Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
H1N1 virus + Утаа + Хүйтэн + Унхиагүй бодлого + Хэнэггүй монгол зан = ! ?
2009-11-13 13:18:23 УБ

Анх ХДХВ илэрч байхад мах иддэг мангасууд бидэнд бараг тусахгүй гэж бодож байсан. сая азаар юмуу эсвэл манай шинжилгээ хйидэг хүмүүсийн муугаар юмуу мэдэхгүй нилээн олон орны хойно өвчин илэрсэн. тэрнээс хойш бөөн л юм боллоо. амтай болгон нь шахуу эмч болох дөхлөө, энэ УИХ болон дээдчүүлээс эхлээд...Ялангуяа онцгой байдлын газар гээд дээхнэ үед гал унтраагч байсан хэдэн нөхөд хүртэл баахан пижигнэв. нэг л их мэдлэгтэй вирус судлаач нар. нэг л их эмч нар, гаргаж байгаа шийдвэрүүд нь ч гэсэн дэлхий дээр хаана ч байхгүй "нөгөө алдарт стандарт бус " шийдвэр. аарц тарааж вирустай тэмцлээ.

Чацаргана өгч тэмцлээ гээд дэлхий нийтээрээ ониг болох байх дөө. уул нь аарц чацаргана халуунаар нь уух ч хэрэгтэй. эмч бид нар ч бас ингэж зөвлөж байгаа иблээ. гэхдээ аарц бол нэн эн тэргүүний юм биш ш дээ. маскийг хүртэл дэд сайд нь хуулж аваад л сайд нь буцааж зүүлгээл . ер нь ойлгогдох юм ховор л байлаа. одоо ч вирус зөнгөөрөө тархац нь буурч өвчлөл нь буурч байх шиг байна. гэхдээ нөгөө утаанбаатарын гол асуудал болсон утаа нь бүүр нэрмээс болоод хөөрхий болох байх дөө. тоо баримт дээр одоо болтол хэрүүл уруул болсоор л байна. гэтэл манайхан чинь бүгдээрээ шахам өвдөөд идгэрчихсэн байх шүү. таарсан бүр нь ханиад аваад өнгөрлөө. гайгү гэх нь байгаа ч муу байна гээд зөвлөгөө авсанг алийг тэр гэхэв. тэр бүр шинжилгээ өгөөгүй. аваа ч гүй угаасаа. харин нэг зүйл л эмч хүний хувьд ойлголоо. өвчин бол манайд тараад дуус ч байгаам байна.

http://www.flu.mn гээд томуугийн үндэсний төвийн вэб сайт байдгийг тэр бүр хүн мэдээд байдаггүй. мэргэжлийн хүмүүс эмч нар л орж үздэг байх.гэтэл тухайн сайт дээр талбисан мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэх юм бол хатгаа өвчтэй бүх хүмүүст H1N1 вирус илэрсэн байна. Хатгаа өвчтөнөөс шинжилгээ авсан шинжилгээний тоон график дор харагдаж байна, ногоон нь нийт сорцийн тоо, харин хүрэн ни H1N1 вирус илэрсэн тоо, бараг л адилхан байна. өөрөөр хэлбэл хатгаатай хүний ихэнхи нь энэ вирусээр өвджээ гэсэн уг.

 

 

тэгвэл одоо энэ доорхи графикийг харцгаая

Амбулаториор тоmуугийн учир үзүүлсэн хүний дотор вирус 100 % илэрсэн байна. Нийт томуутай хүнээс вирус ялгаад үзэхэд бас л бараг 100 хувь шахуу Н1N1 илэрсэн байна.

 

Энэ 2 график болон ЭМЯ-ны тоо мэдээнээс үндэслээд дараах дүгнэлтийг өгч болохоор байна. Монгол улсад зөвхөн шинжилгээ хийж батлагдсан хүний тоо л 900 гарч. Харин бараг хүн амынх нь тал хувь нь өвдөөд эдгэсэн байх магадлалтай байна гэсэн дүгнэлт хийлээ. хэдийгээр өвчлөл буурч байгаа хэдий гадаа агаарын бохирдол хотын их утаа, өвлийн хүйтэн 2 нийлээд хүндэрлийг нийлээн ихээр бий болгох хандлагатай байна. өөрөөр хэлбэл ханиад хүрсэн хүний тоо цөөн. харин тэр дотроо хүндэрсэн хүний тоо их байх хандлага байх нь. би хувьдаа тооцоо гаргаад хавар 2 сар гэхэд буюу монголын цагаан сар гэхэд өвчлөл эрс буурсан байна. /манайхан сайн хамгаалсандаа бус бүгд өвдөөд дархлаа тогтоно./ Харин нийт нас баралт 200 орчим болох байх /Одоогоор 12 байгаа. http://www.moh.mn-s/ Учир нь энэ тооноос нээх их хол гарахгүй байх. Эмчилгээ сайн хийгдэж байгаа. гол нь иргэд ханиадтай бөгөөд удаан хугацаагаар халуурвал эмчид яаралтай л хандах хэрэгтэй л дээ. за тэгээд гадны улс орнууд маск вакцин тамифлю ярьж байхад манай сайд дарга нар аарц ааруул, чацаргана тараахаар бэлдэж байна.

1 тэрбум төгрөгөөр шүү. тэр мөнгөөр оношилгооны төв барьж чадахгүй юмаа гэхэд яадаж вакцин хийдэггүй юмаа гэхэд бүүр аргаа бараад мааск тараадаггүй юмаа гэхэд иргэдэдээ H1N1-ийн эмчилгээ, у/с, бусад хэрэгтэй мэдээ мэдээлэл олж авах нөхцөл боломжоор хангах, сурталчилгааны материал хангалттай тараах боломж байсан л байх. цөөхөн ч болох вакцин авчираад хэдэн эмч нартаа тарьсан бол сайн байхгүй юу даа. эмч нар бол ачааны хүндийг үүрч дарга нар амьсгаадахыг нь хийж байгаа ш дээ. 1 эмч өвдөхөд тэр эмчид 1 өдөрт хэдэн хүн үзүүлж чадахгүй болох вэ. тэр эмч хэдэн хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байх байсан вэ гээд л зөндөө тоо баримт гарна л даа.




Сэдэв: Эрүүл мэнд, гоо зүй

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Жинхэнэ эмэгтэйн шинж
Батга гэж чухам юу юм бэ?
Хүүхдийг хэдийд нэмэгдэл хоолонд оруулах вэ?
Эрхэм залуу та эмэгтэйчүүдийг хэрхэн секст урин дууддаг вэ?
Овор багатай хүмүүс урт насалдаг
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. Tiimee | 2009-11-13 21:29:54
Tegeed ter chatsargana aartsaa oorsdiinhoo mongoor avsan ym shig shaaj taraahiin yaan. pizda enhbold gej buduun gahai
2. tsooj | 2009-11-14 08:21:41
mask buh niiteer zuuj bldggui yumuu ene haniad bl delhii dahind bga shuu dee


3. 12345 | 2009-11-14 18:56:34
Enkbold gahai business hiih yuma
Vactsiniig baga zerel oruulj ireed emch nart tarih heregtei yum baina daa.
4. h1n1 | 2009-11-15 19:09:34
uern bol h1n1 zogsohgv shv dee ulaml ihesne
5. 26+65164666 | 2009-11-16 11:35:06
tiin enhbold gahai
6. зочин | 2009-11-19 18:16:03
маскаа зүүцгээе
7. saraa | 2009-11-21 00:45:48
hooe,zuv bicheechee.Unshihad yamar xetsuu yum be?bichgiin xeleer
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: