| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Эхний өдөр
эрэгтэй
55 кг-д нийт 32 бөх зодоглож байгаагаас Монгол Улсын гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар (“Хүч” спорт хороо) эхний даваанд энэ жилийн тивийн аваргын мөнгөтэй БНАСАУ-ын Янг Геон-Илтэй барилдана. Түүний хэсэгт Англи, Гүрж, Украйн, Казакстаны бөхчүүд багтжээ. Мөн түүний дээд зонд Япон, Иран, Беларусийн хүчтэнгүүд барилдаж, улмаар энэ хоёр хэсгээс гарсан хоёр хүчтэн ДАШТ-ний мөнгөн медалийн төлөө барилдах биз ээ. Манай гавъяатын жинд өөрөөс нь өөр сүрхий нөхөд лав алга санагдана. Гэхдээ ямарч бөхөд тухайн цаг минутын өрсөлдөгчтэйгээ хийх барилдаан чухал гэдэг.
66 кг-д 34 бөх барилдахас ОУХМ Пүрэвжавын Өнөрбат (Дархан-”Хасу Мегаватт” клуб) эхний даваанд хийлэн, дараагийн даваанд Австрийн Бротзнер Манфредтэй барилдана. Түүний хэсэгт БНАСАУ, Болгар-Грекийн бөхчүүд байна, харин дээд хэсэгт нь Хятад, Канад, Америк, Беларусь, Иран нар хоорондоо үзэн мөнгөн медалийн төлөө барилдахаар гарч ирэх болно. Манай бөх чухам эдгээрийн аль ялсантай барилдан “медаль”-дах боломж бүрэн байна.
96 кг-д нийт 30 бөх барилдахаас Спортын мастер Ядамсүрэнгийн Алтантулга (Хотын оюутны шигшээ баг) эхний даваанд Английн Раттиган Леонтой хүч үзнэ. Түүнийг ялж гэмээн герман-венесуэлийн аль ялсантай барилдана. Мөн түүний хажуухан Гүрж, Орос хоёр байна. Тэдний аль ялсантай барилдан дийлбэл мөнгийн төлөө Иран, Япон, Узбекийн аль гарч ирсэнтэй барилдах дүр зураг бууж байна. Хэдийгээр хатуу сугалаа, хүчтэй өрсөлдөгч таарсан боловч, харин ч сайхан барилдаад “гал гарган” медальдаад ирвэл, түүн шиг бахдам амжилт хаа байх вээ. Аваргуудыг хаяж аварга болсон бөхчүүддээ монголчууд хайртай шүү дээ. Өнөөдөр эдгээр жингийн барилдаан болж чөлөөт бөхийн 2009 оны ДАШТ-ний аварга тодорно. Маргааш 60 кг, 84 кг,120 кг-ийн жингийн барилдаан болно.
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдГерманы шилдэг тамирчин амиа хорлож...Манай боксчид өндөр шагналтай тэмцээнд оролцоно Домогт хүн Д.Төмөрхүлэг жүдогийн залуучуудын ДАШТ-ний мөнгө зүүлээ Parkour - ийн тухай |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
http://www.npr.org/templates/story/story.php?storyId=112485545&ft=1&f=112485545
http://www.wbur.org/news/npr/112485545
Сэтгэгдэл бичих