| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Харин олны дунд орж янз бүрийн нийгмийн давхаргынхантай танилцах, тэдний амьдралын хэв маяг, соёлын талаар мэдээлэлтэй болох, хамт олны гишүүн болж нийгмийн хариуцлагыг ухамсарлах, биеэ дааж сурах гээд олон зүйлийг дээрх үгс багтаадаг байхаа.
Одоогоор дэлхий дээр хүүхдийг хамт олны дунд хамгийн шинжлэх ухаанч аргаар нийгмийн иргэн болон төлөвшихөд нь туслаж байгаа байгууллагуудаас хааммгийн томоохон нь Дэлхийн Скаутын Хөдөлгөөний Байгууллага билээ. Энэ байгууллагын хамгийн том бүс болох Ази Номхон далайн бүсийн дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Жембори /скаут хүүхэд, залуучуудын чуулга уулзалт/ 2009 оны 12-р сараас 2010 оны 1-р сарын хооронд Филлипин улсад зохион байгуулагдах гэж байна. Нэг үгээр бараг л Азын тоглолтын хэмжээний л арга хэмжээ.
Арга хэмжээний нэр: Ази Номхон далайн бүсийн 26-р Жембори
Уриа: Скаутууд илүү сайхан дэлхийг байгуулна
Арга хэмжээ болох хугацаа: 2009 оны 12 сарын 28-наас 2010 оны 01 сарын 03
Оролцогчид: 12000 скаут
Болох газар: Манила хотоос 65 км-ийн зайд орших Макилинг уул
Хэн оролцож болох: 12-17 насны скаутууд болон удирдагчид, зохион байгуулагчид
Оролцох баг: 9 хүүхэд + 1 скаут мастер
Үйл ажиллагаа:Төрөл бүрийн авхаалж самбаа сорьсан, адал явдалтай хөтөлбөрүүдээс гадна, байгаль дэлхийгээ хайрлах, шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудтай танилцах, гар урлал, үндэсний соёлыг судлах, хуурай газарын болон усан мөн экстрим төрлийн спортуудад хүчээ сорьж, Филлипин улстай танилцах төрөл бүрийн аялалд оролцох боломжтой.
Төвлөрсөн арга хэмжээнүүд: Нээлт, хаалтын ажиллагаа, Шинэ жилийн ёслол, Оролцогчдын үдэш, Филлипины үндэсний соёлын үдэш, Жемборийн фестиваль гэх мэт олон сайхан арга хэмжээ зохион байгуулагдана.
Филлипин айлд амьдрах: Жемборий дуусаны дараа 3 хоногийн хугацаатайгаар Филлипин айлд амьдарч тэдний соёлтой жинхэнэ уигаар танилцана. Филлипины албан ёсны хэл нь Англи хэл тул та бас өөрийн хэлний мэдлэгэ, дадлагаа сайжруулах ч боломж байгаа.
Төлбөр: 1250$
Төлбөрт багтсан зүйлс: Ирж очих онгоцны зардал, арга хэмжээний төлбөр, хоолны зардал болон арга хэмжээний дурсгалын зүйлс, майхны түрээс, даатгал багтсан болно.
Багтаагүй зүйлс: Онгоцны буудлын такс, ачааны үнэ.
Зиа ийм нэг арга хэмжээ зохион байгуулагдах гэж байнаа. Монголоос 2 салаа буюу 18 хүүхэд л оролцох боломжтой байгаа. Та бүхэн хүүхдээ шинэ жилээр нь үнэхээр мартагдашгүй сайхан бэлэг барихыг хүсвэл энэ арга хэмжээнд оролцуулаарай. Мөн насанд хүрэгчид ч оролцож болно шүү.
Монголоос оролцох оролцогчид 12-р сарын 29-нд яваад 01-р сарын 07-нд ирэхээр төлөвлөгдсөн байгаа.
Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болон хүүхдээ , өөрийгөө бүртгүүлэхийг хүсвэл 96004353 утсаар холбоо бариарай.

Албан ёсны вэб сайт нь ЭНД байна шүү
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Англи хэл дээр аваарай.
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдХятад болон Монгол наймаачдад бүү итгэАлмаазны эх орон болох нь ээ “АГАШИ” болон МАССАЖИСТууд "Хайрын амт" шинэ ном хэвлэгдэн гарлаа Охидын хамтлаг бүрдүүлж байна. |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих