| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
2009 оны 10-р сарын 11-нд Дорно Говь аймгийн Сайншанд хотод Мастер Кроссын ээлжит ураалдаан Төмөрт Транс ХХК нэрийн дор амжилттай зохион байгуулагдсан билээ. Энэ удаад 30 орчим тамирчид оролцож Ш.Гомбо-Дорж энэ жилийн одтой байгаагаа дахин батлаж тэргүүлсэн билээ. Уламжлалт дүрмийн дагуу 3 хэсэг гараа хийж эхний гараанд Д.Болдбаатар, 3-р гараанд Ш.Гомбо-Дорж нар тус тус хэсэгтээ тэргүүлж энэ удаагын тэмцээнд хүчтэй байгаагаа харуулсан билээ. Хэдийгээр хол газар болж зохиогдсон хэдий ч мастер цолтонгууд олноор хүрэлцэн ирсэн юм. Тодорхой шалтгааны улмаас сүүлийн тэмцээнүүдэд өнжөөд байга 2 мастер тамирчид болох С.Эрдэнэ-Чулуун, П.Дарханжаргал нараас бусад нь оролцсон гэж ойлгож болно.
3 гараанаас шалгарч финалд оролцох тамирчдын нэрс гархад бараг бүх шилдгүүд л тунж үлдсэн байлаа. Финалын уралдааны 10 тойргын турш маш ширүүн өрсөлдөөнтэй болж эхний шагналт 8 байрны тамирчдыг шалгаруулах байсан нь ч тэмцээнд өрсөлдөөн нэмж байсан юм. Ингээд сүүлийн тойрог дуусч алаг тугны эхний салхийг Ш.Гомбо-Дорж хагалж түүний араас Болдбаатар, Баасансүрэн нар удаалсан юм. Энэ тэмцээнд түрүүлснээрээ Гомбо-Дорж жилийн улсын аваргын цолыг 2 дахь удаа авах нь бараг тодорхой болсон билээ. Баттай эх сурвалжаас дараагын удаа зохиогдох ойрийн тэмцээнүүдэд Мастеруудын холбооны бүх л мастер тамирчид нэгэн зэрэг оролцож өрсөлдөх төлөвтэй байгаа мэдээллийг хүргэхэд таатай байна.









Энэ сэдвийн шинэ мэдээнүүдГерманы шилдэг тамирчин амиа хорлож...Манай боксчид өндөр шагналтай тэмцээнд оролцоно Домогт хүн Д.Төмөрхүлэг жүдогийн залуучуудын ДАШТ-ний мөнгө зүүлээ Parkour - ийн тухай |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих