Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Гэгээн цагаан өдрөөр, түмэн хүний нүдэн дээр...
2009-11-04 12:53:58 УБ

"ХААН" банк орохоор "Хүнсний 1"-ийн өмнөх Бөс барааны дэлгүүрийн харалдаа машинаа зогсоох мөчид яг урдуур өнгөрч явсан 16 орчим насны охины араас нэг залуу /17 орчим насны/ хүзүүдээд авахыг нь хараад найзууд л юм байх гэсэн бодол хальтхан төрсөн юм. Гэнэт охин нэг сүрхий дуу алдсанаа нүдээ дараад авах мөчид хархүү маань ухасхийн бууснаа "Яаж байгаа юм бэ, чи" гэсээр өнөөх залуугийн хойноос чаргуулдаад авах нь тэр. "Яав ийв, юу болов" гэтэл тэр залуу охиныг араас нь тэвэрч аваад нүд рүү юм цацангуутаа шууд л цүнх рүү нь гараа дүрсэнээ гар утсыг сурамгай нь  аргагүй авч байхыг хархүү маань харчихсан байна л даа. Гэнэт хажуухан талаас гарч ирсэн өндөр залуу шууд хүрч ирсэнээ өнөөх дээрэмчнийг юу юугүй заамдаж аваад л зууралдаж гарлаа. Тэр нөхөр ч бас уг үйлдлийг тодорхой харсан гэнэ.

Охин "Хүүе, утас өгөөч ээ" гэж нэг хашгирахад өнөөх дээрэмдэгч этгээд халааснаасаа утсыг нь шулуухан гаргаж өгч байгаа харагдав. Гэрчийн залуу тэрүүнтэй зууралдаж, чамгүй сайн нударганы амт үзүүлээд авав. Харин өнөөх нь "Тоглож байхад чинь юун сүртэй юм" гэж тэрүүхэндээ омогтой хариулах аж. Гэгээн цагаан өдрөөр, түмэн хүний нүдэн дээр ганцаараа явж байгаа охин хүүхдийг ийнхүү илт дээрэмдэж байгааг хараад айдас хүрэх шиг болсныг нуух юун. Тэр залуу охиныг хүзүүдэж байх мөчид хоёр багавтар жаал хажууд нь зогсоод буланд шахахыг би ч бас анзаарсан юм. Харин тэр дүйвээнээр өнөөх хоёр жаал хаачсан юм бүү мэд. Ойролцоо явж байсан хүн манай залууг дээрэмчинтэй зууралдаж байх мөчид хөдөлгөөнт эргүүл харуулдаж, гар утсаараа 102-т дуудлага өгсөн боловч цагдаа ирсэнгүй. "Та наанаа аргалаад байж байгаарай" гэсэн хариултыг цагдаа өгсөн гэнэ. Гэвч зугтах гэж амь тэмцэж байгаа тэр биерхүү залууг тийм ч амар торгоох аргагүй ажээ.

Ингээд манийг банк орчихоод гараад ирэх хооронд манай хархүү, гэрчийн этгээд хоёр аахилчихсан "Алдчихлаа" гэсээр угтав. Тэр охин ч байсангүй. Нүдэнд нь юу цацсаныг ч бүү мэд. Азаар бид таараагүй бол тэр охин утас, түрийвчгүй л хоцрох байсан бололтой. Энэ бүхнийг нүдээр үзэж харж байхад зөвхөн айдас л үнэртэж байлаа. Охиныхоо хүзүүнээс зүүгээд өгчихсөн байгаа гар утсыг нь хурааж аваад ч санаа амарсангүй. Яавал амгалан тайван, айдасгүй амьдрах юм бол доо.




Сэдэв: Нийгэм, эдийн засаг

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Хятадаа санагалзана
Энэ хорвоо яасан эмзэг юм бэ, Ийм орчлонд би яаж амьдарнам бэ
УРИАЛГА /"Өөрсдийнхээ төлөө өөрсдөө" аяныг санаачлагчдын түр зөвлөл/
Ганц хүний санаа гэж...
Үхмээр санагдаж байна өө, үхмээр байна би
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. zochin | 2009-11-04 16:41:40
aimar yumaa. bi bas zuv zugeer hamt yavj bsna hunteigee yum yariad yavj btal neg tanihgui bandi araas ired tsunhruu shuud garaa hiisen horolold yavj bhad. tanihgui bj namaig tanidag hun shig zagnasan geech odoo hetsuu tsga boljee amar amgalan yavah ch batalgaa alga ene niigemd.
2. t | 2009-11-10 02:51:00
lalruudiig hurug ni tairdag huulitai boloh heregtei.
3. miki | 2009-11-11 00:50:32
aimshigtai nohoinoos dor bolje tsoohon mongol shv de tiim balchiraasa negnige hairlaach
4. нараа | 2009-11-11 16:16:33
цагдаа нар юугаа хийгээд ирээгүй юм бол барьж аваад гар хурууг нь тасалж хаях хэрэгтэй ш дээ
5. Nowsh | 2009-11-17 01:57:49
Manaih changa huulitai bolomoor bgan. tehku bol ene hulgaich nar arai dendlee
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: