Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Хууль үйлчлэхээ байсан цагт төр мөхдөг бус уу!
2009-10-13 10:51:14 УБ
Гүндалай
Гүндалай
УИХ-ын гишүүн Л.Гүндалайн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ Улсын ерөнхий прокурор хэд хэдэн удаа илэрхийлж, хамгийн сүүлд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо шалгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаад байгаа.

Тэр чухам ямар үйлдлийнхээ төлөө ингэж “хоргоогдоод” байгаа юм бол? Бид энд УИХ-д хандсан Ерөнхий прокурорын албан бичгийг нийтэллээ. Л.Гүндалайг буруутгах, харлуулах зорилго тавиагүй гэдгээ дурдъя.

УИХ-ын гишүүн Л.Гүнда­лайд холбогдох хэргийн талаар
1. 2005 онд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Ганди эмнэлгийн байгууллагуудад нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг худал­дан авах зорилгоор холбогдох байгууллагуудаас санал авч, судалгаа гаргуулж 19 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 2.4 тэрбум төгрөгөөр авахаар төсөв батлуулсан байна.

2006 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн сайдаар томилогдон ирсэн Л.Гүндалай MRI аппаратнаас бусад 18 нэр төрлийн тоног төхөөрөмжийг тодорхойгүй шалтгаанаар хасч, 250 ширхэг ЭХО аппарат авах тендер зарлах шийдвэр гаргасан байна. Дээрх тоног төхөөрөмжийг худалдан авах тухай Үнэлгээний хороо 2006 оны 06 дугаар сарын 09-нд хуралдах үед Л.Гүндалай өөрийн төрсөн ах Л.Баяндалайн эхнэр С.Нэргүйн нэр дээр байгуулагдсан “Булгат-Овоо” ХХК-ийг шалгаруулах талаар гишүүдэд утсаар болон өрөөндөө дуудаж үүрэг даалгавар өгч тендерийн ажиллагаанд хууль бусаар нөлөөлсөн байна.

Захиалагч тендерийн шаард­лагадаа дээрх тоног тө­хөө­рөмжийг нийлүүлэх ажлын 3 жилийн туршлагатай байхаар заасан байхад тендер зарлагдахаас 2 сарын өмнө “Бул­гат-Овоо” ХХК журам зөрчин тусгай зөвшөөрөл авсан байжээ.

Уг компанийн эмнэлгийн то­ног төхөөрөмж нийлүүлэх тухай зөвшөөрлийг гэрээ байгуулсны дараа буюу мөн оны 11 дүгээр сард хүчингүй болгосон байна. Үнэлгээний хорооны гишүүд хууль бус шийдвэр гаргахгүй гэж хурлыг орхиж, тендерийн материалыг цоожлоод хурал зарлаагүй байжээ.
Л.Гүндалай тендерийн мате­риалыг шаардан авч Үнэлгээний хорооны гишүүдээр тендер зо­­хих ёсоор явагдсан мэтээр ма­териал бүрдүүлж, тэднээр гарын үсэг зуруулж, “Булгат-Овоо” ХХК шалгарсан тухай Сангийн яаманд албан бичиг явуулжээ.

Сангийн яамнаас тендер нь хууль зөрчиж явагдсан байх тул дахин тендер явуулах тухай албан бичгийг Эрүүл мэндийн яаманд ирүүлсэн байна. Сангийн яамнаас ирүүлсэн заалтыг хан­галгүй сайд Л.Гүндалай “Төрийн байгууллага, орон нутгийн өмч хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 45.2.2-т заасан заалтыг зөрчин, 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 248 тоот тушаалаар захиалагчийг сольжээ.
Шинээр захиалагчаар томи­логдсон Клиникийн I эмнэлэг хууль зөрчин зөвшөөрөлгүйгээр хязгаарлагдмал тендер зарласан тул өрсөлдөгч тал болох “Монолаб” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Л.Гүндалай “Монолаб” ХХК-ийн захирал, хуулийн зөвлөх нарыг 2 удаа өрөөндөө дуудаж “Танай тусгай зөвшөөрлийг хү­чингүй болгоно, шүүхээс нэ­хэмжлэлээ ав” гэх зэргээр сүр­дүүлж MRI аппаратыг “Монолаб” ХХК, 250 ширхэг ЭХО аппаратыг “Булгат-Овоо” ХХК нийлүүлэх шууд гэрээ байгуулах талаар тохиролцож, шүүхээс нэхэмжлэлийг нь буцаан авахуулсан байна.
Уг гэрээ хууль бус учир Сангийн болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар гэрээнд гарын үсэг зурж батлахгүй байхаар шийд­вэрлэсэн байхад уг гэрээг Л.Гүн­далай өөрөө гарын үсэг зурж баталгаажуулж, худалдан авах ажиллагааг гүйцэтгүүлж улсад 620.0 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Дээрх үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн болон гэрч нарын мэдүүлгээр мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон болно.

2. Хөвсгөл аймгийн Бай­га­лийн голомтот халдварт өвчин судлалын төвд 2006 оны долдугаар сард тусламжаар ирүүлсэн шинэ “Фургон” машиныг Эрүүл мэндийн яамнаас олгосон атлаа 3 сарын дараа буюу 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Л.Гүндалай 344 тоот тушаал гаргаж Халдварт өвчин судлалын Үндэсний төвд ашиглагдаж байсан “Ланд круйзер 105” мар­кийн машиныг балансаас балансад шилжүүлэн олгохоор шийдвэрлэжээ.
Уг машиныг тус төвд өгөлгүй, Хөвсгөл аймгийн Хатгал сумын иргэн Л.Гүндалайгийн төрсөн ах Л.Дорж, түүний хүү Д.Алтанхуяг нарын эзэмшилд Улаанбаатар хот болон Хөвсгөл аймагт ашиглагдаж байсан нь гэрчүүдийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон. Уг машиныг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 6 сар гаруйн дараа буюу 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Л.Доржийн гэрийн хашаанаас хураан авсан болно.

3. Өвөрмонгол гаралтай Тайваний иргэн Дорж Харнод нь Монгол Улсад эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахаар 2005 онд ирээд тус салбарт түргэн тусламжийн автомашин дутагдалтай байгаа тул туслахаа амласан байна.
Тайваньд эмнэлгийн түр­гэн тусламжийн тоног тө­хөө­рөмжтэйгээр ашиглагдаж бай­сан 40-60 мянган км явсан 10 ширхэг автомашиныг манай улсын Эрүүл мэндийн яаманд тусламж болгон өгүүлэх ажлыг яамны мэргэжилтэн, газрын дарга нартай холбоо тогтоон Монгол Улс руу ачуулахаар тохиролцжээ.
Тайваниас Хятадын Тянжинь боомт хүртэлх тээврийн зардлыг Тайванийн тал дааж, Тянжиниас Улаанбаатар хүртэлх зардлыг Эрүүл мэндийн яам хариуцах болж, сайд Л.Гүндалай 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 240 тоот тушаал гаргаж 20.3 сая төгрөгийг тээврийн зардалд шилжүүлсэн байна.

Сайд Л.Гүндалай Тайпей дахь Улаанбаатар хотын худал­дааны төлөөлөгчийн газарт “… Монгол Улсын Эрүүл мэн­дийн яаманд тусламжийн 10 ширхэг автомашин бэлэглэхээр урьдчилан тохироод байна. Тээ­вэрлэхтэй холбоотой арга хэмжээ авна уу” гэсэн 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/860, “Тайпей хотын дарга Май Ин Жу Эрүүл мэндийн яаманд хүмүүнлэгийн тусламжаар ма­шин бэлэглэсэн. Иймд гаа­лийн татвараас чөлөөлнө үү. Эдгээр машинуудыг шинээр бай­гуулагдаж байгаа Гэмтлийн эмнэлгийн Яаралтай түргэн тус­ламжийн төвд өгнө” гэсэн утгатай 2006 оны 06 дугаар са­рын 30-ны өдрийн 1/1551, 2006 оны 07 дугаар сарын 03-нд 1/1585 тоот бичгүүдийг Сангийн яаманд өгч 19.0 сая төгрөгийн гаалийн татвараас чөлөөлүүлсэн байна.

Уг машинуудыг өөрийн төр­сөн ах Л.Баяндалайгийн “Бат­сарай” ХХК-ийн хашаанд буулгаж, 2 машиныг Халдварт өвчин судлалын Үндэсний төвд 11.0 сая төгрөгөөр, 3 машиныг Батлан хамгаалах яамны Цэргийн төв эмнэлэгт 13.5 сая төгрөгөөр зарж өөрийн ах, дүү нартай хамтран байгуулсан “Монголын хүний хөгжил” санд мөнгийг авсан байна.
Л.Гүндалай тээврийн зардал болох 20.3 сая төгрөгийг эрүүгийн хэсэг үүсгэснээс хойш 7 сарын дараа буюу 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Монголын хүний хөгжил” сангаас Эрүүл мэндийн яаманд буцаан төлжээ.

Тайванийн тал дээрх ма­­ши­нууд Эрүүл мэндийн яа­­манд очоогүйг өөрсдөө лав­­лаж мэ­дээд дахин 10-20 ма­шин тус­ламжаар өгнө гэсэн ам­лал­таасаа татгалзсан байна. Мөр­дөн байцаалтын шатанд 4 машиныг “Батсарай” ХХК-ийн хашаанд битүүмжилсэн бөгөөд 1 машин нь олдохгүй байгаа бол­но. Тайваниас Монгол Улсын Эрүүл мэндийн байгууллагад хүмүүнлэгийн тусламжаар ирүүл­сэн 10 ширхэг машиныг Л.Гүндалай хувьдаа авч завшин 98.8 сая төгрөгийн хохирол Эрүүл мэндийн яаманд учруулжээ.

4. Сайд Л.Гүндалай нь 2006 оны өвөл буюу 12 дугаар сард Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн инженерийн шугам сүлжээний засварын ажил хийснээр Ц.Оюунчимэгтэй үгсэн тохирч хуйвалдан 99.1 сая төгрөгийг “Сектех сервис” ХХК-ийн дансанд шилжүүлэхийг яамны Санхүүгийн албанд үүрэг болгоход санхүүгийн ажилтнууд шууд хувийн компанид ямар ч бичиг баримтгүйгээр мөнгө шилжүүлэхийг зөвшөөрөөгүй байна.

Иймд ХӨСҮТ-ийн захирал Ц.Оюунчимэг засварын ажил хийх тухай тендер зар­лан явуулж “Сектех” ХХК шал­гарсан мэтээр материалыг хуу­рамчаар бүрдүүлж Эрүүл мэндийн яаманд хүргүүлжээ. Уг компанитай засварын ажил хийх тухай гэрээ байгуулж 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яамны Төрийн нарийн бичгийн даргаар гарын үсэг зуруулж ба­талгаажуулалгүйгээр /хуу­лиар Тө­рийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурах ёстой/ сайд Л.Гүн­далай өөрөө гарын үсэг зурж баталгаажуулан 99.1 сая төг­рөгийг тус ком­па­нид шил­жүүлсэн байна. Ц.Оюун­чимэг нь Л.Гүндалайгийн өгсөн үүргийн дагуу уг мөнгөнөөс 45.0 сая төгрөгийг “Монголын хүний хөгж­лийн сан” ТББ-д бэлнээр өгчээ.

Улсын Мэргэжлийн хянал­тын газраас ХӨСҮТ-ийн үйл ажиллагаанд шалгалт хийх явцад дээрх засварын ажил хийгдээгүй нь илэрсэн тул мөнгө завшсан явд­лаа хаацайлахын тулд ажлыг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 28-ны өдрүүдэд гүй­­цэтгэсэн мэтээр 5 ширхэг хуурамч акт үйлдсэн байна.

Мөн 45.0 сая төгрөг завшса­наа нууж амралтын өдрөөр тус Үндэсний төвд ямар ч хэрэгцээ, шаардлагагүй гемодиализийн ап­­парат 2 ширхгийг хэнд ч хү­лээлгэн өгөлгүй, мэдэг­дэл­гүйгээр “Монголын хүний хөгж­лийн сан” ТББ-аас эмнэ­лэгт оруулан тавьж 45.0 сая төг­рөгөөр бөөрний аппарат худалдан авсан мэт хуурамч баримт бүрдүүлжээ.

5. Эрүүл мэндийн сай­­даар ажиллаж байсан П.Ням­даваа 2002 оны 05 дугаар сард ХБНГУ-д айлчлах үеэр тус ул­сын Георлиц хотын Бөөрний төвөөс гемодиализын аппарат 6 ширхгийг дагалдах тоног тө­хөөрөмжийн хамт тусламж болгон өгч, тээврийн зардалд 10.3 мянган еврог бэлэглэгч тал төлжээ. Уг аппаратууд тухайн оны 9 дүгээр сард Монгол Улсад орж ирэхэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Содномпил гаалийн бо­­лон НӨАТ-аас чөлөөлүүлэх хү­­сэлтийг Санхүү, эдийн зас­гийн яам, Гаалийн Ерөнхий га­зарт гаргаснаар журмын да­­гуу бүртгэн авч татвараас чөлөөлжээ.
Эдгээр аппаратуудыг Нэгд­сэн III эмнэлэгт хүлээлгэн өгөх ажиллагаанд сайд П.Ням­даваа болон албаны бусад улс оролцож Герман улсын мэргэжилтнүүд суурилуулж өг­сөн байна. Авлигатай тэмцэх газраас ХБНГУ-д уг аппартуудыг хэний өмчлөлд өгснийг тод­руулах даалгаврын хариуд дээрх аппаратуудыг Монгол Ул­сын төрд хүргүүлсэн тухай тодорхойлж, баримт нотолгоо ирүүлсэн байна. Хэдийгээр уг аппаратууд I эмнэлэгт ашиг­лагдаж байгаа ч төрийн өмчид хүлээлгэн өгөлгүй “Мон­голын хүний хөгжлийн сан” ТББ өөртөө өмчилсөөр байна. Уг аппарат нь нийт 291.4 сая төгрөгийн үнэтэй болно.

Л.Гүндалай нь албан тушаа­лаа урвуулан ашиглаж бусдад онц их хэмжээний буюу 620.0 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тус­гай ангийн 263 дугаар зүй­лийн 263.2, бусдын онц их хэмжээний буюу 507.3 сая төг­рөгийн хөрөнгийг завшсан үйл­дэлдээ мөн хуулийн 150 дугаар хуулийн 150.3 дахь хэсэгт заас­наар яллагдагчаар татагдан шал­гагдаж байгаа болохыг танилцуулъя.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,
ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ М.АЛТАНХУЯГ

Өнөөдөр сонин




Сэдэв: Улс төр

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Хятадын Глобал таймс сонин: Монгол улс хөмхий зуусаар байна.
Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд гэж хэн бэ?
Монголчууд Индианжин мөхөх замдаа орох уу
Их хаадын тухай статистик тоо баримт
Доллар vs. Евро буюу Иракийн Дайн
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. Baldan | 2009-10-13 11:59:23
Ovoo muu luivarchin be
2. anjigai | 2009-10-13 12:44:11
Хөгийн гар даа. Хүмүүс л нэг их сайн хүү гээд давхиад байдаг.
Энд харин Глобал сангийн 2 ч мэргэжлийн нягтланг сольж Глобал сан сүреэтэй иргэдийн эмийг 2 сараар нийлүүлэхгүй байсан талаар бичигдээгүй байх юм. Өөрийн хүнийг тавиад ГС-нгаас хичнээн ч юм хуссан юм билээ хэн мэдэх.
3. sodnoo | 2009-10-13 13:08:16
huuli zurchsun engiin irgen bol udiid yu bolj bgaa bol zereg zindaagaar asuudal shiidehgui g elbegee neg haruulah tsag bolj dee shudraga niigem geed bahiraad bsan odoo ard tumen neg harah tsag ni bolj deee
4. joo | 2009-10-13 13:36:43
yo unen aimaar yum bn da saaral deele omsood zutgeed bdag shal hudlaa yuma odoo ene jawhlan shal deelee omoschihood yu l hiih bol
5. Хэхэ | 2009-10-13 14:28:00
Ёстой овоо муу гар байна даа. Шоронд нь хийвэл таарна.
6. Nyamaashka | 2009-10-13 16:53:47
Хогийн гарууд идэж чадсан шиг ээ бас сүйтгэж чадсан шиг ээ ялаа эдлэх л хэрэгтэй шдээ чадкүү бол буудах заалт үлдэнэ дээ хөөрхий...
7. elbegdorj oooo | 2009-10-13 21:24:47
iim l huniig elbegee hamgaalaad, AN hormoi doroo daldlaad, uugshsun gar ni davraad gemgui tsarailj chalchaad yavj bh yum daa ...
8. xx | 2009-10-14 16:39:56
gundalai zygeer hii daldaganaad idej uusnaa daldlah gej bantaj olon yum yarij gyiheer tiim l shudarga bas ad uzegdej helmegdeed bgaan bol naaduuliihaa adilhan bulhaig delgeed ner ustai n helcheech.jijigreed helj chadahgyi yum baij danda ingej tsorvolzoj gyih chin zalhmaar l bollo.
9. aagii | 2009-10-15 10:59:21
sorond xataax
10. itgeed bgaamuu | 2009-10-16 20:34:16
ta nar unen hudal ni medegdehku iim yum unshchaad olon yum yarij suuhdaa yadiin. ta nariin medliin asuudal bish gulugnuud mini
11. itgeed bgaamuu | 2009-10-16 20:37:04
sain sain tuhuurumj oruulj irj bhad hunii setgel ruu us tsatssan HU namiin malnuud. ta nariin idsen uusan chin harin ch hetersen bh shuu. gulugnuud mini.
12. Fact bol fact | 2009-10-17 00:57:09
Hehe idchihsen yum bishuu. Erhluulehee bolimoor yum odooo
13. heleh heden vgs | 2009-10-17 19:08:44
ter toriin ondorlogt garhaara byyha martchihdag ym bish vv bvgd tor geed songogdood zowhon hywiin asyydliig shiiddeg bolchihson ard tvmen bas ted nar shig zowhon tord ajildag baiwal zohih ym bish vv ta nar ard tvmnee boddog ym baidag ym yy holtei n holhoj holgvi n molhoj bn sh dee ard tvmnee boddoggvi ymaa gehed yls eh ornihoo ner hvndiig bodmoor ymaa gadaad syrdag ajildag hvmvvs ymar ichgewter baidald ordgiig ta nar medehgvi sh dee ymar sain daa l gadaad ryy garch hvnii gazar bool bolj amidrahaw dee hairan ter ih ajiliin hvch .tegsen mortloo gadaadaas ajilchin oryylj ireed ymar ih mongotei ym ter gadadinhan law bid nar shig sard 100-200 minga law awahgvi l baih dor hayj 5oo zyyn minga tvvnees deesh yarina biz tegeed zalyychyydaa gargaad myy hyjaa solongsiig oryylj ireed tsaanaa l yawyylag ybaad baigaa ym bish vv ard tvmen hechneen bahiraad diilehgvi olon jil bahirj b.sh dee haana b.ga ym eronhiilogchiin zasaglaltai bolbol taarna gantshan dargatai tegehgvi bol neeh ih tom tolgoinyyd ter darga ene ch darga tsalin myytai deeres n amijirgaaga deeshlvvleh geheer boon hvnd syrtal hootsoldoj ybsaar b.gaad nogoo horongonoos dytaad tegeed yadgiin nogoo l haana ch hvrehgvi gadaadiin tom tom nogoo manai mongold gyilgachin irsen darga nariin gar dor ajilahgvi geed yahiin ard tvmnee ya geed baigaa dvnkvv tolgoinyyd we hench garsan ylgaagvi idhees oor yuch medehgvi malnyyd
14. he he | 2009-10-17 19:12:35
mongloo tsewerlie
15. uyanga | 2009-10-17 21:46:21
maSH bayartai baiNA. MANAI HUULI TSAAZ SAIN AJILAJ BNA~~~~ HORIHIINE HORIJ YALALHIIN YALLAJ BUZRIIG MONGOLOOS ZAILUUL!!!!!!
16. anhaar | 2009-10-19 19:08:08
yana araich dee yasan ih mongo idee we ter ih mongiig xeregtei yumand ni tsartsuulsan bol te eor ni gants gvndalai ch bish toriin tolgoi deer bga xvn bvr l idej bgash dee gvndalai iim ihiig idej bga yum chini enhbayar bas busad gishvvd xediig idej bga bol o gej bodhoos bvr medmeer sanagdaad bxiin ma hehe gvndalai gantsaarai idsen gahai targaldagvi e gej eostoi vnen vg yum a
hehe
17. ovoo doo | 2009-10-20 15:25:12
odoo l yumnii uchir oldoh ni dee odoo nuguu huzuugui gundalaig shalgah heregtei ))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))))
18. иргэн | 2009-10-31 21:52:55
Ийм хүнийг өмөөрөөд байхыг бодоход АН-н хан ч бүгд том гарын луйварчид байдаг юм байна даа даан ч их донгодоод сандраад байсан юм
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: