| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Жагсаалтын хоёрдугаар байр бас л өөрчлөгдсөнгүй, хөрөнгө оруулагч Уоррен Баффет 40 тэрбумын хөрөнгөөрөө оржээ. 2008 онтой харьцуулахад тэрбээр 10 тэрбумаар ядуурсан аж.
Бусад тэрбумтнууд ч алдагдлаас зугтаж чадсангүй. Нью-Йоркийн мэр, “Bloomberg” компанийн үндэслэгч Майкл Блумбергийн хөрөнгө өнгөрсөн жил 20 тэрбумаар үнэлэгдэж байсан бол одоо 17.5 тэрбум болжээ. Үүгээрээ тэрбээр жагсаалтын наймд бичигдсэн байна.
“News Corp”-ын босс Руперт Мердокын хөрөнгө 800 саяаар буурч зургаан тэрбум болсон ч жагсаалтын 47-гоос 37 дугаар байр руу дэвшихэд нь саад болсонгүй.
Сэтгүүлийн тооцож үзсэнээр Америкйн хамгийн баян 400 хүн нэг жилийн хугацаанд 300 тэрбум ам.доллар алдсан байна. Үүнээс 39.2 тэрбум нь жагсаалтын эхний аравт орсон баячуудад хамааралтай аж.
Сэтгүүл жагсаалтдаа өнгөрсөн жил доод тал нь 1.3 тэрбумын хөрөнгөтэй хүнийг оруулж байсан бол энэ жил 950 саяаас эхэлсэн нь дэлхийн эдийн засгийн хямрал баячуудын хэтэвчийг нэлээд сайн гөвснийг харууллаа.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих