| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |

Оросууд анх удаа Сибирьт төмөр зам барьж эхэлсэн тухай дуулгажээ. Сибирийн аугаа төмөр зам нь техникийн хувьд асар том барилга бөгөөд дэлхий дээрх хамгийн урт зам болон хувирчээ.
Барилгачид энэ замыг Байгаль нуурын орчмын туулахад бэрх тайга, мөнхийн цэвдэг, хахир хатуу цаг уурыг даван барьсан юм.
Тухайн цаг үедээ Сибирийн аугаа төмөр замыг их түргэн хугацаанд барьж байгуулсан ба тэр нь 15 жилтэй тэнцэж байлаа.

Зам тавихад ийм хугацаа зарцуулж болдог талаар дэлхий мэддэггүй байсан юм. Төмөр зам тавигдсанаар хүн хүрэхэд хүнд газрууд Оросын эдийн засгийн амьдралд татагдан оролцох боломжтой болсон билээ. Транссиб нь Оросын хамгийн чухал зам болон хувирсан байна.
"Сибирийг аж үйлдвэржүүлэн ашиглахад замын тухай асуудал чухал болон тавигдана гэдэг нь өнөөдөр ойлгомжтой зүйл болон хувирлаа" хэмээн 1875 онд Парис хотноо Олон улсын газар зүйн их хурал дээр эрдэмтэн, инженер, олон нийтийн зүтгэлтэн Е.В.Богданович үг хэлэхдээ онцолжээ. Түүний зөв байсан юм.
Зөвхөн төмөр зам л бүхэл жилийн турш ажиллаж, шаардлагатай ачаа тээшийг тээвэрлэж, ихээхэн хэмжээний газар нутгийг нойрноос нь сэрээж, Сибирийн асар их баялагт хүрэх боломжийг олгох байлаа.
Богдановичийн үг зөнч болсон юм.
16 жилийн дараа, 1891 оны гуравдугаар сарын 15-нд 3-р Александр хааны зарлиг гарчээ. Түүнд "Ихээхэн хэмжээний баялаг бүхий Сибирийн нутаг дэвсгэрийг дотоодын төмөр замтай холбож болох том төмөр замыг Сибирээр дамжуулан тавьж эхлэхийг үүрэг болгож байна" гэжээ.
Найман мянган километр үргэлжлэх аварга том төмөр замын барилгын ажил 1891 оны тавдугаар сарын 19-нд эхэлсэн бөгөөд 1916 онд дуусчээ. "Америкийг нээж, Суэцийн сувгийг барьснаас хойш Сибирийн төмөр замыг тавьсан явдал түүхэнд маш чухал үйл явдал боллоо" хэмээн Франс" сонинд бичжээ.
Энэ бол үнэхээр эр зориг байлаа. Барилгачдын замд уул, хад, намаг, мөнхийн цэвдэг, хүн орж гарах боломжгүй тайга, ус ихтэй сибирийн голууд урсаж байсан юм.
Жирийн хүрз, жоотуу, ховорхон тохиолдох гадаадаас оруулж ирсэн экскаватор ашиглан, гэхдээ хамгийн гол нь авхаалж самбаа, шаргуу хөдөлмөрийн үр дүнд энэ бүхэн бүтсэн билээ.

Сибирийн замыг барьсан хугацаа нь тухайн үед амьдарч байсан хүмүүсийн гайхшралыг төрүүлэхүйц билээ. Өмнөд Уралд байрлах Миасс хотоор дамжин Владивосток, Номхон далайн эрэг дээр орших Порт-Артур гэх мэтийн хот хүртэл төмөр зам арван гурван жилийн дотор тавигдсан байдаг.
Томоохон голууд, огтхон ч судлагдаж байгаагүй нутаг дэвсгэр, даваа, мөнхийн цэвдэгтэй хөрс бүхий газарт тавигдсанаар үнэхээр том ач холбогдолтой бөгөөд 100-110 жилийн тэртээх барилгын ажлын түвшин маш муу байсан гэдгийг тооцох шаардлагатай.
9100 верст буюу 10000 километр замыг барихад жилд 740 километр хиртэй төмөр замыг тавьж байлаа гэсэн үг юм. Орчин үед хүртэл энэ бол дэндүү ахадмаар тоо билээ. Манжуураар дамжсан төмөр зам болон гүүр, туннель зургийг тооцох юм бол бүх барилгын ажил 1905 онд бүрэн дуусгавар болжээ.
Тиймээс л улс орныг холбосон төмөр зам 14 жил гаруйн хугацаанд баригдсан гэж тооцох бүрэн боломжтой болж байна.
Бүх инженерийн байгууламжийг тооцож үзээд барилгын ажлын дунджийг гаргаж ирэх юм бол жилд 670 километр гэсэн тоо гарч йрнэ.
Сибирийн агуу төмөр замыг барих арван таван жилийн туршид 12120 верст төмөр зам, шулуун эсвэл илүү хүчирхэг болгож барьж 3465 верст гол зам, 3655 верстын турш давхар зам хүртэл тавигдсан байдаг.
Транссибын урт хүн тээвэрлэлтийн уртаар тооцох юм бол 9255,2 км гэж тооцогддог. Энэ үзүүлэлтээр уг зам нь дэлхий дээрх хамгийн урт төмөр зам гэж тооцогдох агаад Евро-Азийг бүхэлд нь хөндлөн гаталдаг байна.
Транссибын эх нь 70 жилийн турш Москвагийн Ярославын галт тэрэгний буудал гэж тооцогддог.
Харин Транссибын төгсгөл нь Оросын зүүн хэсэг болох Владивостокийн төмөр замын буудал бөгөөд тэр нь Японы тэнгисийн Алтан эвэр /Находка/ боомтын ойролцоо байрлана.
Транссиб нь баруунаас зүүн тийш чиглэн явахдаа хоёр тивийг дамжин явдаг:
Европын /1777 км/ болон Азийн /7512 км/нутаг дэвсгэр юм. Европт тус замын 19,1 % нь ногддог бол Азид - 80,9 % нь ноогдож байна.
Европ болон Азийн нутаг дэвсгэрийн хил хэмээн ойролцоогоор Первоуральск хотыг тооцдог билээ.
Транссиб 13 муж, 4 хязгаар, 2 бүгд найрамдах улс, 1 автономит мужийн нутаг дэвсгэрээр өнгөрдөг юм.
Тэдгээрийн дотор Москвагийн, Владимирын, Ярославын, Костромагийн, Кировын мужууд, Удмуртын бүгд найрамдах улс, Перм хязгаар, Свердлов, Тюмень, Омск, Новосибирск, Кемеровогийн мужууд, Красноярскийн хязгаар, Эрхүүгийн муж, Усть-Ордийн Буриадын автономит тойрог, Буриадын бүгд найрамдах улс, Чита, Амарын муж, Еврейн автономит хязгаар, Хабаровск болон Далай орчмын хязгаарын нутаг дэвсгэр орж байна.
Бүгд л одоогийн Оросын Холбооны улсын нутаг дэвсгэр дээр байрлаж байдаг билээ. Транссибын хэсэг Казахстаны нутаг дэвсгэр дээр өнгөрч байсан боловч ЗХУ задран унаснаар өөрийн нутаг дэвсгэр рүүгээ хойш татаж барьсан юм.
Транссиб дээр 87 хот байрлана;
5 хотынх нь хүн ам 1 сая хүнээс давсан / Москва, Пермь, Екатеринбург, Омск, Новосибирск/.
9 хотын хүн ам нь 300 мянгаас 1 сая хүртэл байдаг/Ярославль, Киров, Тюмень, Красноярск, Иркутск, Улаан-Үд, Чита, Хабаровск, Владивосток/ ба 73 хотын хүн ам 300 мянгад хүрдэг гэнэ.
Транссибирийн том төмөр замын дамжин өнгөрөх хотуудын 14 нь Оросын Холбооны Улсын субъектуудын төв нь билээ. Харин хамгийн гол цэг нь Москва — Оросын нийслэл юм.
Зам зууртаа Транссиб 16 том мөрнийг даван туулдаг: Ижил, Вятка, Кама, Тобол, Эрчис, Обь, Томь, Чулым, Енисей, Ока, Сэлэнгэ, Зея, Бурея, Амар, Хор, Уссур.
Тэдний дотор Амар мөрөн нь хамгийн өргөн бөгөөд төмөр зам гол урсгалаар нь гаталдаг гэнэ.
Обь болон Енисей мөрөнг төмөр зам эхэн хэсэгт нь туулдаг учир тэдний өргөн 1 км-тэй тэнцдэг байна. Зам зуурт тааралдах хамгийн аюултай гол бол Хор юм. Энэ гол Хабаровск мужийн өмнөд хэсэгт урсдаг байна. Хаврын ус нэмэгдэх үед 9 метрт өсөх хандлагатай байдаг юм.
Транссибын төмөр замд хамгийн их хохирол учруулсан гол нь Байгаль нуурын орчмын Хилок гол билээ. 1897 онд болсон үерт Байгаль нуурын замын ихэнх хэсгийг урсгаж байлаа. 207 км-ийн турш Транссибын төмөр зам Байгаль нуурыг тойрч явдаг.

Хамгийн их шулуун налуу бүхий замын хэсэг нь Андриановын болон Слюдянка-2 галт тэрэгний буудалд ногддог юм. Буулт нь Андреанов уулын даваанаас эхэлж Байгаль нуурын эрэг дээр төгсдөг байна. 30 км-ийн турш төмөр зам 400 метр доошилдог бөгөөд Медлянск ба Ангасоль гэх газруудад газрын налуу хамгийн их аж. Энэ хэсгийг 1947-1949 онуудад барьж байгуулжээ.
Транссиб дээрх хамгийн урт гүүр 2568 м бөгөөд 1913-1916 онд Амар мөрөн дээр байгуулжээ.
Түүнд 127 метрийн урт 18 хэсэг багтдаг ба 200 метр үргэлжлэх зүүн талын замын урсгалтай юм. 1999 онд энэ гүүрийг татан буулгаж дэргэд нь төмөр зам болон машины зам хосолсон 2612 метр урт замыг 1992-1999 онуудад барьж байгуулжээ.
Хамгийн урт туннель мөн л Амар мөрний доогуур өнгөрдөг ба тэр нь Амур мөрөн дээрх гүүртэй зэрэгцэн тавигдсан юм байна.
Энэ туннель стратегийн санааны үүднээс 1937-1942 онуудад барьж байгуулсан билээ. Гэхдээ энэ гүүртэй энэ зэрэгцэн тавигдсан байдаг учир Транссибын хамгийн урт туннель нь Тарманчуканскийнх гэж тооцогддог. Энэ туннелийг 1915 онд барьсан бөгөөд 2 км урт юм.
Новосибирск - Гол гэх төмөр замын буудал нь хамгийн урт бөгөөд 1940 онд Эх орны дайн эхлэхээс өмнөхөн барьсан байна. Баригдаж дуусах үед энэ буудал ЗХУ-даа хамгийн том нь гэж тооцогддог байлаа.
Хамгийн их ачаа тээш тээвэрлэдэг хэсэг нь Омск-Новосибирск / 1985 онд зөвлөлтийн эдийн засаг ид ажиллаж байх үед энэ хэсэг дэлхий дээрх хамгийн их ачаалалтай байлаа/ гэгддэг.
Баруун Сибирийн нам газар байрлах хурдны хэсэг нь Карбышево -1 - Называевская - Ялуторовск - Войновка. Шараш - Богданович - Тюмень хэсгүүд багтдаг.
Богинохон хурдны хэсгүүдэд Хабаровскаас баруун тийш, Амарын муж, Кироваас баруун тийш болон Москва орчим байрлах хэсгүүд ордог юм.
Харин одоо оны талаар ярилцах хэрэгтэй болов уу. Транссибын барилгын ажил "эхэлсэн" оныг хүн бүр л сайн мэддэг.
1891 оны тавдугаар сарын 19 ба тэр өдөр хунтайж Николай Александрович, ирээдүйн хаан, Сибирийн аугаа төмөр замын анхны барилгын ажлыг эхлүүлж байсан юм.
Тэр нь Владивостокийн төмөр замын буудлын суурь болсон билээ. Хэдийгээр энэ өдөр нь зүгээр л нэг билэгдлийн чанартай өдөр гэж тооцож болно.
Учир нь жинхэнэ барилгын ажил 1891 оны гуравдугаар сард эхэлсэн байлаа. Тэр үед Миассаас Челябинск хүрэх төмөр замыг тавьж эхэлсэн юм. Тэрхүү хэсэг нь Транссибын гарааны хэсэг болсон билээ.
Түүнээс гадна том асуулт бий болдог. Владивостокийн ойролцоох Куперовын орчим очихдоо ханхүү Николай төмөр замаар явж очсон байдаг.
Тэгээд үзэхээр түүнийг очих тэр агшинд Транссиб үнэн хэрэгтээ барьж байгуулж эхэлчихсэн байсан болов уу. Тиймээс л 1891 оны тавдугаар сарын 19 нь жинхэнэ эхлэл тавигдсан өдөр биш бололтой.
1903 оны долдугаар сарын 1 бол "Транссибын төмөр замыг албан ёсоор хүлээлгэн өгсөн өдөр" гэж тооцогддог байна.
Орчин үеийн хэллэгээр ярих юм бол төрийн комисс "хүлээн авч" тус объект зарим газраа бүрэн дуусаагүй ч гэсэн ажиллах болжээ.
Ийм байдлаар тухайн үеийн их хаант гүрний нийслэл Санкт-Петербург хотоос Номхон далайн эрэг дээр байрлах боомт хот Владивосток хүртэл төмөр замаар зорчих бүрэн боломжтой болжээ.
Долдугаар сар гэхэд анхны галт тэрэг явж эхэлсэн бөгөөд түүгээр ямар ч зорчигч Балтын тэнгисээс Номхон далай хүртэл аялах боломжтой болсон байна.

1903 онд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Хятад зүүн хойд төмөр замын нийгэмлэгийн мэдэгдлийг нийтэлсэн байна.
Түүнд нь Хятад болон Владивосток хүртэл зорчих боломжтой тухай өгүүлжээ.
Доорх зураг нь манай Улаанбаатар төмөр замын ач холбогдлыг бэлхэнээ харуулж байгааг харж биз...

Дараа нь Лондоноос Шанхай хүртэл Транссибээр аялах, эсвэл Суэцийн сувгийг гатлан Канадаар дамжин явах хоёр замыг харьцуулсан юм.
Ингэж Сибирийн аугаа төмөр замаар явах нь хамаагүй хямд тусах юм байна гэдэг дүгнэлтийг хийжээ. Бас тэгээд ч зогсохгүй хоёр дахин түргэн юм гэнэ.
1903 оны долдугаар сарын 1-нд хоёр тээврийн үеийн зааг гарч ирсэн бөгөөд Алс Дорнод бусад Оросын нутаг дэвсгэрээс тусгаарлагдаж байсан билээ.
Харин Транссиб ашиглалтанд орсноор манант Балтын тэнгисээс Номхон далай хүртэл төмөр зам бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн юм.
Гэхдээ Байгаль нуурын орчимд тасралт үүссэн боловч тэндээ Байгаль - Мысовая гэх гүүрэн төмөр замыг зохион байгуулжээ. Тэр гүүрэн төмөр замаар нь галт тэрэг давхиж өнгөрдөг байлаа.
Дараачийн баримт: 1905 оны аравдугаар сарын 16-нд Кругобайгалийн замыг ашиглалтанд оруулжээ.
Түүхэнд анх удаа галт тэрэг төмөр замаар явах боломжтой болсон бөгөөд гол дээгүүр гүүрэн төмөр замыг ашиглах шаардлагагүй болжээ. Гэхдээ түүнийг ашиглахаар хүлээн авах хүртэл гүүрээр Орос-Японы фронт руу цэргийн цувааг гаргаж байлаа.
Транссибыг бүхэлдээ барьж дууссаныг гэрчлэх бас нэгэн өдөр бол 1916 оны аравдугаар сарын 5.
Евразидаа хамгийн томд орох Амарын гүүрээр галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн ба гүүрний урт - 2594 метрт хүрч байлаа.
Өнөөдрийн байдлаар Транссиб нь дэлхий дээрх хамгийн том төмөр зам гэж тоцоогдсон хэвээр л байна. Энэхүү төмөр замаар Оросын нийт төмөр замын ачаа тээш эргэлтийн 70% нь ногддог.
Транссибирийн төмөр замын хүчин чадал нь жилдээ 160 мянган контейнер дамжуулах чадвартай юм.
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдIphone-ийг модем болгон ашиглахХамгийн муу 10-н технологи "Hack"-ийн түүхээс Түр сааталтай холбоотой мэдээлэл Windows XP- гийн нууцаас |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
OROS
Сэтгэгдэл бичих