Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Ажлаа хийдүүлэх аргад суралцацгаая.
2009-10-02 10:57:11 УБ

Бид үргэлж л ажил, ажил гэсээр. Гомдмоор.
Амьдралын энэхүү шударга бус байдлыг үтэр түргэн засмаар байна уу? Тэгвэл ажлаа хийдүүлэх аргад суралцацгаая.

Өвдөх
Өглөө эртлэн ажил руугаа утасд. Амаа алчуураар таглаж, хоолойгоо сөөнгөтүүлэх хэрэгтэй. Тэгээд “Миний бие муу байна аа. Орноосоо өндийж чадахгүй нь. Маргааш гайгүй бол очъё” гэж хэл. Хэрвээ дарга чинь дүүрчихсэн хүн биш л бол таныг хэд хоног гэртээ хэвтэхийг зөвшөөрнө. Үхэхээс наагуур болсон мэт дүр эсгэж чадахгүй байвал хордлого авчихлаа гэж хэл л дээ. Энэ өвчнийг сонгосон бол утсаар маш богинохон, хоёрхон үгээр ярих хэрэгтэй. “Сум харвах” ямар хэцүү гэдгийг эрх биш дарга чинь мэдэх биз. Эсвэл бүр өөр арга бий. Хэдэн өдрөөр “Бие муу байна” гэж ажил дээрээ үглэх. Тэгээд нэг өдөр “Эмчид үзүүлээд” гэвэл үнэмшилгүй яахав.

Гэртээ настай хүн асрамжилдаг гэж ойлгуулах
Хэрвээ тэгвэл та үе үе тэр хөгшнөө эмнэлэгт хүргэж өгөх, тариа хийх, клизм тавих зэрэг “асрамжлах” шалтгаар ажилдаа очихгүй байж болно. Харин түүнийг “өөд болсон” гэж хэлж болохгүй. Хожим дахиад ажил хийдүүлэх шаардлага гарах нь мэдээж.

Хартай нөхөр
Хартай, шартай нөхөр чинь өчигдрийн хэрүүлээс болоод гэрийн түлхүүрүүдийг аваад явчихсан. Та хаалгаа онгорхой орхиж болохгүй нь гэж утсаар хэлэх арга байна.

Хамаатны эсвэл найзаа хуйвалдаанд оруулах
Яаж, ямар аргаар? Тэр хүн чинь “Цагдаагийн газраас ярьж байна” гээд ажил руу чинь тантай ярихаар утасдаг. Та тун сандарсан байдалтай ярьж байгаад дарга дээрээ ороод “Манай гэрт хулгай орсон байна. Би явахгүй бол болохгүй нь” гэж хэлэхэд л болоо. Хөрш чинь утасдаж ус алдлаа гэж хэлэх арга ч бий.

Үнэмшил муутай арга
Ажлын газар руугаа яриад өөр хүний дуугаар өрөөнд тэсрэх бодис тавьсан байна гэж хэлэх. Хэрвээ таныг мэдчихвэл бүр ч муу юм болж та ажлаасаа халагдах аюултай.

Хортон шавьж устгалын албанд дуудлага өгөх
Хэрвээ өрөөнд чинь жоом, ялаа, хулгана мэтийн амьтад байдаггүй бол  байгаа газраас нь авчирч “нутагшуулж” болно шүү дээ. Хор цацсан өрөөнд хүн байх хортой гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх байлгүй.

Машинтай бол...
Хэрвээ та машинаар ажилдаа ирдэг бол яг замын голд, хотоос зайдуухан эвдрээд зогсчихлоо гэж мэдэгдэх арга. Үүнийг харин ажлын цаг дуусах үед хэлж, хэн нэгнийг  ирж аваач гэж гуйх хэрэгтэй. Арван хүний ес нь таныг замын машинд дайгдаад ороод ирээч, мөнгийг нь эндээс төлье гэх вий. 

Аймшигтай арга
Гэрийнхээ дотоод сүлжээний хэсэгт орж кабелийг нь таслах. Эсвэл хоолойг нь цоолох аймшигтай арга. Гэхдээ болгоомжтой байж, бээлий өмсч, гутландаа улавч углах хэрэгтэй. Тэгээд утаа униарыг нь гэр лүүгээ оруул. Ингээд л ажил хийдүүлэх боломжтой боллоо гэсэн үг.

Ажлаа дуусгах
Хэрэгтэй чухал ажлаа хугацаанаас нь өмнө бүгдийг хийж дуусгах. Тэгсэн тохиолдолд та гэртээ хэдий бол хэдий хугацаанд сууж, хувийн ажлаа амжуулах боломжтой болно.

Ажил дээрээ үлгэр дуурайл үзүүлэх
Орой үдэш болон амралтын өдрөөр ажлаа хийж, үүрэг даалгавраа онцсайн гүйцэтгэх. Тэгвэл таныг үнэлж, хүндэтгэх болно. Даанч энэ арга ажил хийдүүлэх  хүсэлтэй хүнд тохирохгүй л болов уу.

Эцэст нь танд л гэж аминчлан зөвлөхөд ажил хийдүүлэх эдгээр аргыг яг эсрэгээр нь биелүүлж сурвал амжилтад хүрэх нь тодорхой. Ажил хийдүүлж сууснаас ажлаа сайн хийж сурвал чөлөөт цаг гарцаагүй гарна. Хийх ёстой бүхнээ хугацаанаас нь өмнө биелүүлж сур. Тэгвэл зул сарын баяраар дэлгүүр хэсэх зав заавал гарна.




Сэдэв: Бизнес

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Содон санаагаар хамгийн их орлого олсон 9 тохиолдол
Дипломоо хэрхэн амжилттай бичих талаар зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж хамтран ажиллана
“ОРОН СУУЦ 4000” СЕМИНАР
ИРГЭД, БАРИЛГЫН КОМПАНИУДЫН АНХААРАЛД
Мөрийтэй тоглоомын биенесийн эргэн тойронд
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: