгаж авснаар дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарсан.
Тэрбээр шөвгийн наймын тоглолтод Армяны боксчин Ховханнес Даньелянг 6:4-өөр хожсоноор хүрэл медалийн болзол хангаж, улмаар мөнгөн медалийн төлөө Хятадын Ли ЖиаЖаог 11:7-оор, дэлхийн аваргын төлөө ОХУ-ын Давид Айрапетянг 10:5 харьцаатай ялснаар Монголын боксын 61 жилийн түүхэн дэх анхны дэлхийн аварга болсон юм.
Жич: Энд зөвхөн АЛТАН МЕДАЛЬ уудыг дурдсан болно...
Ч.Энхбаяр
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдГерманы шилдэг тамирчин амиа хорлож...Манай боксчид өндөр шагналтай тэмцээнд оролцоно Домогт хүн Д.Төмөрхүлэг жүдогийн залуучуудын ДАШТ-ний мөнгө зүүлээ Parkour - ийн тухай |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих