Сингапур улсад 2009 оны 10-р сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Интерполын 78 дугаар Ерөнхий Ассамблейд ЦЕГ-ын газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир оролцож байгаа билээ.
Ассамблейн хуралдаанаар Интерпол, НҮБ хамтран гадаад хэргийн болон Дотоод хэргийн сайд, цагдаагийн дарга нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж улс орны бүтээн байгуулалт, эрх зүйт төрийг бий болгох болон олон улсын цагдаагийн байгууллага энхийг сахиулах үйл ажиллагаанд онцгой үүрэгтэй оролцох талаар ярилцлаа.
Мөн Интерполын гишүүн орнуудад шаардалагтай үед туслалцаа дэмжлэг үзүүлэх, үндэстэн дамнасан гэмт хэргийн мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Интерполын паспортыг бий болгох тухай хэлэлцсэн байна. Энэхүү паспортаар улс орнуудад визгүй зорчих тусгажээ. Пакистан, Украйн улсын төлөөлөгчид энэхүү паспорт гаргах саналыг дэмжив. Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Нобл Интерполын паспортын статусыг хүлээн зөвшөөрөхийг гишүүн орнуудад уриаллаа.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих