Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
ЭМЧ НАР ХЭЗЭЭ АЖИЛ ХАЯЖ ЭХЭЛСЭН БЭ?
2009-11-04 12:52:03 УБ

Миний хувьд амьдралдаа дөрөвхөн удаа түргэн дуудах хэрэг гарч байлаа. Сүүлийн 14 жилийн туршид шүү дээ. Энэ удаад би сэтгүүлчийнхээ хувиар биш, иргэнийхээ хувиар дуугарах гэсэн юм.

Хамгийн анхных нь 1996 онд шиг санагдаж байна. Ажлаасаа иртэл хүү маань марганц идээд хэл амаа түлчихсэн сууж байхад нь сандрахдаа түргэн дуудаж байлаа. Тэгэхэд түргэн ирээгүй тул өөрсдөө Эх нялхас гэдэг гоё нэртэй эмнэлэгт тэврээд очиж байсан юм. Жижүүр эмчээ сувилагч нь хайгаад олохгүй, олсоныхоо дараа эмч нь баахан бичиг цаас бөглөх гэж цаг бараад сүрхий хилэн хөдөлгөсөн санагдаж байна. Түлэгдсэн ходоодондоо шаналсан хүүхдийн уйлах нь тэдэнд огтхон ч сонин биш байсныг одоо хүртэл мартаагүй. Удаахан нь Эрдэнэтэд амьдарч байхдаа халуураад гүйлгээд байгаа охиныхоо төлөө эмч нараас аврал эрж дахиад түргэн дуудсан боловч түргэний үйлчилгээ хоёр хоногт лав манай гэрт ирээгүй юм даг.

Тэрнээс улбаалаад Нэгдсэн эмнэлгийн захиргаанд хандахад хүрч байсан. Удаахан нь бас л хүүхдийн асуудлаар. Охин маань амьсгал нь боогдож, ухаан санаа нь балартаад мөн л түргэн эмнэлэг болж, нэг үдэш ажлаасаа санд мэнд гаран Сүхбаатар дүүргийн хүүхдийн хүлээн авах дээр очиж билээ. Мэдээж манайхан түргэн ирээгүй тул өөрсдөө тийш нь аваачсан байсан. Харин хүүхэд хүргэж очсоноос хойш арав орчим минутын дараа намайг очиход сувилагч нь мөн л эмч байхгүй байна хэмээн хүүхдийг маань хүлээж аваагүй л байлаа. Хүүхэд амьсгалахаа больж, царай нь цонхийн цайж байсан ч сувилагч ямар нэгэн шийдвэртэй үйлдэл хийгээгүй тул би ядаад сүүлчийн удаа хөхүүлээд авъя гэсэн ганц л бодолтой хүүхдээ шүүрч авсан юм. Тэр мөчид хөхөө хөхөж тайтгарсан хүүхэд нэг сүрхий амьсгалаа татаад гэнэт огиж бөөлжсөнөөс хоолой дээр нь тээглэсэн байсан зүйл гарч ирсэнээр бид эмнэлгийн тусламж авахааргүй болон буцаж байлаа.

Харин сая хоёр хоногийн өмнө шөнө дундын алдад дахин таагүй явдал тохиолдсон нь мөн л хүүхдийн эрүүл мэнд огцом муудсаных. Энэ бол дөрөв дэх удаагийн эмнэлгийн тусламжинд найдсан тохиолдол. Ихэнхдээ л эмч нарын хэрэг шаардлагагүйгээр хүүхдээ эмчилж эдгээж сурсан хэдий ч энэ удаад хүүхдийн хамраас  цус гараад хоёр цаг орчим тогтохгүй байлаа. Ингээд аргаа бараад түргэний утас руу холбогдвол дуудлагын утсан дээр байсан бүсгүй "Та нар юун амгалан юм бэ? Тийм удаан цус алдаж байхад түргэн дуудахгүй" гэж зэмлэсэн хэрнээ "Манай машин хойно голд суучихсан гарч чадахгүй байгаа юм. Та нар өөрсдөө хүргээд өгч чадахгүй юм уу" гэсэн хариу барив. Мэдээж бид тэр даруй зөвшөөрч хотын гаднах зуслангаас хүүхдээ аваад хорооллын Эх Нялхасын төвийг бараадав.

Очоод хүүхдийн хүлээн авах байрыг олох гэж нэлээд зүдрээд сүүлдээ өнөөх түргэнийхээ утас руу дахин залгаж лавлалаа. "Их нуугдмал байдаг юм аа, олоход жаахан хэцүү" гээд баахан гудамж, булан, хаалга ярьсаны эцэст бид хүүхдээ тэврээд Эх Нялхасын эмнэлгийг бүтэн тойрох шахаж байж арай гэж олж очив. Хүүхдийн хамраас цус олгойдсон хэвээр л. Биднийг ороход нэг дадлагынх болов уу гэмээр жаахан охин хүлээж авав. Тэгээд мэдээж бусдыг нь үлдээгээд намайг охиноо аваад нэг өрөөнд орохыг хүслээ. Хэлсэн ёсоор нь тийш ороод арав гаруй минут хүлээсний дараа нэлээд нойрмог байрын махлагдуу бүсгүй орж ирээд, хайш яйшхан харсанаа "Чих хамар хоолойд үзүүл" гэж зарлиг буулгачихаад алга болов.

Өнөөх анх хүлээж авсан жаахан охин л урд орон гүйгээд байлаа. Охин маань нэлээд тамирдсан байсан тул өөрөө явахад тун амаргүй байсан хэдий ч бид тэр төөрдөг байшин шиг урт саван дотор бараг арваад минут алхав. Хэтэрхий урт хонгилуудаар ороож, эргэлдэн явсаар арайхийн нэг шатаар өгслөө. Хүүхэд тамирдаад унахад бэлэн байсан тул 10 настай охиноо өөрөө өргөж, тэврэхэд хүрэв. Ингээд дахин гурван давхар шатаар өгссөний дараа мөн л баахан гудамж, хонгил ороон явсаар түгжээтэй шилэн хаалган дээр ирээд мөн л арга мухардав. Хичнээн ч тогшоод онгойлгосонгүй. Аргаа бараад өнөөх замчилж явсан охин би хүн олоо ирье хэмээн гүйгээд алга болов. Охин маань толгой эргээд хэмээн газар суугаад хүлээх зуур бас нэгэн эмч бололтой бүсгүй дагуулсаар өнөөх охин эргээд ирэв. Ирсэн дороо хаалга тайлах юм болов уу гэтэл тэд мөн л тогшсоор байлаа. Арайхийж хаалганы цаана гурван хүн үзэгдсэний хоёр нь эмэгтэй, нэг нь эрэгтэй хүн байх аж. Бүгд л эмчийн хувцастай боловч хаалга руугаа иртэл бас ч чамгүй удаан хөдөлж байсныг тэмдэглэх хэрэгтэй байх. Бүр хэтэрхий удаан тэдний хөдөлгөөнийг харсан охин маань "Ээж ээ, энэ хүмүүс зомбий юм уу" гэж зүгээр ч нэг хэлээгүй байх.

Ингээд арайхийн өнөөх хаалга нээгдэж эмч нар /Хөөрхий, их л ядардаг байх даа. Мөн ч тайван улс юм аа/ бас нэг түгжээтэй хаалганы өмнө аваачиж орхиод мөн л бүгд уусах мэт алга болчихов. Хэсэг хугацааны дараа гарч ирсэн нэг бүсгүй "Тос авчирсан юм уу? Тос тос, тос хэрэгтэй ш дээ" гэж зандран асуухад би ч сандрахдаа доор хүлээж байгаа хүмүүст үлдээсэн нүүрний тос мосоо л бодож зогслоо. Гэтэл "Синтемициний эмульстэй тос авчирах хэрэгтэй. Манайд байхгүй. Тийм тосоор боолт хийнэ" гэж сая нэг юм тайлбарлав. Тэр дор нь гэрийнхэндээ утасдаад тосонд гүйлгэв. Тэр хооронд эмч, сувилагч бололтой хоёр бүсгүйн хамт өнөөх түгжээтэй хаалгаар охиноо тэврэн ороод ээлжит тарчлааныг нүдээрээ үзэхэд хүргэв. Хамарт нь тостой марль чихэж гарахад хүүхэд ч тэсэлгүй уйлж орилон сүйд болов. Үнэхээр хүүхдийнхээ тэгж тарчилж байхыг харахад тэсэхэд бэрхтэй ажээ. Хямсаагаар хамар луу чихэх тостой тэр урт марлийг хамрыг нь хавдтал чихсэний дараа сая эмчилгээ дуусав. Ингээд би тамирдаж унах дөхсөн охиноо тэврээд дахиад л өнөөх урт урт хонгилуудаар аахилан буцлаа.

Тэгээд чих хамар хоолойн эмч ахайтаны зааж зөвлөсөн ёсоор хоёр төрлийн тарианд гэрийнхэнээ дахиад л аптек руу харайлгав. Тэд ойр орчмоос аптек олоогүй тул эмнэлгийн районаас гадагш гарч хэд хэдэн аптекийн хаалгыг нүдэж балбахад хүрсэн гэсэн. Ингээд олоод ирсэн тариаг нь хийлгэх гэхэд хүлээн авахын эмч /эмч л байх даа бодвол/ "Юун тариа, тийм хийж яах юм. Би бол тэгж зөвлөмөөргүй л байна" хэмээн тээршаан хэлээд гарч одсон юм. Харин дараа нь эрээн өмд цамц /унтлаганы хувцас бололтой/ өмссөн огт үзээгүй нэг эмэгтэй гарч ирсэнээ сүрхий бухимдуу янзаар нэр, хаяг тэмдэглэж аваад "Цусны эмчид үзүүлээрэй" гэсэн үнэтэй зөвлөгөө өгсөнөөр бид хажуу хавьд байсан өнөөх дадлагын байртай охиныг гуйж булчин тариаг нь хийлгэж аваад тэндээс үүр цайхын алдад сая нэг юм гарсан юм.

Энэ мөчид сэтгэлд доорх хэдэн гомдол хургаж байлаа.

-Эмч нар хүмүүст яагаад ийм харгис ханддаг юм бэ? Яагаад эмчилгээг заавал хүнийг тарчлаах хэлбэрээр хийдэг юм бэ? Өөр арга байхгүй гэж үү?

-Хөл дээрээ тогтож ядан ирж байгаа хүмүүсийг хүлээж авахдаа түрдэг тэргэнцэр дээр хүлээж авч болдоггүй хэрэг үү?

-Яагаад амь тэмцэн ирж байгаа хүмүүсийг байдаг л нэг хог шиг үзэж, залхууцсан байртай хүлээж авдаг юм бэ?

-Түргэний машин дандаа л ямар нэг проблемтой байдаг нь ганцхан надад л тохиолдоод байдаг хэрэг үү?

-Жижүүр эмч нар үргэлж бэлэн байдалд байдаггүй гэж үү? Шөнө унтаж байгаа эмч нарыг сэрээх тоног төхөөрөмж байдаггүй хэрэг үү?

-Тэр хооронд хүн үхвэл яах хэрэг вэ? Хариуцлагыг нь эмч нар мэдээж хүлээхгүй шүү дээ.

-Яагаад наад захын эм, тос байдаггүй юм бол оо? Зүгээр л хамарт хийчихдэг эм байхгүй гэдэг нь эмнэлэг байх үндэс мөн гэж үү?

-Эмнэлэг дотор эм нь байдаггүй юм бол ядаад аптек нь байж болдоггүй хэрэг үү?

-Эмч нар шөнө унтдаг юм бол тэр цагуудад ажилласан хөлсийг нь өнөөх дадлагын охинд өгдөг юм гэж үү?

-Ердөө л цалин авах гэж тэд шөнөдөө жижүүрлэж хонодог уу?

Зиак, ингэсхийгээд дотогшоо хургасан гомдолоо би ч яахав гаргачихаж болно. Харин хүн ардынхаа төлөө гэсэн сүрхий тангарагтай эмч нар маань удахгүй ажил хаях шахуу юм зарлаад сүйд майд болоод байгаа. Харин үйлчлүүлэгч та эрүүл мэндийн даатгалынхаа мөнгийг хааш нь, юунд зарцуулагддагийг мэддэг үү? Тэр мөнгөөр нэг удаа ч болов аюулт өвчнөөс хамгаалагдаж үзсэн үү? Танд тусламж хэрэгтэй байгаа үед та яагаад эмнэлэг, түргэнд ханддаг вэ? Тэндээс сэтгэлдээ хүрсэн үйлчилгээгээ авч чаддаг уу гэх мэт олон асуултыг асуумаар санагдаж байна. Ингэхэд манай эмч нар ер нь яг хэзээнээс ажлаа хаячихсан юм бол оо?




Сэдэв: Эрүүл мэнд, гоо зүй

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Kristen Stewart Interview сэтгүүлд
Монголчууд ДЭМБ-аас патентийнхаа эрхийг нэхэж авах цаг болжээ
H1N1 virus + Утаа + Хүйтэн + Унхиагүй бодлого + Хэнэггүй монгол зан = ! ?
"Зул сарын баярын бэлгэнд онгон хальс ордоггүй л байлтай"
Хятадын дотуур хувцасны шоу - монгол стил
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. bi | 2009-11-05 21:37:06
mongoliin hun am yagaad iim zoon baigaagiin uchriig olloo
2. Зочин | 2009-11-06 19:39:13
Үнэн ш дээ.дээр нэг эмээ 5-р сургуулийн тэнд ухаангүй хэвтэж байхад хүмүүс сандраад хажуу талын больниц, дүүргийн эмч нарыг дуудахад тоох ч үгүй очихгүй л байна лээ.
3. erdene | 2009-11-09 21:00:03
arai ch dee mongoliin eruul mendiin system iim bolchihson yum uu..., iimerhuu baidliin talaar boditoi barimtiig haanaas olj boloh ve ?
4. emch | 2009-11-10 16:12:43
tegvel ene bicheed bgaa hund huuhed chin dandaa tani buruugaas bolj ovdood bgaa yum bishuu. jijuurt mongoni toloo honodog genee ter mongo ni heden togrog gj ta bodoj bn zarim bayachuudin odrin hoolond ch hurehgui mongoor bid shonin jijuurt gardag. ter tos bhgui bdag ni unen ugaasaa ali ch emnelegt tiim tos bhgui bgaa. bas ter tergentser er ni ene bugdig hen bidend hangaj ogoh yostoi yumbe eruul mendin yam bas emnelegin darga nar er ni yu hiij bn gj ta nar bodoj bn. unendee manai emch nar harin yu ch helehgui odii hursen humuus. ta nar bagsh narig har ldaa yum l bol tsalingaa nemuuleed uramshuulal avaad bgaa bizde. bidnii tsalin 250myanga l bn. yahav bid ajildaa durtai orgoson tangaragtai uchraas l ajillaj bgaa humuus. bid chin robot bishde. bas l hun shde. odorjin ajillaad yadraad jijuur taivan ued yagad nudnii horoo gargahaar joohon ch gesen untaj bolohgui gj humuus ta nar biti ingej tuilshirch bai
5. bolor7erdene | 2009-11-12 11:45:35
эмч ээ, та анхнаасаа энэ мэргэжлийг сонгохдоо алдсан бололтой. тэргэнцэр байхгүй, тос байхгүй учраас шөнийн жижүүрт унтаж болно гэсэн журам байдгийг мэдсэнгүй. тэгээд ч тэр эмнэлгийн чинь хонгилоор дүүрэн сул тэрэг хажууд сойлттой байгааг хоёр нүд минь харсаан. та итгэхгүй байгаа бол өөрөө тэр хүлээн авах дээр очих хэрэгтэй. өө тийм, өөрийнхөө буруугаас хүүхэд өвдлөө гэдэг нь бас таны оношилдог нэг арга барил бололтой. хүүхдээ алчихъя гэж бодож хүн амьдардаггүй л бх.
6. hun | 2009-11-12 21:09:11
en baidal mongold tugeemel baigaa sh dee
alch emleg deer eruul mendiin daatgaliin mongo haashaa ordogiig eruul mendiin yam ard tmendee delgej uzuul meer ymaa haldvart ovchnii vagcin bin nar hamragdaggui sh dee
7. emchiig oilgoy l doo | 2009-11-13 21:23:28
yagaad zaaval bugd emchiin buruu bh gej. eej aaviin buruugaas huuhed uvduh n ogt bdaggui bish baidag l zuil sh tee. tiim hernee chaddagaaraa emchruu chihne. emch gedeg burhan bish, yah ch argagui uheh gej bgaa huniig avarsangui gene, manaid onoshlogdoj bgaagui onoshloh bagaj n bhgui uvchiig medsengui gene. busad humuustei haritsuulahad nasaaraa surdag humuus. deer 1 TV-r neg huuhen nyalkh bhad n hagalgaa hiisen 2 emchdee bayarlalaa gej helj bsan. tiim hun tsuuhun bh yum. yadaj l ene chini uram sh te. tegehed 1 emchruu n yariad uchriig n helelgui duudahad bas l gomdol garch gej aisaar orj irsen bsan. uvchin zoviuriig chini nimgelj, edgeej bdag emch naraa oilgoj bj bolohgui yumu. emch tsagdaa 2-s uur heniig chini jiliin 4n uliral shunu duudaj haluun ornoos n bosgodog yum be. manai egch seheenii emch/neg aimagt/ . ungursun 2 sard emegteichuudiin emchteigee gertee turj umai n uragsan emegteig avrah gej yavaad tsasan shuurgand mashin n suuj 6 tsag zogsohdoo uheh n gej bodson gesen. egch maani 2 huuhedtei urh tolgoilson emegtei. ingej yvaad avdag tomilolt n hed geech 4500-6500tug. emchiig mergejilee buruu songoj geed bgaa ta emch bolj chadah bsan uu? 250.0r hooloo bairaa ger bulee avch yvj chadah bsnuu? mashiin saataad bgaa bas emchiin buruu yumu hunee avraad bas mashinaa zasaad, tsas uhaad yavah yavah yostoi yu. erhem setguulch ta 16 tsag l 103-n emchiig dagaad honood uz!!!zam tavij ugdug jolooch bna uu, hayag her todorhoi bna,lipt zogsson ued 10 davhart garah her bna uzeh heregtei. 103-n emch duudlagaa yalgaj avdag yum tegehguigeer duudsan bolgond ochij uilchleh mashin emch bhgui ee. zugeer l honood uz! etsest n helehed ta buhen 2.500.000g uls turchiduus nehej bhaar hangalttai mashin, tonog tohooromjoor emneleg emch naraa hangaj uguhiig shaard!!! emch nariig gadaadad medleg mergejiliig n deeshluulehed anhaarahiig shaard!!!eruul mendee zuvhun emch nart daatgaad orhihoo boli. yam, uls turchid, uursudduu taliig n ch bolov daatga!! hamgiin suuld huleen zuvshuuruh zuil bol zarim emch nariin handlaga haritsaa sain bish gedgiig mednee, bas suuliin ueiin tonog tuhuurumj unshihdaa hangalttai bishee ch mednee. gehdee zagvar umsugch bur bolovsrolgui bdagguitei adil tsuun emch l aash muutai handlaga muutai bdag sh te oin mod urt boginotoi gedeg shig. ingeed helbel olon l zuil bna. bi gehed tugsuud 2 jil bolj bgaa zaluu emch. getel 2 jil dadlagajigch nertei ajillasan. sursan zuil ih ch tsalin baga deeree emcheer bish dood shatlalaar n tsalinjij yamarch nemegdelgui 2 jil bolohdoo avdag tsalin avtobus, hoolondoo l taarch shantarch buhimdah ue zunduu bsan. gehdee mergejildee durtai bolohoor davj garaad odoo mergejilee deeshluulj bgaadaa bayartai bdag. huuhdee alchihya gedeg hun bhguitei adil uvchtunuu avralgui uhuulchihye gedeg emch 1 ch bhgui e. yadaj l suuliin ued 1 hul narand, 1 hul narsand yavdag bolson unuu ued. iim bolohoor buhniig bid narluu chihehee boliochee humuusee!!
8. chimeg | 2009-11-15 15:56:06
bi ch gesen emnelgin ajild setgel dunduur baidag .bosoj chadahaargui owdoogui bol ooroo ooriigoo onsilood em uudag emneleg vneheer hund surtalttai.
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: