| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Тухайн үедээ 4 сая гаран хүн амтай байсан Финлянд улс *Өвлийн дайнд* 1 сая гаран цэрэгтэй Оросын улаан армийн эсрэг баатарлагаар тулалдан тусгаар тогтнолоо хадгалан үлдэж чаджээ.

Өмнө нь Хаант Оросын бүрэлдэхүүнд орж байсан Финлянд 1918 онд бие даасан улс болж тусгаар тогтнолоо зарласан билээ.
1920 онд Тартусын хэлэлцээр ёсоор ЗХУ-Финляндын хилийг тогтоосон бөгөөд түүний урт нь 1400 км-т хүрч байлаа.
Тэрхүү хил нь ЗХУ~ын улс төр болон эдийн засгийн төв, байгууламжуудын дэргэдүүр өнгөрсөн юм. Ленинград хот л гэхэд хилээс ердөө 32 км-ийн зайнд оршиж байлаа.
1930-аад оны дунд үеэс эхлээд Европ дахь цэрэг-улс төрийн байдал нилээд хурцдаж эхэлжээ. Тэр үед цэргийн бэлтгэл ажилд Финляндын засгийн газар төсвийнхөө 25 %-ийг зарцуулдаг байжээ.
Замын сүлжээ, зэвсэгт хүчний бааз, нисэх буудал зэргийг барих ажиллагаа маш идэвхтэй явагдаж байсан байжээ. Карелийн хоолой хавьд Финляндад "Маннергеймын шугам" гэж нэршсэн бэхлэлтийг барьж дуусгах ажил үндсэндээ дууссан юм.
Тэр хамгаалалтьш шугам нь Финны хоолойгоос Ладог нуур хүртэл үргэлжлэх агаад 90 километр хүртэлх гүнтэй байсан юм.
Зарим түүхчдийн үзэж байгаагаар Финляндийн эсрэг байлдааны үйл ажиллагааг Сталин эхлэн явуулж, аажмаар "зөвлөлт" бүгд найрамдах улс болгох гэж байсан гэдэг.
Зөвлөлт-Финляндын харилцааг сайжруулах шаардлагатай тухай нэг бус удаа зөвлөлтийн засгийн газраас санал болгож байсан юм.
1938 оны дөрөвдүгээр сард ЗСБНХУ болон Финляндын хооронд хилийн тухай хэлэлцээр оросын талын санаачилгаар явагдаж байлаа. Хамгийн сүүлчийн хэлэлцээр 1939 оны аравдугаар сарын 12-нд болж өнгөрчээ.
Зөвлөлтийн засгийн газар хилийг Ленинград хотоос хэдэн арван километр хойд зүгт хойшлуулж, Койвисто-Тайпале шугам дээр тогтоож, Финны хоолойн баруун хойд хэсэгт байрлах Ханко боомт болон Финляндын өмнөд хзсэгт орших ойр хавийн арлуудыг удаан хугацаагаар Зөвлөлтөд түрээслүүлэх, Зөвлөлтийн талд Загасны ба Хойд Мөсөн далайн эрэг хавьд байрлах Дундад гэх хошууг шилжүүлэн өгөхийг хүслээ.
Харин ЗСБНХУ-ын мэдэлд очиж байгаа нутаг дэвсгэрийн оронд Зөвлөлт Холбоот Улс өөр газар хоёр дахин илүү нутаг дэвсгэрийг өгөхөөр хүссэн байна.
1932 онд байгуулсан үл довтлох тухай хэлэлцээрийн зарим нэгэн заалтыг баталгаажуулахыг зөвлөлтийн талаас санал болгосон юм.
Финляндын хувьд ийм болзол тохирохгүй байсан бөгөөд Карелийн хошуу нь сайн боловсрогдсон нутаг дэвсгэр байсан бөгөөд Финлянд дахь хамгийн дулаан уур амьсгалтай газар юм.
Харин Карелид санал болгож байгаа нутаг дэвсгэр нь бараг зэрлэг, илүү хүнд цаг уурын нөхцөлтэй байсан юм.
Арван нэгдүгээр сарын 13-нд финны талын санаачилгаар хэлэлцээр тасалдлаа. Арван нэгдүгээр сарын 28-нд Зөвлөлт Холбоот Улс үл довтлох хэлэлцээр үйлчлэхээ больж байгааг мэдэгдээд Финляндид байх өөрсдийн дипломатчдыг татан авлаа.
Ленинградын цэргийн тойргийн анги нэгтгэлүүд байлдааны үйл ажиллагаа явуулж Карелийн хошуун дахь хилийг хойшлуулах тушаалыг хүлээн авсан байна.
1939 оны арван нэгдүгээр сарын 30-нд Улаан армийн анги нэгтгэлүүд Финляндийн хилийг давжээ. Ингэж зөвлөлт-Финляндын дайн эхэлсэн ба тэр нь түүхэнд "Өвлийн дайн" хэмээн тэмдэглэгдэн үлдсэн юм.
*Финляндын ерөнхийлөгч Карл Густав Маннершгейм*

Тулалдаанд ихээхэн хэмжээний хүчийг хаясан байна. Ленинградын тойргийн ангиуд, Балтын, Хойд усан цэргийн хүчин, Ладог нуурын цэргийн анги гэх мэт.
Тойргийн дөрвөн армийн бүрэлдэхүүнд 240 мянган хүн, 1915 их буу, 1131 танк ба 967 онгоц байсан юм. Энэхүү дайнд нийт 1 сая орчим зөвлөлтийн цэрэг оролцсон байна.

Балтын тэнгисийн хүчний тусламжтай 7-р арми Карелийн хоолойд Выборг болон Хельсинкийг чиглэн довтолгоонд орсон бол 8-р арми Ладог нуураас хойд чиглэлд Сортавал ба Лахтиг чиглэн "Маннергеймын "шугамыг" даван 7-р армитай нэгдэх ёстой байлаа.
9-р арми Оулыг чиглэн явж, харин 14-р арми Хойд тэнгэсийн хүчний тусламжтай Петсамог ззлэн авч, Финляндын Варенцын тэнгист гарах гарцыг хаах ёстой болжзэ.
ЗХУ-тай хийсэн дайнд Финлянд улс бүх л зэвсэгт хүчнээ ашиглаж ирсэн байна. Түүний бүрэлдэхүүнд 337 мянган хүн, 500 их буу, 6О танк, 115 онгоц болон 29 байлдааны усан онгоц зэрэг багтаж байсан юм.
Финляндын цэргийн гол хүчин Карелийн хоолойд төвлөрсөн байлаа. Яг тэнд алдарт иМаннергеймын шугам" өнгөрнө. Энэ бүхнийг Герман, Англи, Франц, Бельгийн цэргийн мэргэжилтнүүдийн тусламжтай байгуулсан бөгөөд хэд хэдэн хэсгээс бүрдсэн билээ.

Хилээс шууд эхлэн хангамжийн бүс орох ба түүнд нь бэхжүүлсэн байр, өргөст тор зэрэг орно. Үүний араас батлан хамгаалах хэсэг орж. түүнд нь эсэргүүцэл үзүүлэх 22 цэг багтана.
Батлан хамгаалах үндэст хажуу тал, налуу онилгоо болон бүх нийтийг хамарсан гал нээх систем, явган цэрэг, танк эсэргүүцэгч сүлжээ хөгжсөн хэсгүүд оржээ. Үндсэн хэсгийн араас хоёр дахь батлан хамгаалах хэсэг үргэлжилж, түүний цаад талд нь ар талын хэсэг болон Выборгийн хамгаалалтын шугам үргэлжлэнэ.
Зөвлөлтийн арми дайсны талын хүчирхэг хамгаалалтыг ой ихтэй, намгархаг газарт, тэгэх тусмаа өвлийн нөхцөлд явуулахад бэлэн бус байсан юм. Гэсэн хэдий ч дайны эхэн үед Улаан Армийн давшйлт ундсэн чиглэлд амжилттай өрнөж байлаа.
Эхний өдрүүдэд зөвлөлтийн хэсгүүд Сестра голыг даван туулж, Куоккалаг эзлэн авсан бол маргааш өдөр нь Териокид нэвтрэн орж, дараа нь Балтын тэнгисийн дэмжлэгтэйгээр Ино фортоос Финнүүдыг хөөн зайлуулжээ.
Арван хоёрдугаар сарын 12 гэхэд Выборгын чиглэлийн хангамжийн хэсгийг үндсэндээ амжилттай давсан байлаа. Зүүн хэсэгт, кякисальмины чиглэлд ч давшилт амжилттай хэрэгжиж эхэлсэн юм.
Арван хоёрдугаар сарын 12 гэхэд 7-р армийн нэгтгэлүүд бүхэлдээ хангамжийн хэсгийг даван туулж "Маннергеймын шугамыг үндсэн хэсэг дээр гарч ирсэн байна. Эдгээр тулалдааны явцад финчүүд зөвлөлтийн армийг нилээд сулруулж "Хоолой" хэмээх анги нэгтгэлийг тархан байрлах боломжийг өөртөө олж авсан байна.
Улаан Армийн анги нэгтгэлүүд ихээхэн хэмжээний хүнээ алдсан бөгөөд юуны өмнө байлдааны үйл ажиллагаа явуулах тактик байгаагүйтэй холбоотой юм. Финны хоолойд өмнө орхисон арлуудыг зөвлөлтийн далайн тусгай ангийнхан эзлэн авсан байна.
Балтын тэнгисийн хүчнийх нэн бэхжүүлсэн эрэг хавийн хэсгийг байнга буудаж, финны эргийг бүслэлтэнд оруулсан юм. Зөвлөлтийн хөлөг онгоц болон онгоцууд дайсны 20 тээврийн хэрэгслийг устгаж дөнгөсөн байна.
Хамгаалалтын гол хэсэгт гарч ирмэгц зөвлөлтийн командлал түүнийг устгах арга хэмжээ авч эхэлсэн юм. Байлдааны зургаан дивиз, нэгтанкны корпус нийлэн Кямяря станц руу и%D
Сэтгэгдэлүүд
http://andromeda.blog.banjig.net/post.php?post_id=265594
Эндээс бүрэн эхээр нь уншиж болно.
Сэтгэгдэл бичих