| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Жүдо бөхийн залуучуудын ДАШТэмцээн 15 дах удаагаа зохиогдож байгаа ба энэ жилээс эхлэн жил бүр зохиогдохоор болжээ. Парис хотын Пьер Де Кубертений спорт ордонд болж байгаа 20 хүртэл настангууд ДАШТ-дээ эрэгтэй, эмэгтэй 14 жинд барилдаж байна.
Эрэгтэй:
55 кг-д Б.Мөнхболд эхний даваанд ХБНГУ-ын Коеберлин Кристофтой барилдаж 1.44 секундэд цэвэр ялжээ. Дараагийн даваанд манай бөх АНУ-ын Леарнед Корвинд ялагдсан байна.
Энэ жингийн залуу аваргууд:
1.Шишиме Тору Япон
2.Мушкиев Илгар Азербайжан
3.Хуанг Шенг Тинг Тайван
3.Киелбасински Лукаш Польш
60 кг-д Д.Төмөрхүлэг эхний даваанд Беларусийн Байе Тутчалянтай барилдан 3.47-д цэвэр ялж, дараагийн даваанд Аргентины Диего Родригестэй барилдан 1.53-т цэвэр орхин, улмаар зоны аваргын төлөө БНСУ-ын бөх Жунг Хиунг-Жинтэй барилдан 2.08 цэвэр ялж, мөнгөн медалийн төлөө нутгийн бөх Францын Флорент Уранийг мөн цэвэр ялан, Д. Төмөрхүлэг жүдогийн залуучуудын ДАШТ-ний аваргын төлөө Японы Хирофуми Ямамототой барилдан дийлдэж жудогийн залуучуудын ДАШТ-ний мөнгөн медаль хүртжээ.
Энэ жингийн аваргууд:
1.Хирофуми Ямамото Япон
2 Д. Төмөрхүлэг Монгол
3.Измагилов Иляс Казакстан
3.Флорент Урани Франц
66 кг-д М.Дашням эхний даваанд хийлж дараагийн даваанд Бельгийн Кеннет Ван Гансбекетэй барилдан ялагдлаа.
Энэ жингийн аваргууд:
1.Жунпей Моришита Япон
2.Гржегорц Левинский Польш
3.Горжанаш Золт Унгар
3. Кеннет Ван Гансбеке Бельги
73 кг-д Д.Бат-Эрдэнэ эхний даваанд хийлэн, дараагийн даваанд Казакстан Наурызбай Шилдебаевтай барилдан дийлджээ.
Энэ жингийн аваргууд:
1.Нишияма Юки Япон
2.Виталий Попович Украйн
3.Дракиус Тибаулт Франц
3.Лаша Зурабиани Гүрж
Эмэгтэй:
44 кг-д О.Анужин эхний даваанд Италийн Анжела Жиаматтейг оноогоор ялж, дараа нь Японы Томока Ёмогитад ялагдаж дагах барилдаанд ОХУ-ын Евгения Деминцевад ялагдан 7-р байранд оржээ.
Энэ жингийн аваргууд:
1.Томока Ёмогита Япон
2.Катрина Менз ХБНГУ
3.Галлегуилос Антониета Чили
3.Ебру Сахин Турк
48 кг-д Ц.Хандсүрэн эхний даваанд хийлэн, дараагийн даваанд АНУ-ын Кателин Боуссоутай барилдан ялагджээ.
Энэ жингийн аваргууд:
1.Сара Менезес Бразил
2. Хироми Ендо Япон
3. Деря Кибир Турк
3. Ким Ми-Ри БНСУ
52 кг-д Т.Амаржаргал эхний даваанд Азербайжаны Туране Сейедитэй барилдан ялагджээ.
Энэ жингийн аваргууд:
1.Мажлинда Келменди ОУЖБХолбоо
2.Шахар Леви Израил
3.Чихо Кагаяа Япон
3.Тугба Зехир Турк
57 кг-д Д.Сумъяа эхний даваанд Шведийн Баркелинг Емматай барилдан оноогоор дийлджээ.
Энэ жингийн аваргууд:
1.Хедвиг Каракас Унгар
2.Жуул Франссен Голланд
3.Тина Трстеняк Словен
3.Юриу Айко Япон
Мэдээ-2
Эрэгтэйчүүдийн 81 кг-д Т.Түвшинтулга эхний хоёр даваанд хийлэн дараагийн даваанд Казакстаны Ержан Кабделовт оноогоор дийлджээ.
90 кг-д Ч.Батчулуун эхний даваанд хийлэн, дараагийн даваанд Казакстаны Шингис Оксикбаевтай барилдан оноогоор ялагджээ.
-100 кг-д Т.Хишигбаяр эхний даваанд хийлжээ. Дараагийн даваанд Австрийн Габор Гейертэй барилдана.
+100 кг-д Э.Энхтөр эхний даваанд хийлжээ. Дараагийн даваанд унгар-италийн аль ялсантай барилдана.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Цэрэннадмид эхний даваанд ХБНГУ-ын Александра Себалдад ялагджээ.
70 кг: Э.Аззаяа эхний даваанд Словений Ана Веленсектэй барилдан ялагджээ.
-78 Ц.Наранжаргал эхний даваанд хийлэн, дараагийн даваанд Канадын Жава Креаваллетэй барилдана.
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдГерманы шилдэг тамирчин амиа хорлож...Манай боксчид өндөр шагналтай тэмцээнд оролцоно Домогт хүн Parkour - ийн тухай Даллас багын гарааны шилдэг 5 |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих