| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
2002 онд анх Banjig.com нэртэй цахим ил захидал илгээх үйлчилгээ хэлбэрээр ажиллаж эхэлсэн манай портал сайт өнгөрсөн хугацаанд тасралтгүйгээр өргөжин тэлсээр өнөөг хүрсэн билээ. Бид Banjig.Net гэсэн нэрийн доор олон салбар үйлчилгээг бий болгож нэг дороос олон үйлчилгээг зэрэг хүртэх боломжийг хэрэглэгчиддээ олгохыг хичээж ирсэн билээ.
Харин өнөөдөр бид хөгжлийн энэ шатнаас эргэн харахад зарим нэг бодууштай, заавал чухалчилж үзэхгүй бол болохгүй зүйлс ажиглагдсан юм. Учир нь сүүлийн 10 жилд дэлхийн интернэт ертөнцөд 3-4 жил тутамд цоо шинэ брэнд, цоо шинэ үйлчилгээний хэлбэр нэвтэрсээр байгаа билээ. Энэ бүхнийг Монгол хэрэглэгчиддээ нэвтрүүлж хүргэхийг бид хичээн ажиллаж ирсэн боловч ингэх нь зарим талаар гишүүдэд хэтэрхий үл ойлгогдох олон үйлчилгээний хэлбэрийг бий болгох, цаашлаад Banjig.Net брэндийн хүчийг сулруулах хандлагатай болсон билээ.
Тиймээс бид одооны Banjig.Net үйлчилгээг Banjig.Net, BD.mn нэрийн доор 2 хуваан ажиллуулахаар шийдсэн юм. Banjig.Net брэнд нь илүү хувь хүн рүү хандсан үйлчилгээг өргөтгөгдсөн нийгмийн сүлжээ хэлбэрээр базан явуулах бөгөөд, BD.mn нь байгууллагуудад зориулсан бизнесийн цогц үйлчилгээг бие даан явуулна.
Энэ шилжилтийг хийхийн тулд бид системийн зарим нэг өөрчлөлт хийсэн бөгөөд, явцын дунд зарим дутуу тооцсон алдаанууд гарч улмаар Banjig.Net сайтыг бүхэлд нь түр зогсоох болсонд хүлцэл өчье! Одоогоор систем бүрэн хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд, ямар ч мэдээлэл устаагүй болно. Харин шинээр гишүүн бүртгэх хэсэг Лхагва гариг хүртэл ажиллахгүй болно.
Бид Banjig.Net, BD.mn бүрэн хэмжээгээр бие даасан шинэ хэлбэрт шилжих ажлыг үргэлжлүүлэн 11 сард багтаан дуусгах юм. Бид ингэхдээ одоо байгаа бүртгэлтэй гишүүд, гэрээт харилцагчид, хэрэглэгчдийн оруулсан мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар устгаж арилгахгүй. Харин салбар үйлчилгээнүүдийн зарим нэр, домэйн хаяг өөрчлөгдөх, харагдах хэлбэрийн хувьд өөр болох зэрэг зүйлс хийгдэх бөгөөд эдгээрийг тухай бүрт нь мэдэгдэж байх болно.
Бид жинхэнэ утгаараа ҮРГЭЛЖ ТАНЫ ДЭРГЭД байхын тулд зайлшгүй хийх ёстой гэж үзсэн учраас эдгээр өөрчлөлтүүдийг хийж байгааг та бүхэн ойлгож удахгүй шинэ хэлбэрт орох Banjig.Net, BD.mn үйлчилгээнүүдийг илүү өргөн боломжоор ашиглаж эхлэнэ гэдэгт итгэж байна.
Та бүхнийг хүндэтгэн ёсолсон,
Банжиг.Нээтийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Л.Хүрэлбаатар
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдIphone-ийг модем болгон ашиглахХамгийн муу 10-н технологи "Hack"-ийн түүхээс Сибирийн төмөр зам Windows XP- гийн нууцаас |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд