| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Лондонгийн Блуумсбюри Аукцион худалдааны төвд дэлхийн хамгийн их уншигчийг хамарсан номнуудын нэг хэрнээ, байж боломгүй өндөр үнэ буюу 20-30 мянган фунт стерлинг хүрсэн нэгэн бүтээл бол 1963 онд БНХАУ-ын БХЯ-ны сайд Линь Бяогийн тушаалаар хятадын зэвсэгт хүчины хэвлэх үйлдвэрт асар олон хувь хэвлэгдсэн хятадын их удирдагч, "ишлэл үгийн агуу суут" Мао зэдуны жижиг улаан ном ажээ. Бүхэлдээ Хятадын хувьсгалын өмнөх болон хувьсгалын дараа үеийн соёл урлагийн асуудалд зориулагдсан уг улаан ном Лондонгийн дуудлага худалдааны хамгийн толгой цохьсон үнэтэй эд зүйл болсон байна.
Дейли Телеграф сонинд бичсэнээр бусад үнэ хүрссэн эд зүйлийн дотор шаазан эдлэл, уран зураг, суртчилгааны плакат хүртэл багтжээ. Тухайлбал 1964 онд Тонкины буланд вьетнамын эсрэг өдөөсөн америкийн халдлагыг эсэргүүцэж, гартаа "Жэньминь жибао" сонин барьсан ажилчны дүр бүхий зурагт хуудас гэхэд 8-12 мянган фунт хүрч байна. Маог нарны гэрэл мэт дүрсэлсэн зурагтай шаазан ваар 10-15 мянган фунтээр худалдагджээ. Энэ дуудлага худалдааны 170 гаруй эд өлгийн зүйлийн бараг тэн хагас нь, 1960 оны эцсээс 1970 оны эхээр Гонконгод Английн армийн ахмад байсан Питер Уэйны цуглуулга юм. Насны тэтгэвэрт байгаа түүний цуглуулгаас урлагийн бүтээл цуглуулагч өнөө цагийн хятадууд дээрх бүтээлүүдийг үнэ хүргэн авч байгаа гэнэ.
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдVictoria Beckham-ийн үсний засалтуудClaudia Schiffer in Harper Bazaar Manicure ideas Rihanna-гийн үсний засалтууд Хайр хар хосолсон хорвоо минь уу |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих