Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Үхмээр санагдаж байна өө, үхмээр байна би
2009-11-06 13:41:51 УБ

Юу юу гэнэ вэ? Цаагуур чинь залуу охид хөвгүүд юм л бол үхмээр байна гэж гонгинолдоод байгааг анзаарав уу? Үгүй ээ, яасан ч бэлэн амь бэ дээ? Ялих шалихгүй зүйлээс болоод үхэх тухай л мөрөөдөх болж. Хэт их мөрөөдөөд байвал та минь ээ тэр үхэл чинь чамайг тоож авахгүй шүү. Үхэх гэдэг чинь зүгээр л нэг амны зоргоор хэлээд болоод бүтээд байдаг зүйл биш. Өөрийн гэсэн үнэ цэнэтэй юм байдаг юм даа, дүү минь. Үхэх уг нь их амархан ш дээ. Харин амьдрах л хэцүү. Амьдралын төлөө тэмц, хатууж, зовлонг тойролгүй дайр. Тэгсэний дараа сая чи үхлийн үнэ цэнийг мэдрэх болно. Амьдрал биднийг байгаа бүхнээрээ дайлж, цайлж байна. Тэр амтыг мэдрэхийн тулд л зовлон, шаналал гэдэг зүйл байдаг юм. Ердийн нэг өдөр хоногуудыг ялихгүй гутралаар хуччихаад "Үхэл, үхэл" гэж харшгирч байгаа чинь өрөвдмөөр биш, харин ч элэглэмээр инээдтэй санагдаж байна. Өнөөдөр, яг чамайг тэгж ядруухан бодолд нэрвэгдэж байх мөчид атгахан будааны төлөө хүүхдүүд амиа зольж байна. Өчигдөр би нэг тэрэг түрсэн жаалхүүтэй тааралдсан юм. Тэр модон банзаар хулдаж, усны тэрэгний дугуй хөллөсөн тэргээ хичнээн их халамжилж, арчиж цэвэрлэж байгааг хараад түүн дээр хүрч очсон билээ.

-Миний дүү тэргээ цэвэрлэж байгаа юм уу?

-Тийм ээ, эгч ээ. Та юм зөөлгөх үү?

-Аан, үгүй ээ. Чи юм зөөж амьдардаг юм уу?

-Аан тийм ээ. Тэрэг түрээд л...

-Тэгээд өдөрт хэдэн төгрөг олох уу?

-2000-3000. Заримдаа 5000-ыг олдог /Тэр сүүлчийн тоогоо хэлэхдээ инээмсэглэсэн юм/

-Танай гэрт хэн хэн амьдардаг вэ?

-Аав, ээж, хоёр дүү. Эгч бас байгаа.

-Чамаас өөр ажил хийдэг хүн бий юү?

-Аав бид хоёр энэ тэргээ ээлжилж түрдэг юм. Өнөөдөр аав амарч байгаа. Биш ээ, хашаагаа хадаж байгаа.

-Чи сургуульд сурдаг уу?

-Сурдаг, өглөө нь хичээлдээ явчихдаг юм.

-Ээж нь юу хийдэг вэ?

-Ээж дэлгүүрт цэвэрлэгч хийдэг. Гэхдээ саяхан дарга нь ажлаас нь халчихсан.

-Тэгээд танайх сард хэдэг төгрөг олдог айл болж байна?

-Сард уу, сард.... 150 мянган төгрөг /Тэр дахиад л инээмсэглэв/

-Эгч нь хэддүгээр анги уу?

-Эгч маань наймдугаар ангид сурдаг. Онц сурдаг /Тэр дахиад л бахархсан янзтай инээмсэглэсэн юм/

-Харин чи?

-/Тэр толгойгоо илэн инээснээ/ Би хичээлээ тасалж үзээгүй ээ...

-Чамд заримдаа үхмээр санагддаг уу?

-Үгүй, яасан? /Тэр их л гайхсан янзтай асуув/

-Аан зүгээр ээ, заримдаа амьдралын боломж муутай хүүхдүүд үхчихдэг ш дээ, тэгээд л... Ингэхэд чи том болоод ямар ажил хийдэг болох уу?

-Би том болоод тэрэгчний компани байгуулна. Аавтайгаа хамтдаа. Тэгээд өөр шигээ хүүхдүүдэд үнэгүй тэрэг өгөөд л өдөр өдрөөр нь тооцоо хийдэг болно.

-Танай гэрийн хамгийн үнэтэй эд хөрөнгө юу вэ?

-Энэ тэрэг... Энийг авах гэж аав маань зөндөө удаан төмөр цуглуулж тушаасан юм.

-Энэ тэрэг хэдэн төгрөгний үнэтэй вэ?

-80 мянган төгрөгөөр захиалж хийлгэсэн юм.

-Хэрвээ тэргээ алдчихвал чи яах уу?

-Түй түй... та яасан муу ёрын юм ярьдаг юм бэ?

-Өө, уучлаарай. Заа заа энэ тэрэг чинь улам том, улам ганган болох болтугай.

-Чамд гоё мөрөөддөг зүйл бий юү?

-Байгаа. Би эгчийгээ сургууль төгсөхөөр нь дээд сургуулийнх нь төлбөрийг цуглуулж өгөөд, тэрнийгээ төгсөөд гадаад явдаг ажилтай болохоор гадаад руу хамт явна гэж боддог...

Яагаад ч юм өчигдөр би нөхөртэйгээ явж байхдаа энэ жаалхүүтэй танилцаж хэдхэн мөч хөөрөлдсөн юм. Тэрний тухай бодож, тэдний гэр бүлийн бүхэл бүтэн капитал нь болсон тэр хөх тэргийг харж суухдаа тэр жаалхүүг гэртээ мөнгөө хармаалаад очиход нь хэрхэн хөөр баяр болдог бол гэж бодож суусан билээ. Харин өнөөдөр тэр жаалхүүгээс илүү боломж нөхцөлд амьдардаг, тэрнээс илүү том, тэрнээс ухаантай, тэрнээс илүү алсыг хардаг байж мэдэх сайхан сайхан залуу охид, хөвгүүд ёстой нохой ч долоомооргүй шалтгаанаар "Үхэхсэн" гээд санаа алдаж суугааг хараад гутаж, гутарч байна. 

Ийм хямдхан амь тээж төрсөн юм бол үхчихээч дээ. Ээж, аавын хуруу хумсаа хугалах шахам олж өгсөн хэдэн төгрөгөөр биеэ хулдаж, тэрнийг нь хэдэн жил зулгааж, хэмлэж байхаар эртхэн зайгаа тавиад өгчихөл ядаад л мөнгө хэмнэгдэнэ. "Зовлонгүй амьдрал амьдрал биш, нулимсгүй нүд нүд биш" гэж нэг үг байдаг. Чи энэ бүхнийг давж туулахгүй л юм бол хүн болж төрсөн гэж цээжээс дэлдэх ч хэрэггүй биз. Миний хувьд чиний санаанд ч оромгүй амьдралыг туулж, чиний бодож ч чадахгүй нөхцөл байдлаас өнөөдрийн амьдралаа олж авсан болохоор ийм тэнэг үг сонсох бүртээ чамд гомдож, чиний ээж аавын өмнөөс гутрах шиг санагддагийг нуух юун. Хүнд хүсэл сэтгэл байвал юунд ч хүрч болдог юм гэдгийг санаж яваарай, дүүдэй минь.

 

 




Сэдэв: Нийгэм, эдийн засаг

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Хятадаа санагалзана
Энэ хорвоо яасан эмзэг юм бэ, Ийм орчлонд би яаж амьдарнам бэ
УРИАЛГА /"Өөрсдийнхээ төлөө өөрсдөө" аяныг санаачлагчдын түр зөвлөл/
Ганц хүний санаа гэж...
Төмөр үйлдвэрлэх төслүүд хэрэгжиж эхэлнэ
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. Bodoncnir09 | 2009-11-06 18:13:05
... Amidral ni unenheer temtsel baidag shuu dee !!!Temtsej baina aa ! geed deeremdeh, hulgailahiig helehguy shuu dee!! Hun bolj toroh ni oldoshguy huvi zaya gedeg dee !!! Yaran buu uh ldee Hussen, es hussen ch yheh l unen shuu dee !!!
2. Bodoncnir09 | 2009-11-06 18:15:21
.... Batalgaatai yumandaa hen ch yardagguysen,
3. ganxvv | 2009-11-07 09:26:47
Болор эгч үнэхээр голы нь олоод хэлжээ.
4. Yyree | 2009-11-07 12:07:25
Uneheer unen yum bichjee.Hunii ongorson tsag hugatsaa bur utgatai,asgaruulsan hols chini ur duntei gedgiig zaluuchuud mini buu mart.Hun henii ch dor orohgui amidrana gej bodvol,baidgaaraa hicheevel ter huseldee hezee negen tsagt zaaval hurdegiig amidral haruulj bna shuu dee,Tegeheer oodrog bodoltoioi,moroodoloo bieluultsgeey,Niigemd,orchin toironiihondoo nud uzuurlegdehgui amidarch surtsgaay.Zaluu humuust mash saihan ireedui bna gedegt itgeltei bai.
5. l_o_l | 2009-11-07 16:24:26
yamar goy niitlel ve?
6. лалалаааалалалаааа | 2009-11-07 23:25:55
аааааааааааааааааааааааан
7. oyunbileg | 2009-11-07 23:47:01
uneheer goe sanagdlaa mash ih uhaaral ogch bn
8. suldee | 2009-11-08 14:27:44
uhel chamaig hussen huseegui tsag ni bolohoor awaad yawna tiishee yund yarna we... zaluusaa ene huu shig husel mooroodoltei bai.yaduu bsan ch ihiig hus ihiig morood zowhon shudragaar neg l odor amjiltand hurne gedegt bi itgeltei bdag
9. чука | 2009-11-09 14:39:05
инээснийг нь бодохоор ухаантай жаал байна шүү үхэл гэдэг нэг хормын дотор болдог зүйл тиймээс шалихгүй юманд тэвчээртэй байгаач залуусаа зорилготой амьдар
10. azaa | 2009-11-09 17:39:45
vnexeer vnen zvil bichijee
11. saagıı | 2009-11-09 23:46:23
tıımee tanı bıchsen ene morvvd dongoj say nadad ıh hereg bolloo vahaa medehgvı baılaa bayralaa
12. uujaa_uujaa | 2009-11-16 22:07:36
Dahin shineer amidrah shig l bolood ywchihlaa... Tand BAYARLLAA. . .
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: