Японы засаг захиргаа, Иокогама хотын МакДоналдс рестораны менежерийн үхлийн шалтгаан хэт ачаалалтай ажиллагаанаас үүдсэнийг тогтоосон байна. 2007 онд 41 настай япон эмэгтэй тархинд нь цус харван нас барсан ба мөрдөн байцаах явцад дээрх бүсгүй сард 80-100 цагаар ажилладаг байсан, түүнд нас барахаас нь гурван долоо хоногийн өмнө өвчний анхны шинж илэрэн, үе үе толгой нь өвдөж эхэлсэн гэнэ. Орон нутгийн хөдөлмөр зохион байгуулалтын товчооны мэдээллэж байгаагаар талийгаачийн төрөл төрөгсдөд нөхөх олговор төлөхөөр болжээ. Японы эрүүл мэндийн яамны мэдээллэж байгаагаар энэ улсад жил бүр 150 хүн ажлын асар их ачааллаас болж нас бардаг байна.
Сэтгэгдэлүүд
sard geed baina shuu dee. ug ni japand ingej ajillah ih ajilsand tootsogdohgui ch ene hun bie muutai hun baisan baihaa daa
Сэтгэгдэл бичих