| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
1934 оны өвөл Зөвлөлүүдийн орны иргэд Чукотын тэнгист мөсөнд боогдсон *Челюскин* хөлгийн зорчигчдийг аврах ажиллагааг амьсгаа даран ажиглаж байлаа.

Тэр явдлаар далимдуулан эрх баригчид суртал ухуулгын ажиллагааг чадварлагаар явуулж ард олны сэтгэл санааг эдийн засгийн хямралаас холдуулж дөнгөжээ.Челюскинчүүдийн эрэлхэг явдал арктик судлалын түүхийн баатарлаг нэгэн хуудас болсон нь эргэлзээгүй. Гэхдээ тэрхүү баатарлаг гавьяа нь илэрхий балмад үйл ажиллагааны үр дүнд үүссэн юм.
1932 оны зун О.Ю.Шмидтийн багийнхныг суулгасан *Александр Сибиряков* хөлөг түүхэнд ганцхан удаагийн аялалаар Хойд тэнгисийн замыг туулж чаджээ. Берингийн хоолойд хүрээд ус нэвтрэн норж цааш явах аргагүй болсон хөлгийг "Уссуриец" хэмээх загас агнуурын хөлгөөр чирэн японы Иокогама боомтонд хүргэн засварт оруулжээ.
Отто Юльевич Шмидт

1932 оны арван нэгдүгээр сард тэндээс японы "Амаксу-мару" хөлгөөр багийнхныг Владивостокт хүргэсэн юм.
"Сибиряков"-ын аяллыг Шмидт гарцаагүй ялалт гэж үзэж байсан ч тэр жил хойд мөсөн далайн нөхцөл байдал ихээхэн тааламжтай байсан болохоор аргагүй шүү дээ гэж үздэг хүмүүс байлаа. Өөр ямар ч цаг үе байсан хөлөг онгоцууд мөс зүсэгч онгоцны тусламжгүйгээр бие даан хойт тэнгисийн замыг туулах аргагүй байжээ.
Тэглээ ч гэсэн 1932 оны арван: хоёрдугаар сарын 17 нд Шмидт тухайн үедээ дөнгөж иаасан дээр л байсан Хойд тэнгисийн замын удирдах газар хэмээх байгууллагын тэргүүн болжээ. Тийм болохоор хойд тэнгисийн зам байгаа бөгөөд мөс зүсэгч онгоцны тусламжгүйгээр хэдийд ч түүгээр дамжин явж болно гэдгийг батлах ёстой болов.

Шмидтийн төлөвлөгөөг Ардын Комиссаруудын зөвлөлийн дарга В.В.Куйбышев дэмжлээ.
Арктикийн мөсөн дунд аялах тусгай хөлөг онгоц тэр үед Зөвлөлт холбоот улсад байгаагүй бөгөөд байсан хэдэн онгоцнууд дотроос арай гайгүй нь дөнгөж саяхан гарсан "Сибиряков" байлаа.
Гэвч Зөвлөлтийн худалдааны флот буюу Совторгфлотын захиалгаар 7500 тонн усан түрцтэй, Владивосток, Лена мөрний адагт байдаг Тикси суурингийн хооронд аялахад зориулсан "Лена" хэмээх хөлгийг захиалан хийлгэж дуусаж байжээ.
Лена хөлөг мөс зүсэгч хөлөг байсан уу, үгүй юү? гэсэн маргаан одоо болтол өрнөдөг.
Уг хөлгийг Британийн Ллойдын тусгай шаардлагын дагуу, хийсэн бөгөөд "strenghtened for navigation in icе" буюу "мөсөн дунд аялахад зориулан сайжруулсан" ангилалд багтаж байжээ.
Тэгээд ч хөлгийг бүтээсэн Данийн"Бурмейстер ба Вайн" гэдэг компани нь мөс зүсэгч маягийн /Тhе breaking type/ онгоц үйлдвэрлэдэг байжээ.
Гэхдээ тэр үед тийм олон янзын хөлөг, тэр тусмаа мөс зүсэгч хөлгүүд тийм олон янз байгаагүй тул дээрх үгийг шууд утгаар нь ойлгож болохгүй юм. Хойд тэнгисийн замын мөсөн нөхцөл байдал гэж юу болохыг Ллойдын ажилтнууд ч сайн ойлгоогүй байв.
Данийн хөлөг онгоц бүтээгчид онгоцны их биеийг нилээн бэхжүүлсэн боловч тэглээ гээд мөс зүсэгч болчихгүй шүү дээ. Бүрэлдэхүүнд нь оросын алдарт хөлөг онгоц зохион бүтээгч, академич А.Н.Крылов багтсан хүлээн авах комиссын дүгнэлтийг харъя л.даа.
"Хөлөг онгоц мөсөн далайд аялахад огтхон ч тохирохооргүй байлаа" гэсэн бол Челюскины багийн аялалд оролцож явсан радио холбоочин Э.И.Кренкель:
"Бурмейстер ба Вайн компани" үйлдвэрлэсэн "Лена" хөлөг нь тиймэрхүү аялалд тэнцэхээргүй байлаа. Түүнийг Совторгфлот захиалж *Главсевморпуть* буюу Хойд тэнгисийн замын удирдах газар хүлээн авсан юм.
Шинэ хөлөг онгоц шаардлагыг хамгийн доод хэмжээнд хангаж байсан боловч түүнээс өөр сонголт үгүй байлаа" гэсэн бол Владимир Иванович Воронин / Челюскин хөлгийн ахмад болсон/ "Лена" хөлөг онгоцыг үнэхээр бодитойгоор үнэлсэн байдаг:

"Хөлгийн их биеийг тааруухан угсарсан, цөөхөн шпангоут дарвуулууд нь мөс зүсэгч хөлгийн шаардлагад тэнцэхгүй, хөлөг онгоц өөрөө их өргөн байгаа нь мөстэй мөргөлдөх таагүй нөхцлийг бүрдүүлж байна" гэжээ.
Товчхон хэлэхэд уг хөлөг онгоц Воронинд таалагдаагүй тул тэр ахмад нь болохоос татгалзжээ.
Гэвч Шмидтийн асар өндөр нэр хүнд, тэр хүмүүсийн зүгээс өөрт нь сайн сайхнаар ханддаг байсны улмаас л Владимир Ивановичийганхны шийдвэрээ өөрчлөхөд хүргэсэн юм".
"Лена" хөлгинг Копенгагенаас Ленинградад хүргэж ирсэн ахмад Петр Безайс ч бас татгалзжээ.
№ 1 гэсэн дугаартай хөлгийн тэмдэглэлийн эхний нүүрт тэрээр татгалзсан тухайгаа бичиж үлдээсэн байлаа.
"Сибиряков" хөлгийн аялалд оролцож явсан ахмад В.И.Ворониныг Шмидт Мурманскаас яаралтай дуудан ирүүлэв. Ахмад ирж хөлөгтэй танилцаад айдас төрж Безайсын адил удирдлагыг хүлээж авахаас татгалзсан ажээ.
Гэвч Шмидтийн нэгэнт эргүүлж орхисон эрчлүүрийг зогсоох аргагүй байсан тул "мөсөн замд аялахад огтхон ч тохирохгүй хөлгийг" Главсевморпуть долдугаар сарын 5-нд хүлээн авч 18-рзууны үед умардын аялалд оролцож явсан штурман Семен Челюскины дурсгалд зориулан "Челюскин" гэж нэрлэжээ.
1933 оны долдугаар сарын 16-нд бүрээ дохиогоо хангинуулсаар Челюскин" хөлөг эхний бөгөөд эцсийн аяндаа гарчээ. Хөлгийн тавцан дээр багийнхан, шинжилгээ судалгааны ангийн гишүүд, өвөлжих хүнс, .Врангелийн арлууд руу явж байгаа сэтгүүлчид, зохиолчид, кино зураглаачид, гэрэл зурагчид нийлсэн 112 хүн байжээ.
Долдугаар сарын дунд үе гэдэг нь арктикийн хувьд хэтэрхий хожуу цаг байсан болохооор хамгийн таагүй үеийг сонгосон байсанд эргэлзэх зүйлгүй.
Аялагчид замдаа усны гүнийг хэмжих, эрэг орчмын газруудыг тодорхойлон судлах, Санниковын болон Андреевын газруудыг олох, одон орны болон гидрологийн, гидробиологийн ажиглалтууд хийхээр төлөвлөсөн байжээ.
Түүнээс гадна Ленинград-Копенгаген гэсэн замын туршид хөлгийн их олон гажгийг илрүүлж Данид очоод засварт оруулах болжээ.
Тэгж явсаар наймдугаарт сард л Мурманскт хүрэв. Ийм их хугацаа өнгөрөхөд шинжилгээ судалгааны ангийнхан тавьсан зорилтуудынхаа ганцыг ч биелүүлж чадсангүй.
1933 оны наймдугаар сарын 10-нд буюу Арктикийг зориход хамаагүй хожимдсон үед "Челюскин" хөлөг Мурманскаас хөдлөв. Карийн тэнгисийн өмнөд хэсэг, Карскийн хаалга Вилькицийн хоолой хүртэл мөсөнд хучигдсан гэдэг нь илэрхий байлаа. Гэтэл өмнө Лаптевын, Дорнод Сибирийн болон Чукотскийн тэнгисүүд бас байдаг.
Арктикийг зорих аянд тохиромжгүй гэдэг нь аяллын эхний өдрүүдэд л мэдэгдэж эхлэв. Наймдугаар сарын 14-нд онгоцны хөндийгөөр цоорч ус орж эхлэв. Дараа нь хөлгийн зүүн тал цооров.
Тэр бүгдийг засахын тулд гурван хоног саатаж мөс зүсэгч "Красин" хөлөг ирж тусламж үзүүлэхийг хүлээх хэрэгтэй болжээ.
Хөлгийн тууш бэхлэлт залгаас гулзайж, хөлгийг хөндлөвч бэхэлгээнүүд хугарч, хадаасны тав мултран мөстэй тулгарсан хамгийн эхний шалгалтыг даахгүй нь харагдаж эхлэв гэж Э.Т.Кренкель дурсан бичжээ.
Шмидт Москватай зөвлөлдөн цаашид яахаа хэлэлцэв.
Гэтэл хөлгийн аяллыг цааш үргэлжлүүл гэсэн заавар ирэв. Овооролдсон мөс өөрсдөө зайлж одохгүй байсан тул мөс зүсэгч "Красин" хөлгийг туслуулахаар дуудсан нь зөв шийдвэр байсан ч ирэхээс нь өмнө яаруу ажиллах шаардлага тулгарав.
Өмнөх хөндийг хөнгөлснөөр хөлгийн хошууг, өндийлгөх шийдвэрийг Воронин гаргажээ. Бүтэн гурван өдрийн турш ажиллаж тэр хүнд ажлыг дуусгасны хойно "Красин" хөлөг иржээ.
Нүүрс шавхах ажиллагааг дуусгаад "Красин" биднийг дагуулан мөс зүсэн урагшлав. Гэтэл Челюскин хөлөгт дахиад л таагүй явдал тохиолдлоо. Зүсэгдсэн мөсний дундуур явахад амархан мэт санагдаж байж болох ч Челюскин хөлөг дэндүү өргөн байсан тул "Красин" хөлгийн гаргасан муруй сарий замаар явж эргэж тойроход хэцүү болов.
Гэнэт хүчтэй цохилтонд өртөн хөлгийн зүүн хажуу хонхойв. Наймдугаар сарын 21-нд салах ёс хийн яндангаа дуугаргаад "Красин" хөлгөөс салав. Мөс зүсэгч онгоц биднийг. хөтлөн гаргаад өөрийн ажил үүрэгтээ яаран одлоо. Ингээд бид эзгүй далайд ганцаар хоцров".
Намар Арктикийн мөсөн дундуур аялна гэдэг хүнд ажээ. Өвөл бүр ч боломжгүй.
Гэтэл судалгааны ангийн даргын хүссэнээр "Челюскин" яг өвөл болохын өмнөхөн арктикт очжээ...
Есдүгээр сарын 9, 10-нд баруун зүүн хоёр талдаа цохилт авч хөлгийн гадаад бүрээсний цаана байдаг хөндлөн бэхэлгээний нэг нь хугаран ил гарч ирэв. Ус нэвтэрч эхэллээ. Вилькицийн хоолойгөнгөрөөд
"Челюскин" хөлөг Лаптевын тэнгист орлоо.
Хүйтэрч эхлэхийн хирээр мөсний байдал улам л хэцүү боллоо. Хойд тэнгисийн замын дагуу мөсөнд барьцалдан хөлдсөн онгоцууд цуварчээ.
"Сибиряков" хөлөг Оросуудын арлын дэргэд гацжээ. Гурван шурагны нэг нь хугарлаа гэсэн мэдээ "Красин" хөлгөөс йрлээ.
Мөс дүсэгч "Литке" хөлөг хагас ослын байдалтай зогсжээ. Мөсний байдал "Челюскин" хөлөгт илэрхий аюултай болж байлаа...
Дорнод Сибирийн тэнгист ороод хөлөг бөөн мөсөн дунд гацав. Үхлийн аюулт мөс нэг хэсэг хүчтэй шахан нэг хэсэг жаахан суларч байлаа. Хөлгийн бүрээсний хадаасны тавууд бүлт үсрэхдээ пулемётын ээлжээр галлах шиг дуу гарган нисэлдэж байлаа гэж нүдээр үзсэн хүмүүс ярьдаг.
Хөлгийн тэмдэглэлд энэ тэр юм эвдэрлээ, сэнс гацлаа, нэг далбан нь гээгдлээ, бэхэлгээ хугарлаа гэсэн мэдээллүүд өдөр бүр бичигдэж байсан юм.

Врангелийн арал дээр хүрэх тухай бодохын ч хэрэггүй байв. Аравдугаар сарын эхний хоёр арван өдөр "Челюскин" хөлөг хөвөгч мөсний хавчлаганд өртөн ийш тийшээ үсчиж байхдаа мултран гарах гэж хэдэн удаа оролдсон ч бүтсэнгүй.
Ванкармын хошууны дэргэд мөсөнд шахагдан гацаад байсан"Челюскин" хөлөг дээр нохойтой чарга хөллөсөн чукча нар ирэв.
Шмидт тэдэнтэй ярилцан өвчтэй, бие дорой болон хүнд хэцүү нөхцөлд шаардлагагүй найман хүнийг эрэгт хүргүүлэхээр тохиролцов.'
Хөлгийг шахан хавчсан мөс тэдний хүссэн Берингийн хоолойн зүг, зүүн тийшээ аажмаар хөвж байлаа. Арван нэгдүгээр сарын эхээр хөлөг онгоц Диомидын аралд хүрэв.
"Тааламжтай чиглэлд хөвж байсан мөс хийх зүйлээ хийж арван нэгдүгээр сарын 4 гэхэд гайхалтай нарлаг сайхан өдөр бид Берингийн хоолойд оров. Бидний хөвж байсан чиглэлд Номхон далай хүлээж байлаа. Бид Берингийн хоолойн яг амсарт буюу хамгийн нарийхан хэсэгт байв.
Ахмадын тавцан дээрээс дурангүй өөрсдийн нүдээр харахад өмнө зүгт байгаа талбайн зах үзэгдэв.
Түүнээс цааш тэнгэрийн хаяа хүртэл цэвэр ус байсан юм" гэж Э.Т.Кренкель бичжээ.
Мөсгүй цэвэр ус хүртэл ердөө 700-800 м үлдлээ. "Челюскин" хөлөг маань мөсөн дундаас юу юугүй мултран гарна гэдэгт бүгд итгэж байв. Гэвч Арктик хатуу ширүүн ажээ. Урсгалын чиглэл өөрчлөгдөн хөлгийг буцаагаад Чүкотскийн тэнгис рүү авч одлоо...
Хажууханд Зөнчийн тохойд тусламж үзүүлэхэд бэлэн мөс зүсэгч "Федор Литке" хөлөг зогсож байсан юм.
Тэр хөлгийн ахмад, Арктикийн судалгааны ангийн даргын орлогч Александр Бочек: "бид тэдэнд туслахаар хоёр удаа асуусан боловч "Челюскинчүүд" хоёуланд нь татгалзсан юм. Шмидт алдар гавъяагаа хэнтэй ч хуваалцахыг хүсээгүй ажээ.
"Челюскин" хөлгийнхөн давалгаа мөсийг ярж хөлөг онгоц өөрөө мөсгүй усанд хүрч чадна гэж найдаж байлаа.
Гэтэл мөс дэндүү бат бөх байжээ...
"Бидэнд хэдэн тонн аммонал, асаагуур, бикфордын утас, тэсрэх бодис байлаа. Хүрз, жоотуу, сүх гээд байсан бүх багаж аван мөсөн дээр гарч ажиллав.
Энэ бүхэн хэдийгээр бүтэхгүй ч гэсэн бидний сүүлчийн боломж, мөсөн гацаанаас мултрах эцсийн найдвар гэж үзэн бид тэмцэж эхлэв. Мөсгүй цэвэр ус байгаа газрыг чиглүүлэн шатрын хөлгийн байрлалаар мөс цоолж хөлөг онгоц багтахуйц зай завсар гаргахыг хичээж байлаа.
Гэвч бүтсэнгүй. Хоёр метрийн зузаантай мөс чулуу шиг хатуу байлаа. Бидний хөдөлмөр зүтгэл тэр хатуу мөсний хувьд шумуул хазахын төдий л байжээ.
Мөс хагарч хөлөгт зам гаргаж өгөхийг хүсэхгүй байлаа.
Хүнд хэцүү хөдөлмөр хоёр хоног үргэлжилсэн боловч бид үнэндээ юу ч хийж чадсангүй. "Челюскин" хөлөг мөсөнд барьцалдан хөлдсөн тэр чигээрээ л байлаа.
Хэсэг хутацааны дараа шилний бөглөө шиг л биднийг суга татан гаргаж эргээд Берингийн хоолойгоор дамжуулан Чукотскийн тэнгис рүү хөөлөө.
Бидний огтхон ч хүсэхгүй байсан хойд зүг рүү туун одлоо".
Шмидт яаралтай тусламж дуудах болов. "Челюскин хөлгийг гацаан барьсан мөсийг "Литке" хага ярж чадна гэж бид "найдаж байна" гэжээ.
Арван нэгдүгээр сарын 12-нд Зөнчийн тохойноос "Литке" хөлөг гарч, Чукотскийн тэнгисийг зорив.
Мөс зүсэгч хөлөг урьдын ажиллагааных нь үеэр нилээн эвдэрч гэмтсэн боловч нэвтрэн орсон усыг тасралтгүй шавхах хоёр шахуургынхаа хүчээр тэсээд байжээ.
Арван нэгдүгээр сарын 16 нд "Литке" хөлөг өөрийгөө аврах тухай бодох хэрэгтэй болжээ.
Арван нэгдүгээр сарын 17-нд байдал бүр хэцүү болсон тул хөлгийн ахмад Николаев багийнхнаа аврахын тулд онгоцоо америкийн эрэгт хаяхаар шийджээ.
Эцэстээ "Литке" хөлөг буцаад Зөнчийн тохойдоо очиж "Челюскин" мөсөн дундаа үлдээд баруун хойд зүг рүү туугдаж эхлэв.
Шмидт өвөлжих болсон тухайгаа мэдэгдлээ.
Мөсөн дунд барьцалдан хөлдсөн чигээрээ хөлөг гурван сарыг тайван өнгөрүүлэв. Багийнхан ойр зуурын ажил хийж, судалгааны ангийнхан ажиглалтаа үргэлжлүүлэв.
Шинэ 1934 оныг хөгжилтэйгөөр угтацгаав. Хоёрдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө мөс хөдөлж эхэллээ...
Өглөө болоход байдал өөрчлөгдсөнгүй. Үд дунд овооролдсон мөс хүчтэй шахаж хөлгийн их бие шажигнасаар зүүн талд ам цав гарчээ. 13 цаг 30 минутанд зүүн хажуу хөлгийн үзүүрээс хөдөлгүүрийн хэсэг хүртэл их том цооров.
Уур дамжуулах хоолойнууд мулт үсэрч хөлгийн хөндий болон хөдөлгүүрийн хэсэг усаар дүүрэв...
"Би хөлгийн хашлага дээгүүр тонгойн болж байгаа бүхнийг харж байсан юм.
Хөлгийн бүхээг картон цаас шиг л үрчийсэн юм болжээ. Дараа нь пулемётоор буудаж байгаа юм шиг тачигнасаар мянга мянган хадаасны тав бүлт үсэрлээ.
Хөлөг чичрэн доргиж, ямар нэгэн амьтан адил хачин дуу гаргаж байлаа. Хөлгийн бүхээгний усан дээрх хэсэг 20-иод метр газар урагдаж дотор зүйлүүд нь ил гарахыг харах аймаар байлаа.
Хөлгийн бүхээгний нэг хэсэг усанд унаж шүдний сойз, гутал хувцас, дэр хөнжил зэрэг зүйлүүд мөстэй цуг хөвж эхлэв. Амьдралын хэрэгцээний энгийн жирийн тэдгээр зүйл арктикийн мөсөн дунд этгээд хачин харагдана.
Тэдний байх ёстой газар энд биш бололтой...
Бүхээгний зүүн тал мөсөнд цохигдов. Хөлөг дотор мөс оржээ. *Челюскин*-ны хошуу мөсөн доогуур шургаж улам л доошоо болж байлаа..."
"Эмэгтэйчүүд хөлгөөс гар, эрчүүл ослын нөөцийг ачаал" гэсэн огцом тушаал сонсогдов. Хайрцаг, сав, торхнууд мөсөн дээр шидэгдэв. Хөлгийн хоншоор мөсөн доор далд орон ортол энэ ажиллагаа үргэлжиллээ.
Воронин, Шмидт, судалгааны ангийн аж ахуйн орлогч Борис Могилевич нар хамгийн сүүлд мөсөн дээр буужээ.
Байрнаасаа үсэрсэн бензинтэй торх Могилевичийг онож унагахад хөлгийн хамт живснээр энэ сүйрлийн цорын ганц золиос болсон юм.
15 цаг 30 минутанд "Челюскин" хөлөг живлээ. Хөлгийн хитэг дээш өндийн залуур, сэнс нь ил гарч харагдсанаа бөөн ус уур цацруулсаар живж далд оров.

Ингээд мөсөн дээр 104 хүн үлдсэний дотор 10 эмэгтэй, 2 хүүхэд байсан юм.
Тачигнасан хүйтэн шөнө, тас харанхуйд яаран сандран байж брезентэн майхнуудаа босгож хоёр цагийн дараа гэхэд радио холбоочин Кренкель Москватай холбоо барьж хөлөг сүйрсэн тухай мэдэгдэв. Аврах ажиллагаа эхэлсэн тухай радио мэдээ маргааш нь Шмидтэд иржээ.
1934 оны хоёрдугаар сарын 13-наас дөрөвдүгээр сарын 13 хүртэл эн хоёр сарын турш челюскинчүүд амьдралын төлөө тэмцэлджээ.
Эрэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулан модон байр, талхны газар барьж өгчээ. Зөвхөн нисгэгчид л хүмүүсийг аварсан юм.
Үүний тулд 1 км урт, 40 метр өргөн хөөрөх буух зурвас байгуулах болов.
Өвөлжигчид арван гурван удаа ийм зурвас хийсэн боловч салхины мөсийг эвдлэн бүгдийг бусниулж орхижээ.
Хөлгийг сүйрсний маргаашнаас л аврах ажиллагаа эхэлсэн ажээ. "Смоленск", "Сталинград", "Совет" зэрэг хөлгүүд Владивостокоос гарч челюскинчүүдийн зүг хурдалсан бол баруун талаас мөс зүсэгч "Красин' замд гарчээ.
Гэсэн ч хүмүүсийг аврах ажиллагааны гол ачаа нисгэгчдэд оногдсон юм.
Хойд Туйлын хатуу ширүүн нөхцөлд нислэг үйлдэнэ гэдэг үнэхээр эрэлхэг гавъяа байлаа. Одоо ч гэсэн тэгж нисэх нь амаргүй шүү дээ.
Гуравдугаар сарын эхэн гэхэд Чукоткийн Ванкарм, Аляскын Номе хошуунуудад "Челюскины" багийнхныг аврах онгоц бэлэн болоод байв.
Зөвхөн цаг агаарын хүнд нөхцлөөс болж аврах ажиллагааг хойшлуулж байжээ.
Хамгийн түрүүнд гуравдугаар сарын 5 нд Анатолий Ляпидевский, АНТ-4 онгоцоор челюскинчүүдийн хуаранд бууж хүүхэд, эмэгтэйчүүдийг авч чадсан боловч хоёр дахь нислэгийн үед онгоцных нь мотор ажиллахгүй болоод нисгэгч Ляпидевский ч өөрөө өвөлжигсөдтэй хамт үлджээ.
Шөнө мөс хагаран хүмүүсийн сууж байсан байшингийн дундуур ан цав гарав...
Хүмүүсийг олноор аврах ажиллагаа дөрөвдүгээр сард л эхэлжээ. Хоёр долоо хоногийн дотор нисгэгчид 24 нислэг хийжээ.

Нисгэгч Василий Молоков богино хугацаанд аль болох олон хүн аврахын тулд онгоцны, далавчнаас зүүсэн хайрцганд сууж явах хүн байвал яв гэж хэлээд дөрвөн хүний оронд нэг удаа 6 хүнийг гаргаж байжээ.
Дөрөвдүгээр сарын эхээр хуаран мөсний дайралтанд өртөхөөр болжээ.
Талхны газрыг нь мөс дайран авч одов. Мөн хүмүүсийн сууц болон арай гэж байгуулсан нислэгийн зурвас сүйрсэн тул дахин шинээр байгуулах хэрэгтэй болжээ.
Аврах ажиллагаа сар гаруй үргэлжлэв. Ахмад Воронин, радио холбооч Кренкель нар хамгийн сүүлд хуарангаа орхилоо. Энэ явдал 1934 он дөрөвдүгээр сарын 13 нд болсон юм. "Челюскин" хөлөг сүйрснээс яг хоёр сарын дараа шүү дээ.
Аврагдсан хүмүүсийг Уэленд хүргээд тэндээсээ 500 км зайтай Лаврентийн тохой руу наар чаргаар зөөжээ. Энэ хооронд эх оронд нь челюскинчүүдийн адал явдлын талаар бүгдийг мэдэж байсан тул жинхэнэ баатруудын ёсоор угтан авсан юм.

Челюскинчүүдэд зориулан Кремльд хүлээн авалт хийж бүгдийг нь одон медалиар шагнасны дотор туйлын нисэх хүчний долоон нисгэгч Анатолий Ляпидевский, Маврикий Слепнев, Василий Молоков, Николай Каманин, Михайл Водопьянов, Иван Дорноин нар Зөвлөлт Холбоот Улсын баатар болцгоосон юм.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих