Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Цаазлах ялыг халах yy, үлдээх үү?
2009-10-13 04:14:07 УБ

 

gavel

ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХЭРЭГЛЭХГҮЙ ШИЙДВЭР МОНГОЛ УЛС ГАРГАЖ БАЙЖЭЭ

Цаазаар авах ял нь хүний эрхийг зөрчиж байна гэж Олон улсын хүний эрхийн Эмнести Иитернэшнл байгууллага үзэж буй тухай мэдээллийг олон нийтэд хүргэх, цаазаар авах ялыг халах тухай олон нийтийн хөдөлгөөнд гишүүнээр элсэх, тэрчлэн цаазын ял авсан хүмүүст сэтгэлийн дэм өгөх санд хандив цуглуулах зэрэг олон зорилго агуулсаи бага хурал Уран зургийн галерейд зохион байгуулагдлаа. Дэлхийн олон улс орон эрүүгийн хуулиасаа цаазаар авах ялыг хассан нь энэ төрлийн ялыг халах тухай олон улсын гэрээ, хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл гэж бага хуралд оролцогсод онцолж байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 92 улс цаазаар авах ялыг халж, 36 орон цаазлах ял оноодог боловч гүйцэтгэдэггүй ажээ. Хүний амьд явах эрхийг хязгаарласан хуулийн заалтыг халах зориго бүхий “Цаазаар авах ялын эсрэг эвсэл” 2002 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 82 улс нэгдэн ороод хамтын үйл ажиллагаа явуулдаг юм байна. Монгол Улс одоогийн мөрдөж буй хуулиараа зургаан төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноодог. Сүүлийн гурван жилийн байдлаар нийт 77 хүнд цаазын ял оноож гүйцэтгэжээ. Хүн амынхаа тоонд харьцуулж үзвэл тий м ч бага үзүүлэлт биш бололтой. Хүний эрхийн үндэсний Комиссын гишүүн Ж.Дащдоржийн илтгэлд “Амьд явах эрх бол хүн хэмээх оюун ухаант бодьгалд заяасан ганц олдох хамгийн нандин бөгөөд эрхэм Дээд эрх юм” гэж онцлоод… Монгол Улс хэтдээ цаазаар авах ялыг хална гэж найдаж байгаагаа онцолжээ. Манай орны хувьд 1930-аад оны үеэр цаазаар авах ялыг хамгийн их хэрэглэсзн байдаг.

1937 оны есдүгээр сараас 1939 оны дөрөвдүгээр cap хүртэлх жил гаруйн дотор 20474 хүнийг буудан алах шийдвэр буюу тийм олон хүнийг цаазалсан байгаа юм. Эрдэмтдийн судалснаар бол цаазаар авах ял ногдуулсан шүүхийн шийдвэрийн 30 гаруй хувь нь алдаатай байсан гэж үзжээ. Сүүлийн 20 жилд 800 гаруй хүнийг цаазалсан тоо гарсантай харьцуулбал 200 гаруй хүнийг “андууран” цаазалсан гэж үзэж болохоор.
Цаазын ял оноож гүйцэтгэдэг улс орнуудад буудах, дүүжлэх, толгойг нь цавчих, хийгээрхордуулах, цахилгаан гүйдлээр цохиулах, тариа хийх гэх мэт янз бүрийн арга хэрглэдэг гэх боловч энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл хомс байдаг. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тавдугаар зүйлийн 53.2-т “Цаазаар авах ялыг буудаж гүйцэтгэнэ” гэж хуульчилжээ. Уг заалт нь “Цаазаар авах ялыг гүйцэтгэх тохиолдолд ялтныг аль болохоор бага зовоох байдлаар гүйцэтгэвэл зохино” гэсэн НҮБ-ын баримт бичигт заасан зарчимтай нийцдэг гэж үздэг. НҮБ-ын эрүү шүүлтийн асуудлаархи тусгай төлөөлөгч М.Новакийн илтгэлд дурдсанаар “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 331.1 дэх заалт нь ял шийтгүүлсэн хүний гэр бүлийн гишүүдэд ял гүйцэтгэх хугацаа, үйлдэх газрыг мэдэх боломж олгохгүй байгаа бөгөөд нэгэнт гэм буруутай үйлдэлдээ тохирсон ялаа өөрийн амиар эдэлсэн хүний цогцос дахин төрийн цээрлэл хүлээх нөхцөл байдалд хүргэж байна” гэж онцолсноос үзвэл бас ч тийм биш бололтой. Олонхи хүмүүс цаазаар авах ял байх хэрэггүй гэж үздэг ч бусдын амь насыг харгис хэрцгийгээр хороосон, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, тэр дотроо хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдийг цаазлах ч багадна гэх нь илүүтэй гэсэн судалгаа байдаг. Манай улс улс төрийн их хэлмэгдүүлэлт дууссаны дараа буюу 1953 оны наймдугаар сарын 5-ны өдөр Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 93 дугаар зарлиг гарч “…Энх тайван цаг үед алах ялыг цаашид хэрэглэх хэрэггүй” гэсэн агуулга бүхий шийдвэр гаргаж байжээ. Аравдугаар сарын дараа буюу 1954 оны зургадугаар сард уг шийдвэр хүчингүй болсон нь ямар учир шалтгаантай байсныг илтгэлд дурдсангүй. Бага хурлын үеэр цаазлуулах өдрөө хүлээн шаналсан хүмүүсийн сэтгэлийн үгийг илэрхийлсэн уран зургийн үзэсгэлэн үзүүлэв.

“ЦААЗЛАГДСАН” ХҮМҮҮСИЙН ЗҮСИЙГ ХУВИРГААД ГАДАГШ НЬ ГАРГАДАГ ГЭНЭ ҮҮ?

Дээхнэ үед “Цаазын ял авсан хүмүүсийг хойш нь (ЗХУ-ыг тэгж хэлдэг байлаа) гаргаад химийн хортой үйлдвэрүүдэд ажиллуулдаг. Тэндээ нэг их удалгүй үхдэг юм гэнэ лээ” гэлцдэг байв. Хорвоогоос сохор зоосны үнэгүй хөөгдөж байснаас хэд хоног ч гэсэн амьд байж, үлдэх ч юун магад гэсэн горьдлоготой хөдөлмөрлөөд дуусахад буруу нь юу байхав. Сүүлийн үед хүмүүсийн дунд “цааз авсан” хүмүүст нүүр хувиргах мэс засал хийгзэд гадаад руу явуулчихдаг, эд эрхтнийг нь тохирсон хунд нь өгдөг юм гэнэ гэх яриа дуулдах болсон. Харин хуупийнхан болохоор энэ бүгд худлаа. Ёсоор гүйцэтгэдэг гэх. Хуулинд “…буудаж гүйцэтгэнэ” гээд тов тодорхой заачихсан байна шүү дээ. Гагцхүү үр хүүхэд, төрөл төрөгсөд нь талийгаачийн шарилыг оршуулж, овоолсон шороон дээр нь ганц чулуу үлдээх юмсан гэж бодовч, хэзээ буудсан, хаана булсныг мэдэх боломжгүй үлддэг нь үнэн. Хичнээн муу хүн ч гэлээ, үр хүүхэд, ээж аав, хань ижилдээ бусдын л адил халамжтай, хүндтэй нэгэн байсныг үгүйсгэх аргагүй. “Амийг амиар” гэх бодол хохирогч талынханд нь үйлчилдэг л биз. Шүүгчийн “Цаазаар авсугай” гэсэн шийдвэр мөнөөх бодолд эцсийн хариулт болон тайвшруулдаг гэж үү. Хэрхэн “цааз” гүйцэтгэснийг хараагүй юм чинь. Жишээ нь манайхаас бусад улс оронд хэн нэгний шарил чандарлах үйл явцыг эхлэхээс дуусах хүртэл ар гэрийнхэнд нь харуулдаг. Өөрөөр хэлбэл, тэдэнд савлаж өгсөн үнс чандар тэдний хүнийх мөн гэдгийг баталгаажуулж буй нь тэр. Америк зэрэг зарим оронд гэмт этгээдийг цаазлах үед хохирогч талынхныг тусгай суудалд суулган нүдэн дээр нь гүйцэтгэдэг тухай киноноос зөндөө л үзсэн байх. Ерөнхийдөө төсөөтэй ухагдахуун юм даа. Нэгэнтээ л цаазлах үйлдлийг нууцалдаг, цогцсыг нь өгдөггүй, хаана булснаа хэлдэггүй болохоор дээр дурдсан дам яриа гардаг биз цээ. Аль ч талаас нь бодсон цаазлах ял хэрэггүй гэдэгтэй санал нийлээд байх шиг.




Сэдэв: Нийгэм, эдийн засаг

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Монгол дахь гадаадын шашны урсгалуудын тойм
Хятадаа санагалзана
Энэ хорвоо яасан эмзэг юм бэ, Ийм орчлонд би яаж амьдарнам бэ
УРИАЛГА /"Өөрсдийнхээ төлөө өөрсдөө" аяныг санаачлагчдын түр зөвлөл/
Ганц хүний санаа гэж...
 

Төстэй мэдээнүүд

http://amanjinka.blog.banjig.net/

Сэтгэгдэлүүд

1. 2222 | 2009-10-13 16:43:43
Би бол одоо хүртэл шарилыг хармаар байдаг.Буруутай үйлдэл мөн боловч түүнийгээ амиараа төлсөн.Үлдсэн үр хүүхэд буруутай гэж үү.
2. g | 2009-10-13 17:59:18
уиу цаазаар авах ялыг эсэргүүцээд байгаа дашдорж гэдэг хүний хайртай дотны хүнийг хэн нэгэн адгийн новш зовоож алсан байвал алуурчинг өршөө гэж хэлж чадах эсэхийг харах юмсан. тиний ойр дотны нэгнийг алсан хүнийг би заавал ална. шүүхээс хориод амьд үлдээсэнч шоронд нь орж байгаад ална.
3. muugii | 2009-10-14 13:04:21
zaaz gedeg yal mongoldbol heregvi mongoliin hvn amnii gemt hergiin 95 hyban hohirigchiin byryygaas boldog ym hyylchdaa chydrag bologbol ene yal aajamda baihgvi bolono.ene yal bol chydrag bys chvvh bolon tsagdaad achigtai yagaad gebel hohiroch, hohirooch 2 2yylaa baihgvi, baihgvi ychir hench vneeniig medej chadahgvi
4. amanjinka | 2009-10-15 19:24:13
та бүхэн мэргэн оюун ухаандаа тунгаан буйзаа
5. sh_egi | 2009-11-02 22:52:13
tsg tsagiin turd tsaaz bsaar irsen,baih shaardlagatai uchiraas l ter baih.Harin shudarga unen zuv shuuh ni chuhal.Hunii ami nas sanaataigar hunuusun,nasand hureegui buyu naylh huuhed huchindsen,tursun ur huuhedee hunuusun geh met helehed ch hetsuu hereguud sonsogddog,iim hereg uildegsded yamar huuliin zaalt tohirno gej?Olni umnu yal guitsetgevel hereg uildehiig sanaarhagch olon hund surgamj bno gej olon hun yaridag ch..
6. miki | 2009-11-11 00:43:24
hvnig hairlah setgel tvvnd alga tim uchras alah ial awahad bolno
7. MGl | 2009-11-11 13:15:54
Zaza ter tsag tsagiin tord sabn bh yostoi gdg ni yu yum delhiin ulsuud er ni caazaar avah yaliig halj bga hrn ene uzuulelt ni hangalttai bish bga.Tsaazaar avah yaliig halna geheer humuus onts hund gemt heregtend yal onogdulahgui gej tosoolood bdgiimuu ihenh ni bh yostoi gehiin.Tegeed ch ene gemt heregt heniig hohirogch gej uzehuu gdg asuudal bas hondogdon.HOhirogchid:1.HOhirogch 2.Gemt hereg uildsen etgeed tsaazaar avhuulsnaaraa ami nasaaraa hohirson
8. MGl | 2009-11-11 13:22:03
Tsaazaar avah yal tuuniig huulind bhd yamar tom aldaag toriin zugees gargaj bsniig sanaach ene bol ULS TORIIN IH HELMEGDUULELT.ene uil yavdliig bugd jigshij buruutgadag mortloo yagaad en yaliig halah yosgui gej uzeed bgn be?Mongoliin tor uund buruutaidaa uuchlalt guij mongon toloos toloh bolson.ENdees mon caazaar avah yalaar negent shiitguulsen bol tuuniig tsagaatgah tuhai asuudal bhgui.
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: