Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
“Би чамд хайртай” 25 жилийн дараа
2009-09-29 11:49:28 УБ
Монголчуудын дунд үе, залуучуудын бидний ч мөн адил хамгийн дуртай монгол киноны нэг нь маргахын аргагүй “Би чамд хайртай” кино билээ. Би хувьдаа уг киног монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн гэж боддог. Хэдэнтээ үзсэн ч уйдахааргүй сайхан кино шүү. Мэдээж уг кино хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох ХАЙР тэр дундаа АНХНЫ ХАЙРын тухай өгүүлдэг болохоор уйдах аргагүй байдаг биз ээ.

http://img.banjig.net/d/bb/user_uploads/335221/247_ost_84b2506e_copy_af56859f.jpg


Энэ зунаас “Би чамд хайртай” киноны 2 дугаар ангийг 25 жилийн дараа хийх гэж байгаа гэж сонслоо. Хайран сайхан киног яйран болгоод хаячих вий гэсэн бодол төрж байсныг нуух юун. Нөгөө талаар монгол хүн бүрийн танил болсон, үзэх дуртай киног нь үргэлжлүүлэн хийх гэж байгаа киноны уран бүтээлчдийг ямар зоригтой хүмүүс вэ ч гэж бодогдож байлаа. Тиймдээ ч кино дэлгэцэнд гарангуут нь үзэх хүсэл төрсөн юм.
2009 оны 09 сарын 09-ний өдөр “Би чамд хайртайе-2” кино монгол орон даяар нээлтээ хийлээ. Над шиг хүсэн хүлээсэн, кино ямар болсыг, 25 жилийн өмнөх Үрлээ, Баяраа хоёр хир өөрчлөгдсөнийг харахыг хүссэн хүмүүс цөөнгүй байсан болов уу. Кино ч эхэллээ. Өөрөө хэдий ертөнцийн мөнх бусыг үзсэн ч “Би чамд хайртай” киноны дүрээрээ монголчуудын сэтгэл зүрхэнд өнөөг хүртэл амьд сэрүүн яваа Дэлгэрийн хүү Мэндээгийн дүрд дуучин Болд тогложээ. Харин Үрлээ, Баяраа хоёрын охины дүрд жүжигчин Ундрал тоглосон байна. Үнэхээр сайхан кино болжээ. Киног бүтээсэн жүжигчид, найруулагчид, зураглаачид бүгдээрээ л тун сайн ажилласан байна. Ёстой л үзэгчдийг гомдоохооргүй кино болжээ.

SL380248-2.jpg dont leave me image by chissy24
25 жилийн өмнө амьдралд анхлан хөл тавьж буй 18 насандаа тоглож байсан киноны гол дүрийн жүжигчдийг өнөөдөр дөчин насны босгыг давсан хойно нь дахин дэлгэцнээ харахад сайхан байлаа. Үрлээ, Баяраа, Туулайхүү гээд л. Яг л хэвээрээ. Гэхдээ тэдний дунд нэг хүн үгүйлэгдэж байсан нь яахын аргагүй Дэлгэр байв. Тэрээр амьд сэрүүн байсан бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Алтан үеийн хэмээгдэх жүжигчдээс ардын жүжигжин Очирбат, Дамчаа, Жарантав нар тоглосон нь киног аргагүй л чимж байсан гэхэд буруудахгүй биз ээ. Түүнчлэн уг кино нь ардын жүжигчин Дамчаа гуайн тоглосон хамгийн сүүлчийн дэлгэцийн уран бүтээл ажээ.
Танхимд суугаа хүмүүсийг тэсэлгүй инээлгэх хөгжилтэй агшнууд, хүн бүрд нэгийг бодогдуулж, хэдий киноны дүр ч гэсэн бид бүгдийн сайн таних нэгэн хүнийг дурсан нүдэнд нулимс торох агшин, орь залуу насны дурсамжийг сэдрээсэн гэгээн гуниг төрөм тэр л агшнууд цөм бүгд энэ кинонд багтсан байна. Кино дуусахад танхимд суусан хүн бүр алга нижигнүүлэн ташиж, сэтгэл хөөрсөн нэгэн нь шүгэлдэж байлаа. Сайн кино болсныг эндээс харж болох юм. Танхимаас гарахдаа “анхны хайр минь санагдчихлаа” гэх дунд эргэм насны бүсгүйн үг энэ киног хүмүүсийн сэтгэлд хүрсэн бүтээл болсныг илтгэх буй за. Киноны талаар олон юм нуршаад яах вэ. Та бүхэн өөрийн нүдээр үзэж, дор бүрнээ дүгнэж цэгнэнэ биз ээ.
Уг киног бүтээсэн “HERO entertainment”, “B production” болон “Монгол кино” нэгтгэлийн хамт олонд талархсанаа илэрхийлье. Дуучин Болд, жүжигчин Ундрал, Эрдэнэбилэг нар ч тун чадварлаг тоглосон байна. Мөн үзэгчдийг үе үе түсхийтэл нь инээлгэж байсан жүжигчин Өөскө буюу Өнөржаргалын чадварлаг жүжиглэлтийг дурьдахгүй өнгөрч болшгүй нь. Эцэст нь хэлэхэд “Би чамд хайртай-2” киног зав гаргаад заавал үзээрэй.



Сэдэв: Энтертайнмент

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Таньд би гомдохгүй
Heidi Klum-ийн үс засалт
Hair style at New York Fashion Week
Өвөрмөц загвартай номын тавиурууд
Victoria Beckham-ийн үсний засалтууд
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. zochin | 2009-09-30 02:27:50
za bolio aguu yumiig ashiglaj bolno xarin argalj boldoggui yum shvv baataraa eson monx 2 oo xamraarai gonginodog bold yaj toglosoniig ni naizaa abgaigaa togluulaxaa bolio icheech
2. ok | 2009-09-30 02:33:12
tiim xogiin bidnii setgeld baisan xairiin tuxai bas zaluu nasnii bodliin conkhiig khagllaa nairuulagch bish yairuulagch baatar ta duugvi ter khulgain klipee khiigeech malchin baatar chamaig konon gej nerlei
3. za | 2009-09-30 02:35:39
conon baatar konon baatar conon baatar konon baatar
4. zochin | 2009-10-02 09:45:19
ene neg hachin yum yu geed hogiin yum bicheed bgaan?chi ooriigoo hicheegeed yavbal barav.aygui bol ooroo shal hogiin yum bgaadaa.baatraas deerdehgui yum l bgaadoo.
5. anu_22 | 2009-10-09 23:02:24
ene kinonii tuhai uneniig helehed nadad eroosoo taalagdahgui bgaan neeh sonin ,ter nairuulagcn gegecn odoo ,bi cnamd hairtai kinonii 2-g joohon bolovsrongui ain,bas arai oor mayagaar hiihed yadiin dutu uhaantai yumuu haashaaiin esvel medremjgui bj ter kogolson humuus bugd eroooosoo taalagdahgui bnshuu!. gol durg ni bold yahav boljil bn .sain setge segter!
6. ganaa | 2009-10-10 11:26:08
goe kino shuu soeltoi bai
7. amaraa | 2009-10-13 15:07:33
bi darkhand b.dag sayhan darkhand haaltaa hiisen tehed ni uzsen uneheer goe kino bolson b.na lee jujigchin oskogiin togloson dur uneheer taalagdsan sak shuu
8. zaya | 2009-10-21 02:55:45
yagaad bolohgui gej
9. zochin | 2009-10-21 11:01:51
avgaigaa xet ix doviilgoj gargasan n taalagdaxgui bna,
10. goyo bolson baisan | 2009-10-30 13:32:14
Suuliin ued hiigdsen Mongol kinonoos hamgiin sain bolson ni ene kino gej bodoj baina. Er ni buh zuil sainiig huulj dagan duraij baij iluu sain boldog gej bodoj baina.
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: