Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Windows XP- гийн нууцаас
2009-09-24 13:25:28 УБ
Windows-ийн индекслэх үйлчилгээг зогсоох

Индексчлэл онцлог нь таны систем дэх бүх файлын индексийг үүсгэж, шинэчлэх үйлдлээр файлын хайлтын хурдыг ихэсгэхэд хэрэглэгддэг. Харамсалтай нь, энэ нь ар талд байнга ажиллаж улмаар таны системийн гүйцэтгэлийг багасгадаг.
Зогсоох нь: Control Panel->Add/Re¬move Programs->Windows Components руу орно. Тэгээд "Indexing service" -ийг чагтгүй болгоно. Ажлын тавцангийн (desktop) График гүйцэтгэлийн сайжруулах (энэ тухай сонинд бичиж байсан л юм байна. Тэндээс олж харвал арай тодорхой юм бичсэн байж магад)

http://i34.tinypic.com/2646fzb.png

Хэрэв та хуучивтар компьютер дээр Windows XP ажиллуулж байгаа бол, магадгүй та XP-ийн хэрэглэдэг зарим график маяглалыг унтраах хэрэгтэй болов уу. Ингэснээр ажлын тавцанд таны системийн үзүүлэх ач холбогдол нэмэгдэнэ. My Computer дээр баруун товчоо даран Properties-оор орно. Advanced хуудсыг сонгоод Performance хэсэг дэх Settings товч дээр дарна. Унтрааж болох график эффектүүдийн жагсаалт харагдаж байна. Adjust for best performance товч дээр дарвал эдгээр бүгдийг унтраах болно.

Өөрийн диск дэх DMA горимыг шалгах, тодорхойлох

Windows XP нь заримдаа IDE хатуу диск болон CD-д PIO гуйвуулах горимыг анхдагчаар сонгодог. Энэ нь сүүлийн үеийн DMA (Direct Memory Ac¬cess - Санах ойн шууд хандалт) -аас удаан юм.
Үүнийг шалгахдаа: My computer дээр баруун товчоо даран Properties-ээр орно. Hardware хуудас дахь Device manager товчоор орно. IDE ATAATAPI controllers дэлгээд Primary IDE cannel -ийг идэвхжүүлээд Properties товчийг дар. Advanced Settings хуудсыг нээгээд transfer mode -ийн утгыг DMA if available болгоно. Дээрх алхмыг secondary IDE cannel-д давтан үйлдэнэ.

Өөрийн хулганын зөөлтийг дөлгөөн болгох

Та PS/2 хулгана хэрэглэдэг бол энэ зөвлөмж танд хулганын удирдлагыг дөлгөөн илүү нарийвчлалтай болгож өгнө. Ерөнхийдөө тоглох болон таны мэдрэмжид сайнаар нөлөөлнө. Үүнийг өөрчилснөөр таны хулганаар ажиллах ядаргааг чинь багасгаж, эрүүл мэндэд чинь нэн тустай (таны дадлагажилт өөрчлөгдөх болно).
Хэрхэх нь: My computer дээр баруун товчоо даран Properties-ийг сонгоно уу. Hardware хуудсыг нээн Device manager товч дээр дар. PS/2 mouse-ийг олон идэвхжүүлээд Properties-ийг сонго. Ad¬vanced Settings хуудас дахь sample rate-ийг 200 болгоно.

Internet Explorer дэх дэлгэцийн үсгийн хэмжээг өөрчлөх

Энэ зөвлөмж нь таныг Internet Ex¬plorer хэрэглэж байх үест ихээхэн хэрэглэгдэх энгийн зүйл юм. Вэб хуудас харж байхдаа CTRL товчийг дарж байгаад хулганынхаа дугуйг гүйлгэн үсгийн хэмжээг ихэсгэж, багасгаж болдог. Зарим сайтууд үнэхээр жижиг хэмжээтэй үсэг хэрэглэсэн байдаг ба таны нүдэнд энэ нь ядаргаатай, уншихад төвөгтэй бол хэмжээг нь ихэсгэснээр уг хүндрэлээс гарч болох юм.

Хулгана илрүүлэх

Энэ нь дэлгэц дээрх хулганын заагч хаана байрлаж буйг мэдэхгүй байгаа хүмүүст өгөх бяцхан зөвлөмж. Хэрэв mouse sonar (хулгана илрүүлэх) сонголт идэвхтэй байгаа үед хулганыг тойруулан усны долгион шиг дүрс харуулж хаана байгааг нь олж өгнө.
Хэрхэх нь: Start->Control Panel->Mouse -аар орон Pointer Options хуудсыг сонгоно. Show location of pointer when I Press the control key нүдийг чагтална.

Internet Explorer дээр хурдан буцах болон урагшлах командууд

Энэ нь таны вэб үзэх хурдыг нэмэгдүүлэх зөвлөмж юм. Internet Explorer дээр хуудас үзэж байхдаа SHIFT дарж байгаад хулганынхаа дугуйг өнхрүүлснээр таны үзэж байсан өмнөх болон дараагийн хуудсанд хурдан шилжих болно.

Шинэ хатуу дискийг С:-ийн хавтас шиг хэрэглэх нь

Үнэндээ энэ зөвлөмж нь аливаа NTFS файлын систем бүхий ямар ч партишн дээр ажиллана (Windows-ийн системийн файл байгааг нь хасаад)... Жишээ нь: та 20GB хуваагаагүй диск бүхий компьютертай байж байгаад хоёр дахь дискээ худалдан авсан байг. Үүнийг Disk Manager-аас форматалсан ба түүндээ дискийн нэр өгөлгүйгээр, с: диск дээрээ хавтас адил нэмжээ. Уг хавтас руугаа ямар нэг файл нэмэх нь шинэ хатуу диск рүүгээ л хуулж байгаа явдал болно.
Дискийг хавтас шиг хэрэглэснээр Win¬dows нь дискийн олон нэр дунд төөрөлдөх явдал гарахгүй. Мөн дундаж хэрэглэгчид хадгалууруудтай ажиллахад будлихыг нь багасгаж, хялбарчлах боловч NTFS файлын систем дээр хэрэгжих ба boot (систем ачаалах) бүхий дискийг болохгүй, харин boot бүхий диск дээр хийж болно.
Хэрхэх нь: Control Panel->Administra¬tive Tools->Computer Management руу орно. Disk Manager-ийг идэвхжүүлнэ. Тэгээд графикаар дүрсэлсэн диск дээрээ баруун товчоо даран Change drive letter and paths -ийг сонго. Хэрэв ямар нэгэн сонголт байвал түүнийг нь устгаад, Add товч дээр дар. Mount in the following empty NTFS folder -ийг сонгоод агуулах дискийн нэр болон хавтасныхаа нэрийг өгнө.
Хэрэв та өмнөх байдал руу нь буцаахыг хүсвэл мөн дээрх үйлдлийн адил заагдсан хавтсыг устгаад дискийн нэр нэмэх сонголтоор хийгээрэй. Диск дээрх өгөгдөл гэмтэхгүй байх болно.

Дискний гүйцэтгэлийн тоологч(ууд)-ыг хаах

Windows XP нь таны системийн олон төрлийн бүсүүдийг тогтмол шалгаж байх гүйцэтгэлийн хянагчийг агуулдаг. Энэ мэдээллийг control paneladmin¬istrative tools-ээс олж болно. Мэдээж бидний ихэнх нь гүйцэтгэлийн хяналтын статистикийг маш өчүүхэн сонирхдог. Харин системийн зохион байгуулагчийн хувьд энгийн хэрэглэгчдийнхээс илүү байх.
Үүний ажиллагаа нь бусад ажиглагч хэрэгслүүдтэй адил нөөцийн багагүй хэсгийг ашигладаг. Хэрэв та гүйцэтгэлийн хяналтын програмыг хэрэглэх хэтийн бодлогогүй бол дискийн хяналтыг зогсоосон нь муугүй санаа болно.
Хэрхэх нь: Командын мөр рүү ороод (Start->Run -аар орон cmd гэж бичнэ) "diskperf -N" гэж бичээд ажиллуулаарай.




Сэдэв: Технологи

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Iphone-ийг модем болгон ашиглах
Хамгийн муу 10-н технологи
"Hack"-ийн түүхээс
Сибирийн төмөр зам
Түр сааталтай холбоотой мэдээлэл
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: