Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Ард түмний айдсаар бизнес хийхээ болихыг шаардаж байна !!!
2009-10-17 22:05:00 УБ

Дэлхийг айдсаар хучаад байгаа аймшигт гахайн томуу буюу "А" хүрээний H1 N1 халдварт томуу өвчин Монголд эрчимтэй тархаж эхэллээ. Ханиалгах битгий хэл найтаалгасан хүнийг сэжигтэйхэн харж, бөөн хардлага болоод байгаа энэ үед амны хаалт, амин дэмийн хэрэгцээ ихээхэн өслөө. 

Гэтэл өчүүхэн дотортой хэсэг наймаачид "Амны хаалт"-ын үнийг тэнгэрт хадаж орхих юм. Тэнгис кино театрын үүдэнд хар өнгөтэйг нь 1400, цагааныг нь 500 төгрөгөөр зарж байх юм. Олон нийтийн газарт амны хаалтгүй оруулахгүй байх нь зөв боловч, өвчнөөр далимдуулж мөнгө олох нь хэр зүйд нийцэх вэ? Тэгээд бас болоогүй эмийн сангууд амин дэмийнхээ үнийг нэмчихэж... С витамин хэд хүрч байгааг мэдэв үү? жирийн үед 250 орчим төгрөг байдаг ч одоогоор нөөц багассан гэх нэрийдлээр 500 хүрч 2 дахин өсчихдөг юм байна. Манайхаас унхиатай шиг төр засаг байдагсан бол амны хаалт, амин дэмийг үнэгүй тарааж, ард иргэдээ аврах байсан даа гэж бодохоос л гомдмоор ч юм шиг... 

Эцэст нь хэлэхэд хувийн ариун цэврийг сахиж, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна !




Сэдэв: Эрүүл мэнд, гоо зүй

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Нууц амрагууд "зөвлөж" байна-1.
"Хуурай" болох арга
Kristen Stewart Interview сэтгүүлд
Монголчууд ДЭМБ-аас патентийнхаа эрхийг нэхэж авах цаг болжээ
H1N1 virus + Утаа + Хүйтэн + Унхиагүй бодлого + Хэнэггүй монгол зан = ! ?
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. Gishuun | 2009-10-18 22:42:41
ene unen shdee,busad ornuudad gaduur amnii haaltiig zugeer unegui taraaj yavj bhad mongol tur zasag mini iimhen zuil der hurungu gargaj blohgui l bgan bhdaa,arai chdee
2. otgo | 2009-10-19 10:21:40
harin tiin sh dee muu durakud hogin yvtsgui yuman deer ashig honjoo haij baihimaa
3. jenny_boogie | 2009-10-19 11:17:40
ugaasa toriin tergvvnvvd zvgeer l oorsdoo ideel targalaal bxas bish ard tvmen mini yajina iijine gej eor ni xardiin mu xudlaa am shaldan guynuud zasgiin gazariinhaan gej dandaa malnuud yum daa... gej l helmeer bna da xelex ch vg oldoxgvin
manai mongol eor ni xamgiin yaduu xogjilgvi oron sh de teg ongotsnixo buudaliig neg solimoor bolsiin ma araich de
4. azaa | 2009-10-31 21:47:31
Ta buhend ene odriin mendiig hurgie.ter amni haalt c-vitamin 2-iin uniig nemj baigaa humuus ymar novshiin ym be.setgel min shimshirch baina.Minii mongoliin ard tumeen negiig bodoochee.
5. munkhuushuu | 2009-11-01 00:31:39
Сүүлийн үед Монголчууд бие биенээ холгож бизнес хийдэг болчихсон, тэгээд тэрийгээ би тэгэж бизнес эрхэлж байна ингэж баяжиж байна гэж ярих нь зүйд нийцэхгүй л байх...Угаасаа хөлдүү толгой гэсэхдээ удаан байдаг болохоор Монголчууд минь дор бүрнээ л ухамсартай нинжин сэтгэлтэй байж бие биеэндээ туслаж сайхан сэтгэлээр хандаж байя даа тиймээ...Аз жаргал Монгол түмэн үүрд орших болтугай...Хүндэтгэсэн Мөнхөө-с...
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: