Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
“Skytel-Man of the Match” 7 хоног бүр
2009-10-02 13:43:04 УБ
Skytel
Skytel
Үүрэн телефон үйлчилгээний салбарт үргэлж шинэчлэлтийг нэвтрүүлж байдаг Скайтел C1 телевизтэй хамтран Английн Премьер лигийн шилдэг тоглолтуудыг гар утсаараа шууд хүлээн авах боломжийг Монголд анх удаа хөл бөмбөг сонирхогчдод олгож байгаа билээ.

 Монголын хамгийн анхны мобайл ТВ болох Стайл үйлчилгээг ашигладаг бүх хэрэглэгчид зөвхөн Скайтелийн сүлжээг ашиглан хүлээн авсан мэдээллийн багтаамжаас хамаарсан төлбөрөөс өөр ямар нэг нэмэлт төлбөр, хураамж төлөхгүйгээр дэлхийн хамгийн шилдэг лигийн шилдэг тоглолтуудыг улирлын туршид хаана ч, хэзээ ч гар утаснаасаа шууд үзэж боломжтой.

Түүнээс гадна долоо хоног бүр шууд дамжуулах нэг тоглолтын шилдэг тоглогчийг нэрлэх “Skytel - Man of the Match” мэссэж уралдааныг зөвхөн Скайтелийн хэрэглэгчдийн дунд зарлаж байна. Тухайн тоглолтын шилдэг тоглогчийг таасан хүн бүрийг нэгжийн урамшуулал, тухайн сард хамгийн олон удаа зөв таасан хүнийг Английн Премьер лигийн шилдэг багуудын өмсгөл хүлээж байна. Энэ долоо хоногт Челси - Ливерпүүл-ийн тоглолтын шилдэг тоглогчийг нэрлэх уралдааныг хэрэглэгчдийнхээ дунд зарлаж байна.

Энэхүү уралдаанд оролцохын тулд доорх сонголтоос өөрийн сонголтын өмнөх үсгийг л 159-169 дугаарт 2009 оны 10-р сарын 4-ны 23 цагаас өмнө мэссэжээр илгээхэд л хангалттай.

А. Drogba B. Lampard
C. Torres D. Gerrard E. Бусад

Жишээ нь: хэрэв та уг тоглолтын шилдэг тоглогчоор Chelsea-гийн довтлогч Drogba шалгарна гэж бодож байгаа бол 159-169 дугаарт А гэсэн мэссэжийг илгээнэ үү.

Мөн уг тоглолтыг үзэхийн тулд Скайтелийн хэрэглэгчид гар утаснаасаа Стайл үйлчилгээний үндсэн цэсэнд холбогдон, “Style TV” цэснээс “С1 ТВ шууд” цэсийг сонгоорой.

Хөл бөмбөг сонирхогчид Премьер лигийн шилдэг тоглолтуудыг шууд үзэх, сонирхолтой уралдаан, тэмцээнд оролцох зэргээс гадна Стайл үйлчилгээний “Style-Sport” цэснээс Премьер лигийн шилдэг гоолууд болон спортын сонирхолтой агшны бичлэгийг хүлээн авч үзэх боломжтой.




Сэдэв: Бизнес

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Хятад болон Монгол наймаачдад бүү итгэ
Алмаазны эх орон болох нь ээ
“АГАШИ” болон МАССАЖИСТууд
"Хайрын амт" шинэ ном хэвлэгдэн гарлаа
Охидын хамтлаг бүрдүүлж байна.
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд