| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Tijs Vervest дэлхийд Tiesto нэрээрээ алдаршсан бөгөөд Tiesto нь Golland-ийн Breda хотноо 1969 оны 1 сарын 17-нд төрсөн. Тэрээр 8-н настайгаасаа эхэлж хөгжимд сонирхолтой болж улмаар цаг хугацаа өнгөрч өнөө цаг ирэхэд electro хөгжмийг сонгож түүнийгээ хүмүүний таашаал болгож чадсан дэлхийн №1 Dj юм. Хөгжим бол Tiesto-ын амьдралд хамгийн том байр суурь ба түүнийгээ хүмүүстэй хуваалцах маш их дуртай гэдгийг хэлэх хэрэг юун билээ.
Tэрээр 80-аад оны сүүлээр төрөлх нутаг болох Вreda-н “Spock” хэмээх жижиг club-т анх өөрийн Mix-set-ээ тавиж эхэлcэн байна. 1985-аас 1993 оны хооронд тэрээр төрөлх хот Breda-аас гарч Golland улс даяар нэр хүндтэй Club-үүдэд resident DJ хийдэг байжээ! 2002 онд Tiesto өөрийн анхны бие даасан цомог болох In My Memory-г гаргасанаар энэхүү цомогт багтсан Flight 643, Lethal Industry, Urban Train / Suburban train/ Train, In My Memory гэх мэт дуунууд нь Tiesto-г №1 гэж гарчиглах шалтгаан болов. Түүний уран бүтээл үргэлжилсээр 2003 онд Nyana Double Mix CD , 2004 онд Just be, 2005 онд In Searc of Sunrise 4 Latin America, 2006 онд In Search of Sunrise 5 Los Angeles цуврал. Үүнийг тохиолдуулан өөрийн 2006 оны аялан тоглолтоо дэлхийг тойрон хийсэн байна. 2007 он. Tiesto-ийн “Elements of Life” album, In Search Of Sunrise 6 Ibiza. 2008 он. In Search Of Sunrise 7 Asia. Өдгөө дэлхийг тойрон аялсаар....
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдТаньд би гомдохгүйHeidi Klum-ийн үс засалт Hair style at New York Fashion Week Өвөрмөц загвартай номын тавиурууд Victoria Beckham-ийн үсний засалтууд |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих