Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Хувцасны түүхээс-1.
2009-10-05 00:32:01 УБ

Эртний Египет /манай эринээс 3000 жилийн өмнөх үе/

Эртний Египтын хувцасны онцлог  нь өөрчлөгдөшгүй нэг хэвийн , тодорхой эсгүүртэй ямар ч санаандгүй зүйл байхгүй яг л бодож олсон хувцас. Египтын эртний барималууд дээр ч харахад  хэлбэр дүрс нь геометрийн хэлбэр дүрстэй байдаг, хувцас нь мөн адил. Египтын хувцас олон зуун жилийн турш өөрчлөгдөхгүй үлдсэн хэвээр, 2 дахь зуун жилд байсан шигээ 4 дахь зуун жилд ч хэвээр хадгалагдсан юм. Ёс заншлынхаа дагуу эрэгтэй эмэгтэйгүй нүүрээ буддаг байсан.

                                          Эртний Грек

                 

Энэ үед хүний биеийн галбирыг толинд харсан мэт дүрсэлдэг байсан.  Ямар нэгэн эсгүүргүйгээр, оёдолгүйгээр давуугаа ташуу складка болгон ороодог байсан.

                                                                                  Эртний Рим

             

                                                   Византи

                       

Византийн моод нь эртний дундад зуны үеийн загварын өв залгамжлагч нь гэж үздэг. Энэ үед л нэг дор олон хувцас давхар өмсөх тухай ойлголт гарж ирсэн. Византийн хувцас нь оросын хувцасны модонд 800 жил хадгалагдаж ирсэн.

                                                                              Романы үе

                     

 

Романы дундад зуны моод нь антик заншил, византийн  деталь хэсэг болох олон хувцасны цуглуулга болж байсан.Антик үеээс византийн үеээр дайрах үед романы моод нь нөмрөг цувыг гаргасан. Мөн шаравар өмд гаргаж ирсэн.

Готик / XII зун/

XII р зунд  францид романы үеийн лам гэлэнмаа нарын хувцсыг санагдуулам даашинз нь аажим аажмаар биений галбир дагасан хэлбэртэй болж ирсэн.  Түүхэнд бичихдээ Готик үеийн хувцсыг барилга байшинтай нь их холбож бичсэн байдаг /толгойн гоёл, хурц манжетууд, урт хоншоортой гутал гэх мэт/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        

Ренесансын моодны үе нь цаашдын хүний хөгжлийн бие даасан байдлыг хүлээн зөвшөөрсөн үе нь Италиас эхэлсэн. Итали нь дундад зуны үед л эртний уламжлалт соёлоо хадгалсан европын соёлжсон орнуудын нэг байсан.  Ренесансын үед үсний өнгө, засалт, хүний өндөр цээжний хэлбэрийг их анхаардаг байсан.Нүүр будалт үсний засалт нь тэр үед урлагийн бүтээл шиг л байсан.

                                                          1550-1618 Испани /XVI зун/

                      

 

Хувцасны түүхэнд 50 жил ноерхсон, ренесансын үетэй харьцуулвал геометрийн дүрс хүчтэй нөлөөлж, хүний биеийн галбирыг хиймлээр өөрчилдөг байсан. Энэ үед эрэгтэйчүүд нь трико өмсдөг байсан. 1547 онд Уильям Ли анхны оймсны нэхмэлийн машиныг бүтээсэн. Гоёл чимэглэл гар урлал нь тэр үеийн хувцсыг яг л үнэт эдлэл мэт харагдууладаг байсан.

1618-1648    30 жил үргэлжилсэн дайны үе

 

50 жил үргэлжилсэн испани стиль  XII зуны эхний хагас д бүх л европын орнуудад испани стиль мод нь өөрчлөгдөж эхэлсэн. Энэ үед немц-шведын цэргийн формын хувцас их нөлөөлж байсан. Испаний богино өмд нь өвдөгнөөс доогуур урттай болж гутал нь ч өөрчлөгдсөж өндөр цэргийн гутал өмсдөг болсон.Эрэгтэйчүүд нь урт буржгар үсэн дээр өдтэй том малгай өмсөж , эрэгтэй эмэгтэйгүй гар нэхмэлээр хувцасаа чимдэг байсан.

 

 

 

 

 

 

 




Сэдэв: Содон

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Мөнгөн эдлэл яагаад харлаж, өнгөнд нь өөрчлөлт ордог вэ?
Yoga vs. Drinking
Аттилагын алдар суу, аугаа ялалтын нууц
Гайхамшиг,аймшгийг хослуулсан содон барималч Ron Mueck
Фото зураг дээр сайхан гарах зөвлөмж
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. амархан сурна | 2009-10-05 13:03:16
www.amarxan.com
2. мөнгөншагай | 2009-10-21 14:50:15
үнэхээр гайхалтай
3. shima_97 | 2009-10-21 21:08:28
tiim shyy, ynexeer gaixaltai, ta byxen yrgeljleliig ni mon unshaarai..
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: