Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Машин бол хоёр дахь гэр
2009-10-22 05:00:39 УБ

Машиныхаа дотор талыг сайн цэвэрлэж байх нь сайхан харагдахаас гадна таны эрүүл мэндэд ч бас тустай.

Машин бол хоёр дахь гэр гэдэг шүү дээ. Тиймээс машиныхаа дотор талыг цэвэрхэн тухтай болгох энгийн аргуудыг хүргэе:

Тоос соруулах

vacuumingbrush_vacuuming

Эхлээд машиныхаа шалавчийг ав. Тоос сорогчийн нарийн хошууг ашиглан суудлын доогуур болон нугалаа хэсгүүдийг сайтар соруул. Мөн тоормосны педалын хажуугаар, урд хоёр суудлын хооронд соруул. Шалавчаа тусд нь соруулаарай. Машиныхаа салон болон хаалгыг соруулахдаа тоос сорогчийн үстэй жижиг хошууг ашиглана. Соруулахдаа товчлуур болон наалттай зүйлсийг унагаахгүйн тулд болгоомжтой соруулаарай. Мөн энэ хошуугаараа машиныхаа суудлыг соруулна. Суудлын савхин бүрээс маш амархан зураас гарч зулгардаг тул зөөлөн соруулаарай.

Үсэрхэг гадартай суудал болон хивсэнцэрийг цэвэрлэх

seat-cleaning1seat-cleaning2seat-cleaning3

 

 

 

 

 

 Дэлгүүрт олон төрлийн хивс хивсэнцэр цэвэрлэгч байдаг болжээ. Та тэдгээрээс шүршдэг хөөсөн цэвэрлэгчийг сонгох нь илүү тохиромжтой. Хөөсөө бага багаар шүршин сайтар үрсний дараа хуурай алчуураа арчиж авна. Ийм хөөсөн цэвэрлэгч байхгүй бол угаалгын нунтагтай бүлээн усанд алчуураа базан арчиж болно. Хир ихтэй хэсгүүдийг сайн зүлгэж арчих хэрэгтэй. хэт норгож болохгүй. Мөн машин дотор ус асгаж болохгүй. Тэгвэл мөөнгөнцөр үүсч, эвгүй үнэртэй болохоос гадна машины эд ангид ч муу нөлөөтэй.carpet_cleaning2 carpet_cleaning4carpet_cleaning3

 

 

 

 

 Машины салоныг цэвэрлэж гялалзсан өнгөлөг болгох

Эхлээд салон болон бусад пластик хэсгүүдийг чийгтэй алчуураар арчина. Хирийг нь арилгахын тулд бага зэрэг савантай усанд алчуураа базан сайтар зүлгэ. Дараа нь хуурай алчуураар арч.

interior_polishinterior_polish2interior_polish5

 

 

 

 

 

 Салон болон пластик хэсгүүдийг гялалзуулахын тулд тусгай гялазалуулагчаар шүршинэ. Хөгжим яригч болон бусад онцгой хэсгүүд уруу шууд шүршиж болохгүй. харин багсаар түрхэх хэрэгтэй. хамгийн сүүлд нь хуурай алчуураар гялалзтал нь арчаарай.

interior_polish3

interior_polish4interior_polish6

 

 

 

 

 

 Тусгай гялалзуулагч нь зүгээр нэг гялалзуулаад зогсохгүй пластик хэсгүүдийг өнгөө алдаж хуучрахаас хамгаалдаг. Та нэг ингээд цэвэрлэчихсэн байхад удаан хугацаанд гялалзсан өнгөө хамгаалдаг учраас дараа нь тоос арчигчаар арчихад л хангалттай.

Машины агааржуулагчаас гардаг эвгүй үнэрийг хэрхэн дарах вэ? 

ac_smellМашиныхаа агааржуулагчийг ажиллуулах үед эвгүй үнэр үнэртээд байвал тусгай үнэр дарагчийг агааржуулагчийн хоолой уруу цацах хэрэгтэй. Ийм үнэр дарагч автомашины хэрэгслийн дэлгүүрт байдаг. Хэрэглэхдээ зааврыг сайн уншаарай.  Энэхүү үнэр дарагч нь эвгүй үнэрийг дарж, бактерийг устгадаг.

 

Мөн агааржуулагчийн үлээх хоолой бөглөрсөн үед эвгүй үнэртдэг. Засварын газраар ороод гарахдаа шалгуулчихад илүүдэхгүй шүү.

 тамхины үнэрийг хэрхэн арилгах вэ?

Танд ерөөсөө цагаан цуу, алчуур, хуванцар сав л хэрэг болох юм.
Эхлээд та саванд цагаан цуугаа хийх хэрэгтэй. Ингээд цагаан цуундаа алчуураа дүрж норгох хэрэгтэй. Энэ нь таны алчуурыг сайн норгож байх хэрэгтэй юм.
Ингээд цагаан цуундаа дүрсэн алчуураа хуванцар савандаа хийж тавих хэрэгтэй.
Хуванцар саваа та өөрийн хажуу талын сандлын урд харин нөгөө нь сандалын доор байрлах хэрэгтэй. Мэдээж хэрвээ таны машин том бөгөөд тамхины үнэр маш ихээр үнэртэж байх юм бол танд нилээд хэд хэдэн алчуур,сав хэрэгтэй юм.

Ингээд л болоо. Та дараа нь цагаан цуутай саваа авах үед тамхины үнэр алга болсон байх болно.




Сэдэв: Эрүүл мэнд, гоо зүй

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Нууц амрагууд "зөвлөж" байна-1.
"Хуурай" болох арга
Kristen Stewart Interview сэтгүүлд
Монголчууд ДЭМБ-аас патентийнхаа эрхийг нэхэж авах цаг болжээ
H1N1 virus + Утаа + Хүйтэн + Унхиагүй бодлого + Хэнэггүй монгол зан = ! ?
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: