Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Салалтыг хэрхэн даван гарах вэ?
2009-11-04 12:47:11 УБ

Салалт бараг хүн бүрийн амьдралд тохиолддог.  Зарим нэгэн хүмүүсийн сэтгэлд үхэн үхтэл нь хадгалагддаг бол зарим нь хэсэгхэн хугацааны дараа мартдаг.
Зарим хүмүүс өмнөх хайраа мартахын тулд хурдан шинэ хүнтэй болохыг зорьдог. Гэтэл энэ нь хамгийн буруу сонголт хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг. Хүн өөрөө хэрхэн аз жаргалтай байхаа мэдэхгүй бол хэнтэй ч хамт байсан хэзээ ч аз жаргалтай байж чаддахгүй юм.

Тэгэхээр хамгийн гол хийх зүйл бол өнгөрсөн бүхнийг мартах мөн өөрийгөө эдгээх явдал юм. Тэгвэл дараах 10 арга таныг хурдан өнгөрсөнөөсөө салж, сэтгэлээ хурдан эдгээхэд тань тусална.

1. Өөртөө хангалттай цагийг олго. Хүн бүрийн эдгэрэх хугацаа өөр өөр байдаг. Заримдаа уйлж, санаагаар унах нь байх л зүйл.

2. Завгүй бай. Өөртөө хоосон бодолд дарагдаж суух зав чөлөөг битгий олго. Ажил хичээлийнхээ хажуугаар хийх зүйл олох хэрэгтэй. Эсвэл өөртөө хобби олох хэрэгтэй. Таны сэтгэлийг татдаг, таныг хөгжөөдөг зүйлсэд анхаарлаа хандуул.

3. Хоолны дэглэмээ өөрчилж, дасгал хий. Фитнес клубуудад очиж, нийгмийн хүрээллээ өөрчилөх хэрэгтэй. Дасгал хийж, хоолны дэглэмээ өөрчилсөнөөр та өөрийнхөө биенд анхаарч эрүүл мэндээ хамгаалахаас гадна өөрт итгэх итгэл тань нэмэгдэнэ.

4. Шинэ хүмүүстэй уулз. Клубт элсэж, курсуудад яв. Концерт үз. Өмнөх харилцааг тань нөхөх харилцааг бий болгож олон нийттэй харилц. Ямар нэг үйлдэл хий.

5. Мэргэжлийн зөвлөгөө ав. Хүнээс зөвөлгөө авах нь ичих зүйл биш шүү дээ.

6. Өөрийгөө гэр бүл, найз нөхдөөрөө байнга хүрээлүүл. Хэрвээ та найзалдаг хүнээсээ болоод найз нөхөд, гэр бүлдээ анхаарал хандуулж чадаагүй бол одоо найз нөхөд, гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй. Хэрвээ хүсвэл та найз нөхдөдөө зав гаргаснаар тэдний асуудлыг шийдвэрлэж болно шүү дээ. Та өөрийгөө завгүй байлгах тусмаа сайн.

7. Өөртөө анхаарал хандуул. Таны эрч хүч бүгд таны хувийн амьдралд хандуулагдаж байсан. Тэгвэл одоо өөрийгөө анхаарах цаг болсон гэсэн үг. Та үсний засалтаа өөрчилж, мөн хувцасны стилээ ч өөрчилж болно шүү дээ. Мөн өөрийгөө хөгжүүлэхэд анхаар.

8. Оюунаа хөгжүүл. Сүмрүү явж, ёгоор хичээллэ.

9. Хэрвээ та эмэгтэй бол өөрөөс тань илүү хүнд нөхцөлд орсон эмэгтэйд зөвлөгөө өг. Энэ нь таныг өөрийгөө өрөвдөх сэтгэлийг тань арилгаж өгнө. Учир нь та ганцаараа хүнд үеийг туулж байгаа юм биш шүү дээ. Хүн бүрд л хүнд асуудлууд байдаг.

10. Гэртээ амьтан тэжээ. Амьтантай хамт цагийг хөгжилтэй өнгөрөөх хэрэгтэй. Түүнийг арчилахад их цаг, хүч  танаас шаардана. Та бас олон зүйлийг мэдэж авна. Та шинэ найзаа хэрхэн халамжилах, түүнтэй хэрхэн сайхан харьцаа тогтоох гээд таны анхаарлыг яах аргагүй татна.

Та эдгээр зүйлсийг байнга уншиж байгаарай. Хэсэг хугацааны дараа та өөрийгөө хүнд үеээс гарсан байгаагаа олж харах болно.




Сэдэв: Нийгэм, эдийн засаг

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Хятадаа санагалзана
Энэ хорвоо яасан эмзэг юм бэ, Ийм орчлонд би яаж амьдарнам бэ
УРИАЛГА /"Өөрсдийнхээ төлөө өөрсдөө" аяныг санаачлагчдын түр зөвлөл/
Ганц хүний санаа гэж...
Үхмээр санагдаж байна өө, үхмээр байна би
 

Төстэй мэдээнүүд

http://amanjinka.blog.banjig.net/

Сэтгэгдэлүүд

1. zochin | 2009-11-07 12:20:46
Ene zovlolgoo ih zuitei bna.Bi bas iim setgel zuin hetsuu baidliig tuulj davsan odoo 5 jil garui bolj ajillaj sportoor hicheellej durtai zuilee hiij erh cholootei e/z -n huvid ch bie daaj ooriinhooroo erh cholootei amidraliin toloo temtsej yavaa emegtei bilee.Sain huntei taaraldval dahin gerlesen ch yah ve gesen bodoltoi bolson.Amidralaas taashaal avch amidarch uheh tsagtaa uhvel hun bolj torsonii gaihamshig bus uu.Amidraliig tsetsegluuleh ni huvi hun buriin huchin charmailt bilee.
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: