Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Их хаадын тухай статистик тоо баримт
2009-10-19 13:07:30 УБ

Бөртэ чоно Гоо марал хоёр тэнгис далайг гатлан Бурхан халдуунд ирснээс хойш Есүхэй баатар хэмээх нэгэн сайн эр буюу эзэн Чингисийн эцгийг хүртэлх уөийг сударт дурддаг нь чухамдаа Монголын овог, аймгийн гарвал зүйн модыг үгээр зурсан хэрэг боловч бичиглэгдэн хоцорсон нь бараг үгүй. Богд эзний сурвалжийг урагш хөөхөд амаргүйн учир энэ болой.

Харин 28 настай Тэмүүжинг хамаг монголын хаанд өргөмжилснеөс хойш Лигдэн хутагт хааны үөйиг дуустал Чингисийн удмын 36 хаан монтол төрийн жолоог барьжээ. (зарим сударт 36 хаан 409 он гэж буй).

Эдгээрээс хамгийн их насалсан нь 79-ний сүүдэр эооглосон Хубилай цэцэн бөгөөд хамгийн залуугаар хальсан нь Ринчинбал хаан (6 настай) байжээ. Нэгдсэн Монгол улсын хаант төр Лигдэн хутагт хааныг хүртэл их хаадын шугамаар 428 жил болсон байх бөгөөд үүнээс жинхэнэ хаантай байсан 391 жил, үлдэх 37 нь хатдын төр барьсан юм уу ямар нэг байдлаар завсардсан үе байжээ. 

Тухайлбал, Өгөөдэй, Гүюг нарын дараа хатад нь 10 жил, 1227 онд их эзнийг хальсны дараа монгол заншил ёсоор залгамжлах эрхтэй отгон хүү Тулуй нь нэг жил төрийг хамаарсан байх жишээтэй. Хэрвээ их хаадын төр барьсан дундаж хугацааг тооцох юм бол 10.5 жил барьсан байна.

Тэдний төр барьсан хугацаа хийгээд нас сүүдрийг жишиж үзвэл ихээхэн алаг цоог байдаг. Тухайлбал:

79 насалсан 1

60 насалсан 1

50-59 насалсан 5

40-49 насалсан 7

30-39 насалсан 8

20-29 насалсан 8

19 насалсан 1

0-10 насалсан 2 байв.

Харин ширээнд байсан хугацааг нь авч үзвэл

0-5 жил 17

5-10 жил 5

10-15 жил 4

20-25 жил 1

25-30 жил 3

35-40 жил 1

40-45 жил 0

45-50 жил 1

Эндээс хамгийн удаан хаан суусан (47 жил) хүн бол Батмөнх даян хаан бөгөөд 53 насандаа насан эцэслэжээ.

 

Нийтэд нь авч үзвэл их, бага хаадын хаанчлах хувь заяанд цагийн байдал ихээхэн нөлөөтэй байсан нь мэдээж бөгөөд 1311-1332 оны хоорондох 21 жилд найман хаан, 1378-1415 оны хоорондох 37 жилд найман хаан, 1452-1467  оны хоорондох 15 жилд таван хаан тус тус байсан нь ерөнхий дунджаасаа үлэмж доогуур буюу нэг хаан гурван жил ширээнд суусан байна.

Хаадын ширээ шилжих хугацаа богиносох нь юуны өмнө цаг төриин самууралтай холбоотой юм байж. Түүхэнд бичиглэснээр:

<Ойрад ба Монголын харилцаа улам муудаж> <түүний дүү Агваржи Ойрадад урван> <Тайзун хаан хорлогдож> < Монголыг төвхнүүлэн атал найман насандаа тахиа жил долоо Түмэдийн доголон тайжид хорлогдов...> ««.Ойрадууд «хаан цол өргөх» нэрийдлээр ордны дотор гүн нүх ухаж нүхэн дээрээ тулам, эсгий дэвсэж... 33 өрөл бэгтэн, 44 отогтон, 61 хиуртныг нэг дор хорлон алсан..» гэгчилэн өдий төдий тэмдэглэл судар номонд үлдсэн байгаа нь үүнийг гэрчлэх төдийгүй өнөөгийн монголчууд бидний оюун санаанаа нуугдах ялзарсан сэтгэлгээ их алсаас улбаатаи байж мэдэх талтайг давхар харуулна.

Үүнийг Эрдэмтэн зохиолч Ж. Гал бичиглэв.




Сэдэв: Улс төр

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Хятадын Глобал таймс сонин: Монгол улс хөмхий зуусаар байна.
Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд гэж хэн бэ?
Монголчууд Индианжин мөхөх замдаа орох уу
Хууль үйлчлэхээ байсан цагт төр мөхдөг бус уу!
Доллар vs. Евро буюу Иракийн Дайн
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: