| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |




Байгаль экологийн тэнцвэр алдагдаж байгаа энэ үед хүн бидний нүдэн дээр гол мөрөн ширгэж, ургамал ногоо хатаж байгааг хүн бүхэн мэддэг ч байгаль хамгаалахын тулд юу ч хийхгүй харин ч байгал эхийг хүмүүс өөрсдийн гараар сүйтгэж байна. үүний нэг жишээ бол туул гол болоод байна. учир нь НҮБ-ын гаргасан судалгаагаар туул гол дэлхийд бохирдлоороо хоёрдугаарт орж байна. Дэлхийд хамгийн их бохирдолтойгоор хятадын шар мөрөн орсон бол хоёрдугаарт туул гол оржээ. Туул голын хувьд бохирдлыг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж болох ч энэ нь бүгд хүний хүчин зүйлээс хамаарч байна.
БОЯ-наас туул голыг хамгаалтанд авахаар болж, туул голыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжид хариуцлагад тооцохоор болсон. гэсэн ч энэ ажил биеллээ олохгүй өдий хүрч, туул голыг бохирдуулах иргэдийн тоо буурахгүй, мөн туул голын ойр орчимд тавьж байгаа хяналт зохицуулалт байхгүй байна. уг нь туул гол бол хүн амын ундны цэвэр усны эх, нийслэлийн онцгой бүсэд хамаарагддаг. 2016 он гэхэд улаанбаатарчуудыг ундны усны нөөцгүй болж магадгүй гэсэн мэдээлэл их гарах болсон энэ үед туул гол гэх мэт стратегийн ач холбогдолтой газруудаа хамгаалахгүй бол байгаль экологийн сүйрлийн үр дүнд монголчууд бид уух усаа өмнөд африкийн орнууд шиг маш өндөр үнээр худалдан авахад хүрч болох юм.Туул голын бохирдлын улмаас 2007 онд 3.2 тонн загас үхэж байсан бол 2008 онд цурхай, гутаарч, цулбуурт зэвэг болон чебак гэсэн таван төрлийн загас их хэмжээгээр үхсэн байсан нь олдсон.
Энэхүү загаснуудыг туул голын бохирдол болон химийн үйлдвэрийн хорт бодис туул руу цутгагдсанаас болж үхээгүй, харин тэжээлийн дутагдлаас болж үхсэн гэж улсын мэргэжлийн хяналтын газраас хэлж байсан. гэвч туул голыг хайрлан хамгаалах биш,харин ард иргэд бид өөрсдөө бохирдуулсаар байна. мөн төв цэвэрлэх байгууламжаас гарсан бүрэн цэвэрлэгдээгүй ус шууд туул голтой сонгины гүүрний орчимд нийлж байгаагаас харахад туул гол гол биш харин улаанбаатарчуудын бохирын ус урсах суваг болоход хүрээд байна.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих