| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Анх Германчуудыг гэрийн шаахайтай гадуур гүйгээд байдаг байхад нь их гайхдаг байсан бол одоо ч дасал болоод тоохоо байжээ. Гэхдээ хараад байхад Герман хүмүүс гутлын тал дээрээ ихэнх нь гоё ганган гэхээсээ илүү хөлд эвтэйхэн, чанартай гутлыг эрхэмлэдэг юм шиг санагдсан. Энд "Gesundheitsschuhe" буюу "Эрүүл мэндийн гутал" хамгийн гүйлгээтэй бөгөөд бас чамгүй хөөрхөн үнэтэй. Дээр үед цөөн хэдэн, сонин сонин загвартай л байсан бол одоо орчин үеийн ганган хийц загвартай ч гарах болсон байна лээ.
Эдний нэг нь бол Birkenstock гутал юм. Энэ нь цөөн тооны яг Германд үйлдвэрлэдэг гутлуудын нэг бөгөөд дэлхий дахинаа алдартай.
1774 онд анх Ёоханн Адам Биркэншток анх гуталчин болж, 1896 онд Конрад Биркэншток анхны 2 гутлын дэлгүүрээ Франкфурт хотод нээснээр анхны footbed insoles хийж эхэлсэн байна. 1899 онд тэрээр үүндээ лицэнц авсан. 90 оны эхээс эхлэнхүүхдүүдтэйгээ хамтран Papillio хэмээх гутлыг мөн 90 оны дундаас Betula гутлыг үйлдвэрлэж эхэлсэн байна.


footbed insoles нь хэрхэн хүний хөлд эвтэй сууж өгдөг тухай

Birkenstock-ийн үйсэн ул
1- Хөлийн өсгийн "хонхорхой".
2- Зөв зогсолтонд туслана.
3- Хөлөнд тэнцвэр олоход туслана.
4-Хөлийн эрий хуруу баригч.
5-Латекс-үйсэн дэвсгэр
6- илгэн арьсан бүрмэл
7- дэвсгэрийн ирмэг
Биркэнштокийн загвруудаас сонирхвол:







Мөн сүүлийн үед хүүхдүүдэд зориулсан коллекц гаргасан:
Мөн Хейди Клум Биркэнштоктой хамтран ажилдаг бөгөөд бас рекламддаг.
Хейди-гийн Биркенштокийн загвраас:
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдХятад болон Монгол наймаачдад бүү итгэАлмаазны эх орон болох нь ээ “АГАШИ” болон МАССАЖИСТууд "Хайрын амт" шинэ ном хэвлэгдэн гарлаа Охидын хамтлаг бүрдүүлж байна. |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
ENE SANDALNII NEG GEM NI IRMEG DEER NI HALIT GISHGEVEL HUL AIMAAR UVDDUG YUM.
Сэтгэгдэл бичих