Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Матрын ясан дахь дугуй цагиргууд түүний насыг хэлдэг
2009-10-03 21:39:45 УБ

 

Матар хэлээ огтхон ч гаргаж чаддаггүй амьтан. Мөн бороо орохын өмнө тэд маш их дуу чимээ гаргадаг. Түүнийг “матрын дуу “ гэж нэрлэдэг байна. Зарим нэгэн омгийнхон матрыг өөрсдийн тогтсон жимээр явж байхад нуруун дээрээс нь хутгаар сийчэн алдаг байна. Матар ухарч явдаггvй тул иймэрхүү дайралтын үед амиа алдах магадлал их. Тэд барьсан идшээ живүүлээд дараа нь эргийн ойролцоох газарт нуудаг. Ингээд хэд хоногийн дараа арьс нь зөөлөн болохоор иднэ. Яагаад гэхээр матар хэзээ ч олзоо зажилж иддэггүй залгидаг учраас тэр.

Матрын нүдэнд мембран хамгаалалтын хальс байдаг. Усанд байхдаа түүний тусламжаар нүдээ хамгаалах агаад энэ үедээ харахгүй байна гэсэн ойлголтгүй бүх зүйл түүний хяналтанд байдаг.

Түүний гэдсэн гастролит хэмээх чулуу байдаг. Тэр нь хоолыг “тээрэмдэх” болон хүндийн жингээ зохицуулахад хэрэгтэй.

Өнөө цагийн бүх матар хоёр нутагтан хэмээгддэг. Тэгвэл 3000 жилийн өмнө Шинэ Каледонид хуурай газрын матар амьдарч байжээ.

Бяцхан матарнууд хэвлийд өндгөн дотор байхдаа л “квак, квак” хэмээн дуугарч чимээ гаргадаг. Анхны бэлгэвчийг Христийг төрөхөөс 2000 мянган жилийн өмнө египтэд сэдсэн гэдэг. Гэхдээ түүнийг матрын өлөн гэдсээр хийж байв.

Амьдралынхаа туршид матар 60 шүдээ зуу орчим удаа “сольдог”.

Шүдгүй болсон хөгшин матар хамгийн аюултайд тооцогддог. Учир нь тэд шүдгvй учраас эрүүний хазалт хэдэн тонны даацтай маш чанга байдаг гэнэ. Ингэхээр олзныхоо бүх ясыг хугалан хэмхэлж жижиглэн залгидаг.

Хэдийгээр махчин араатан ч гэсэн тэд огт юм идэхгүйгээр бүтэн жил ч тэсэж чаддаг.

Тэд усан дотроос дээшээ хоёр метрийн өндөрт үсэрч чадна.

“Crocodile” гэдэг үг нь “чулуун өт” гэсэн утга агуулдаг. Грек хэлнээс хөрвүүлбэл “кроко”-чулуу, “дило”-өт.

Далайн усанд тэд эргээс 600 км хүртэл сэлж чаддаг ажээ. Зарим гэрчийн мэдүүлснээр 1100 км сэлсэн “аварга” ч байдаг гэнэ.

Дундаж наслалт нь 50 жил бол 100 насалсан араатан ч байдаг аж.

Хүчирхэг сүүлээрээ томоохон амьтдыг ус руу өлхөөн түлхээд оруулчихна. Зарим нэгэн тохиолдолд завь руу дайрсан матар сүүлээрээ цохин хөмрүүлсэн байдаг.




Сэдэв: Боловсрол, шинжлэх ухаан

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Монгол он тоолол
Нараар цаг баримжаалах нь
Эмэгтэй, Та орондоо хараал хэлдэг үү?
Дэлхийн гүнийг хэрхэн судалдаг вэ?
Хүний мах гахайн махтай төстэй ........
 

Төстэй мэдээнүүд

http://amanjinka.blog.banjig.net/

Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: