Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Төмөр үйлдвэрлэх төслүүд хэрэгжиж эхэлнэ
2009-11-06 13:35:34 УБ
Төмөр үйлдвэрлэх төслүүд хэрэгжиж эхэлнэ
Монгол Улсын Засгийн газраас гадаад, дотоодынхонтой хамтран төмрийн хүдрийг баяжуулах, улмаар ангижруулсан төмөр үйлдвэрлэх төслүүдийг  хэрэгжүүлж эхлээд байна.  Тухайлбал Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Таяннуурын төмрийн хүдрийн ордод түшиглэсэн баяжуулах үйлдвэр барих бол улмаар ангижруулсан төмрийн үйлдвэрийг Орхон аймгийн Баян-Өндөр суманд барьж байгаа юм. Ангижруулсан төмрийн зарим хэсгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хайлуулж, үлдсэн хэсгийг экспортлох гэнэ. Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн олборлох, баяжуулах, агломерацлах, ширэм, ган, цувимал, төмөрт хайлш үйлдвэрлэх түүнчлэн нүүрсийг коксжуулах, галд тэсвэртэй материал үйлдвэрлэх, шохойн чулуу, магнезит олборлох, боловсруулах зэрэг металлург-эрчим-химийн цогцолборууд дагалдан бий болгох зорилготой байгаа аж.

Ж.ГЭГЭЭ                                                                                          2009.11.5




Сэдэв: Нийгэм, эдийн засаг

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Хятадаа санагалзана
Энэ хорвоо яасан эмзэг юм бэ, Ийм орчлонд би яаж амьдарнам бэ
УРИАЛГА /"Өөрсдийнхээ төлөө өөрсдөө" аяныг санаачлагчдын түр зөвлөл/
Ганц хүний санаа гэж...
Үхмээр санагдаж байна өө, үхмээр байна би
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: