| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Хvн нь хvнээ иддэг ёс заншлыг "Каннибализм" хэмээн нэрийдэх бєгєєд энэ vг нь canibal" хэмээх испани vгний гаралтай ажээ.
Колумбыг газар зvйн нээлт хийж байх vед энэхvv аймшигт ёс заншил нь Карибын тэнгисийн арлууд дахь индианы омгуудад байдгийг тэмдэглэснээс ийнхvv нэрийдэх болсон ажгуу.
Каннибализм буюу хvн нь хvнээ идэх олон зvйлийн шалтгаан байдаг байна. Номхон дєлгєєн далайн ємнєт хэсэгт орших арлууд дээр амьдрах дорой хєгжилтэй нэгэн омгийнхон дайсныхаа зvрх болон бусад хэсгийг нь иддэг бєгєєд тэд нар ингэснээрээ тэрхvv дайсныхаа бvх зориг, хvч тэнхээг шингээн авч байна гэж vздэг ажээ.
Мєн ихээхэн удаан хугацаагаар єлсгєлєн тохиолдсон газруудад хvний мах идэх явдлууд гардаг байна.
Жишээ нь 19 дугээр зууны дєчєєд оны vед Ирландад, манай зууны гучаад оны vед Хятадад хvний мах идэх явдал єлсгєлєнгєєс шалтгаалан ерийн vзэгдэл мэт болсон байлаа.
Мєн усан онгоцны ослын улмаас хvмvvс олон хоногоор єл хоолгvй далай дээр хєвєх vед аргагvйн эрхэнд хvний махаар хvнс хийх явдал цєєн боловч тохиолдсоор байгаа билээ.
Испанийн дайчид анх Мексикт ирээд тэндхийн нутгийн оршин суугчид болох Ацтекчууд олзныхоо хvнийг єєрсдийн асар єндєр пирамид хэлбэртэй сvмдээ тахил єргєж цаазлаад, гар ба хєлийнх нь махыг шоколадны хольмогтой амтлагчаар амтлан иддэг байсныг олж мэдсэн байна.
Тэд нар тэрхvv гар хєлийг нь идсэн хvнийхээ биеийг хааныхаа ордны амьтны хvрээлэнд байх араатан амьтдад хоол болгон хаяж єгдєг байжээ. Харин толгойг нь салган авч гол сvмийнхээ ємнє орших нэгэн онцгой байшингийн чимэг болгон єлгєдєг байсан байна.
Энэхvv сvмийн байсан тэр газарт єнєєгийн Мексико Сити хот буй болсон туvхтэй ажээ.
Ємнєт Америк, Шинэ Гвинейн арлууд дээрх их ширэнгэ ойн гvнд болон тєв Африкийн зарим нутагт хvний мах идэх явдал хорьдугаар зууны дунд vе хvртэл vргэлжлэн ирсэн тохиолдлууд байдаг байна.
Америкийн зохиолч бєгєєд их аялагч Виллиам Зеаброок Африк тивд аялсан тухайгаа бичихдээ, "Тєв
Африкийн нэгэн омгийн бояр ёслолын еэр тэр омгийн ахлагч намайг хуний мах идхийг урьсан юм. Судлаач хуний хувьд болон ер нь ёс занишыг нь хундэтгэх ууднээс энэхуу урилгыг нь би хулээж авсан билээ." гэжээ.
Виллиам Зеаброок цааш нь бичихдээ, тэрээр хэрхэн хний махыг шарсан, чанасан болон ил гал дээр хуйхалсан байдлаар идэж vзсэн тухайгаа тодорхой єгvvллэсэн байдаг байна. Эдгээрийн дотроос ил гал дээр шарсан нь хамгийн амттай нь байсан бєгєєд ер нь хvний мах нь гахайн махтай маш ойролцоо амттай байдаг хэмээжээ.
Vvнээс гадна Номхон далайн ємнєт хэсгийн арлууд дээр оршин амьдардаг Каннибалууд хэмээх хvний мах иддэг омгийнхон махыг нь хvнсэнд хэрэглэхээр бэлтгэсэн олзны хvмvvсээ "урт гахайнууд" хэмээн нэрийддэг нь vvнээс гаралтай бололтой хэмээн тэрээр бичсэн байна.
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдМонгол он тоололНараар цаг баримжаалах нь Эмэгтэй, Та орондоо хараал хэлдэг үү? Дэлхийн гүнийг хэрхэн судалдаг вэ? Уйдах завгүй оюутан нас |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих