| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
САНАМЖ Ард иргэдэд Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вируснийн халдвараас сэргийлэхийн тулд хүн бүр эрүүл ахуйн, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардалагтай Үүнд: - Ханиаж найтаахдаа алчуур, сальфетик хэрэглэн хэрэглэсний дараа хогийн саванд хаях - Гараа сайтар савандаж зөв угаах - Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх - Нүд, хамар, аманд бохир гараар хүрэхгүй байх - Шаардлагатай үед амны хаалт зүүх (2 цаг тутамд солих) - Аминдэмээр (витамин С, чацаргана, аарц) баялаг хоол хүнс хэрэглэх - Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агааржуулалт хийж байх - Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1 хувийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх - Онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан оронд зорчихгүй байх - Олон хүн цугларсан газраар сэлгүүцэхгүй байх Хэрвээ танд: Бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрвэл Халдварт Өвчний Судлалын Үндэсний Төвийн 100 дугаарын утсаар мэдэгдэнэ үү. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Эх сурвалж: http://www.nccd.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=72&Itemid=1 Одоогоор байдлаар хамгийн үр дүнтэй арга нь хувь хүн өөрөө хоол ундаа сайн идэж уух, амарч сайн унтаж байх, спортоор хичээлэх, ядрахгүй байх, дархлаагаа сайжруулах, олон хүнтэй газар явахгүй байх, гараа сайн угааж байх, гэр орноо сайтар цэвэрлэж байх гм зүйлс л байна даа. Амны хаалт (маск) хэрэглэх талаар ДЭМБ ямар зөвлөмж өгч байгаа вэ?
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих