Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд гэж хэн бэ?
2009-11-07 13:42:34 УБ
Сү.Батболд
Сү.Батболд
Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд гэж хэн бэ? -Монголын ард түмэн түүнээс юу хүлээж байна вэ- МАХН-ын дарга С.Баяр намынхаа бага хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зарлахдаа “Манай танхимын сайд нараас хэн нь ч энэ албан тушаалыг хашиж чадах байлаа” гээд намынхаа сайд нарыг нэгбүрчлэн нэрлэсэн.

Гэхдээ Гадаад хэргийн сайд С.Батболдыг нэр дэвшүүлсэн. Үнэн хэрэгтээ бол олон нийт түүнийг тийм ч сайн мэдэхгүй. Анх 2000-2004 онд МАХН Засгийн эрх барьж байх үед Гадаад хэргийн дэд сайдын албан тушаалд томилогдсоноор түүний улс төрийн карьер эхэлсэн. Гэвч гадаад бодлогын талаар хүн бүр мэдэхгүй шиг Гадаад хэргийн сайд асны талаар ч бас бага мэднэ. Аливаа хүн өөрөөсөө гадна хэр олон хүнийг тойрогтоо багтааснаар түүний нийгмийн үнэ цэнэ хэмжигддэг. Зарим хүн зөвхөн өөрийгөө тойруулан тойрог зурсан байхад зарим нь гэр бүлээ багтаасан, өөр бусад нь ах дүү хамаатан садан, найз нөхдөө, бүр нөгөө хэсэг нь хамт ажиллагсдаа, маш цөөн хүн улс орноо бүхэлд нь багтаан гортиг зурсан байдаг аж.

Тэр тойрогт нь багтаж байгаа хүмүүсийнхээ өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг. Тэгэхээр жинхэнэ улстөрч, удирдагч хүн хамгийн том тойргийг зурдаг байх нь. Энэ удаад ч гэсэн С.Баярын нэрийг дурдахгүй бол өнгөрч болохгүй. Сүүлийн 19 жилд засаг тэргүүлсэн Ерөнхий сайд нараас хамгийн том тойрог зурсан нь энэ хүн байх гэж харагддаг. МАХН-ыг түүн шиг зангидаж чадсан хүн одоогоор гараагүй, мөн хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулахаар намаа шахсан зэргээс нь ч харсан. Тэр утгаараа С.Батболд бол С.Баярын тойрогт багтсан хүн. Харин С.Батболд гэдэг хүн өөрөө хэр цараатай гортиг татсаныг бид нэг их удаан хүлээхгүйгээр харах байх. Сүхбаатар гэдэг аавтай, Янжмаа нэртэй ээжтэй. Бүр өвөө нь хүртэл “Цагаан дээлт” ахтай амьдай гэж байгаа. Анх удаа УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө энэ хоёр, гурван нэрээр хөөрхөн “пиар” хийгээд амжсан.

Дамдины Сүхбаатарын Батболд гэж… Боловсролын хувьд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Дипломатын академи, Лондоны бизнесийн дээд сургууль төгссөн. Олон улсын эдийн засагч, дипломатч мэргэжилтэй. Англи, франц, орос хэлтэй. Энэ утгаараа Монгол Улсын өмнөх Ерөнхий сайдуудаас хамгийн өндөр боловсролтой нь. Ц.Элбэгдоржийг эс тооцвол өмнөх Ерөнхий сайд нар дотор хоёроос дээш дээд сургууль төгссөн, тэр дундаа баруунд боловсрол олсон хүн бараг байгаагүй. Социализмын сүүл үед Эдийн засгийн харилцаа, хангамжийн яам гэж байхад тэнд мэргэжилтэн, “Материал импекс” нэгдэлд экспорт фирмийн даргаар ажиллаж байсан. Социализм задарч, зах зээлд шилжсэнээр төрийн оролцоотой аж ахуйн байгууллагууд тарахад энэ нэгдэлд ажиллаж байсан мэргэжилтнүүд хувь хувьдаа компани байгуулан гарсны нэг нь С.Батболд. “Материал импекс” компаниар тэр үеийн гадаад худалдаа, экспорт, импортын гэрээ хэлэлцээрүүд дамждаг байсан учраас энэ туршлагаа ашиглан гадаад худалдааны “Алтай трейдинг” компанийг байгуулан бизнесээ эхэлсэн байдаг.

Мөн Монголын анхны алтны үндсэн орд болох Бороогийн ордыг эргэлтэд оруулсан. Канадын “Сентерра гоулд” компанид уг лицензээ зарсан гэх ч одоо тэндээ хувь эзэмшдэг. Б.Баабар Сангийн сайд байхдаа байгуулсан тогтвортой байдлын гэрээнээс болж нэлээд муу нэр зүүдэг. Төсөвт орох ёстой байсан татвар уг гэрээний улмаас канадчуудын халаасанд орсон тухай л үглэдэг болохоос биш “Бороо гоулд” компани энэ ордоос олсон 400 сая ам.долларынхоо 240 сая ам.долларыг нь Монголын компаниудад өгсөн гэдгийг хэн ч ярьдаггүй. Энэ мөнгө тэр компаниудад ажиллагсдын ар гэрт хөрөнгө оруулалт болж, улсын төсөвт ч мөн татвар төлсөн. С.Батболд хаана мөнгө байгааг олж харж чаддаг, гэхдээ харьцангүй цэвэр бизнестэй гэж үнэлэгддэг нэгэн. Түүнийг Ерөнхий сайдаар томилогдсон анхны өдөр Английн “Хералд Трибьюн” сонинд “Монголын хамгийн баян хүмүүсийн нэг Ерөнхий сайдаар томилогдлоо” хэмээн мэдээллээ.

Урьд өмнөх Ерөнхий сайдуудын тухай гадаад ертөнцөд тэгж их сенсаацитайгаар мэдээлж байсан эсэхийг мэдэхгүй юм. Үгүй л болов уу. Үргэлж л хэт их улстөржсөн, эдийн засаг талдаа туршлага багатай нөхдүүд засаг толгойлж байсан монголчуудын хувьд С.Батболд шиг хүн Ерөнхий сайдаар томилогдсон нь үнэндээ шинэ зүйл болсон гэж болно. Мөн түүнийг МАХН-ын гишүүн, гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй гэдгийг ч тус сонин онцолсон байсан. Үнэндээ ч Лондонд үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан анхны монголчуудын нэг гэж хэвлэлээр нэг бус удаа гарч байсан. Энэ утгаараа гадаад ертөнцөд мань хүнийг зарим талаар монголчуудаас илүү мэддэг байж магадгүй. МАХН-ын гишүүн хэдий ч барууныг шүтэх үзэлтэй. Үүнийгээ тэр бүр ил гаргаад байдаггүй. Гэсэн хэдий ч “Хералд трибьюн” түүний барууны үзэлтэй гэдгийг онцолж, Монголыг Орос, Хятад хоёр хөршийн “их гүрний өнгөлзлөгөөс” ангид байлгахыг зорих болов уу гэсэн таамаглалыг хүртэл дэвшүүлсэн байна.

Хувийн зан чанарын хувьд нэлээд уужуу, хэнтэй ч хэл амаа ололцоод байх аядуу. Энэ бол цэвэр бизнесмэн болоод дипломат хүнд байдаг зан чанар. Харин шийдвэр гаргахдаа нэлээд бодож байж ам нээдэг, няхуур, алдаа бараг гаргадаггүй гэх юм билээ. Жаахан удаан байж магадгүй. Түүнийг Ерөнхий сайд болж магадгүй гэсэн жиг жуг Ерөнхий сайдад томилогдохоос нь нэлээд хэд хоногийн өмнө гарсан. Хэрвээ тэр Ерөнхий сайд болж чадахааргүй байсан бол иймэрхүү хэл ам үүсгэхгүй өөрийгөө хамгаалаад гарахаар болгоомжтой хүн гэдэг юм билээ. Тийм учраас тэр жиг жуг сонсогддог өдөр л түүний Ерөнхий сайд болох нь баталгаатай болчихсон байсан гэсэн үг. Түүний Ерөнхий сайдаар томилогдсон нь хоёр намын тохироо, намын даргын шууд шахалтаар явсан учраас “Тоглоомын Ерөнхий сайд болж магадгүй” гэсэн мэр сэр яриаг дагуулаад амжив. Анх Ерөнхий сайдаар томилохдоо л түүний шийдэж болох хийгээд үл болох асуудлыг хэлэлцэн тохироод ерөнхийдөө эрх мэдлийг Тэргүүн шадар сайд болоод Шадар сайд нар хуваан авсан гэсэн яриа ч байдаг.

Энэ үнэн эсэхийг цаг хугацаа харуулах байх. Өөрөө нэг их улстөржиж туйлшраад байдаггүй учраас хэн хэнтэй нь хэл амаа ололцоод байх бололцоотой. Наад зах нь танхимаа бүрэн бүтэн аваад явах, хоёр намын харилцаанд ан цав гаргачихгүй байхад лав энэ чанар нь хэрэгтэй. Гэвч монголчуудын хувьд түүнээс хүлээж буй хамгийн гол зүйл бол бизнест олсон туршлага, хувийн энэ зан чанараа засаглалын төвшинд авч явах, эдийн засгийн зөв бодлого, шийдлүүдийг гаргаж ирэх явдал. Улс төр бол эдийн засагчдын тоглоом гэж үг бий. Харин манай Засгийн газрын тэргүүнүүд урьд өмнө зөвхөн улс төрийн шалгуур шүүлтүүрээр гарч ирдэг байсны улмаас өнөөг хүртэл эдийн засгийн лут зөв бодлого гаргаад, парламентаараа дэмжүүлээд явсан нь ховор. Харин С.Батболдын хувьд бизнест олсон амжилт нь төрийн бодлогод нь зөв тусгалаа олж, ядахдаа бизнестээ дарамт шахалт багатайгаар явбал улс орны эдийн засагт эергээр нөлөөлөх юм даа гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна.

Монгол Улс гэдэг 2,7 сая ажиллагсадтай нэг компани гэж үзвэл үүнийг дампууруулчихгүй, өвөлд нь дааруулж, зунд нь залхууруулахгүй ажиллуулж авч явах үүрэг эрхэм Ерөнхий сайдын нуруун дээр ирж байна. Нэлээн хэдэн зуун хүнтэй компани нэг, хоёр сая хүнтэй компани хоёрын хооронд зарчмын нэг их том ялгаа байхгүй. Мөн сүүлийн үед С.Батболд Ерөнхий сайд болсон учраас Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах ажил хойшлох нь гэсэн болгоомжлол бас сонсогдох болсон. Учир нь мань хүн тус ордын нэгээхэн хэсгийг эзэмшиж байгаа “Энержи Ресурс”-ад хувьцаа эзэмшдэг байсан. Энэ утгаараа одоо ч гэсэн Тавантолгойн хувьд “ашиг сонирхлын зөрчилтэй” хүмүүсийн тоонд ордог. С.Баярын үед эхлүүлсэн Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээтэй залгуулаад Тавантолгойн ордыг ч мөн адил ойрын хугацаанд эргэлтэд оруулж чадвал уг нь улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой зүйл болох юм. Наад зах нь энэ ажлыг эхлүүлэх нь одоогийн Засгийн газрын хамгийн эхний тулгамдсан зорилт байх ёстой. Бүх юм харьцангүй шинж чанартай гэдэг. Аливаа зүйлд, хүнд ч гэсэн гэрэл сүүдэр байдаг. С.Батболдод ч мөн адил. Тиймээс монголчуудын хувьд түүний сүүдэрт нь орох бус гэрэлд нь явах шаардлага өнөөдрөөс эхлээд бий болж байна. Энэ бол түүний зурах ёстой тойрог. Хэрвээ Монгол Улсын 2,7 сая хүн бүгд шинэ Ерөнхий сайдын гортиг дотор багтаж гэмээ нь бид нийтээрээ нэг алхам урагшлах боломжтой. Мөн ч их хүлээлт шүү. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз.

 Б.СЭМҮҮН




Сэдэв: Улс төр

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Хятадын Глобал таймс сонин: Монгол улс хөмхий зуусаар байна.
Монголчууд Индианжин мөхөх замдаа орох уу
Их хаадын тухай статистик тоо баримт
Хууль үйлчлэхээ байсан цагт төр мөхдөг бус уу!
Доллар vs. Евро буюу Иракийн Дайн
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. uzemjiingoo | 2009-11-07 10:55:15
haha. neg dargaiin gert 3-4n hun tsug hoolloodl zasagiin gazriig hen tolgoiloh ve gedgiig shiidchihdeg. lag baigaan shuu.
Neg uhaan sain, hoyr bol iluu sain gedeg. Oluulaa shiidvel iluu huchtei ch gej bas yaridag. Gol ni oluulaadaa bish zuv shiidver gargahad baidag baih gej boddiin.
Tusgaar Mongol Uls sain saihan tsagig uzne gedegt itgej yavdag.
Shine saidiin toirog iluu tom huchtei tsever baigaasai hemeen husye.
2. zochin | 2009-11-07 12:51:22
Ardchilaliin yed zasag tor holoo olohgui bujignaj baih yed tanil talaa ashiglaj ovsgootoi hodloj anglid ulsiin horongoor surch amjsan,ireed ger buleeree kompani baiguulj,huvichlaliig ovsgootoi ashiglaj ulsiin omchiig hyamdhan omchilj avsan,Chingis haan zochid buudliig baiguulahad ulsaas horongo oruulalttai bariulj evteihen tuund ooriigoo oruulj amjsan biznessiin zali meh.ovsgoo saitai hun gedegt ergelzehgui.Tegeed odoo yoronhii said bolood tavan tolgoin ord gazriig mongoliin toloo ashigtai ajilluulah talaar medeej bodoh ni oilgomjtoi tuunii hajuugaar huviin emzemshih huvi enee tereegee ulam ashigtai bolgoh talaar bas ulsiin hurteh huvias zulgaah ni oilgomjtoi.Tegeed bodohoor ene metiin ovgoiton biznesmanuudiin huvi horngo arvijaad erh medlee ashiglaad ard tumniih ni halaas nimgen,araaraa taviulaad duugui archaaguihen shig amidarch bgaa ni yahiin argagui baigaliin shalgaral yum bol uu daa.Mongoliig mini 3say hurehgui huniig delhiid ichiheerguigeer mongol hun geed nuur bardam heleed tolgoi deeguur yavah tiim bdald hurgeed ogoh undesnii baatar baharhal boloh honshoortoi aaviin huu,ohin garahgui yum baih daa.Tegj naidaj baihaar bi ch yum biluu geed hicheej uzdeg yum biluu.kkk
3. uzemjiingoo | 2009-11-07 20:45:13
haha 2-iin zuv. yun erunhii said bur erunhiilugch ch bolj bolno Aaviin huu. Tsag ni boloogui bol altan gurgaldai baisan ch sonsohgue 2oo. Yahav tald taraagaad tavchihsan yum shig nudtei Mongolchuudiin undiih tsag irne.
Tertee 500gaad jiliin umnu Galaleog delhii nariig toirdogoo gehed haaya neg od tooluuldag huuhnees ni uur hen itgej baisiin kk. Haragdaj baigaa buhen haragdaj baigaa shigee baidaggui gedgiig dalain tsaadah Sem ah hurtel odoo oilgodog boljee. gehdee tedend tiim ulger domoguud baidaggui yumuu.
4. tuul11 | 2009-11-08 15:56:13
bi ene huniig mahn iin zasaglaliin ued bagahangain mahnii uildvert harj baisan yum bna. ene uildveriin ireedui yu bolson yum boloo
5. culoldoh | 2009-11-08 18:42:22
zugeer dajgui unshuurtai bichleg bna shoo amjilt
6. jaki | 2009-11-09 21:26:33
sain muu 2-taltai hun. sain talaa ashiglaj
sain ajilaarai l gej husie.
hurungutei,bolovsrol saitai ch hujaa nart
gazarin zuvshuurul olgoj heden zuun sayar
ni karmaalsan hun ded said Bolor ni arhichin nahalni huuhemseg nuhur Manai said Batbold huviin yumaa l hiideg turiin ajiliig bi l hiij bna gej haa yavsan gazaraa yaridag. 2-uulaa ger bul ur huuhdeesee salj huuchnii zagvar umsugch bsan buyu tseverhen yanhanuudtai suusan humuus dee.
7. baagii | 2009-11-11 11:29:12
mongolcnuud bid buruu hvnee songoj bna da.biznesmen hvn bizneseel bodono snvv dee .uls tor bol uls tor.
8. N.Enhbayar | 2009-11-11 12:14:31
XA xA. Bayarin utsan huuheldei. Huurhiig chaavaas. Hed honog Erunhii said hiij uzeg l de.
9. uuniig sanaach ta | 2009-11-11 13:22:29
Та бүхэн хаана юу болож байгааг мэдэж байгаа юу мэдэхгүй байгаа шдээ тэр Хүүхдийн Парк-н газрын тал нь зарагдcan.Хөөрхий хүүхдүүд тэр сайхан ногоон зүлэг арай дэндүү юмаа энэ эрх мэдэлтнүүд
10. bat | 2009-11-11 20:42:20
novshnuudiig ym hiij amidral saijruulahgui bol bugdiig n horooh bolno.
11. jitkaMNG | 2009-11-13 16:09:39
khuukh bi ch orchlongoos tasarchikhjee yurunkhii said ni soligdchikhson baina shte hehe
12. saraa | 2009-11-14 18:07:14
bi toriin alba hashij bgaa humuust haramsaj bna
13. sss | 2009-11-17 22:47:07
aimaar zalijin ovsgootoi gardaa.ter zangaara deeshilsen,
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: