| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|

Бүх хятадын коммунист нам хятаддаа үнэхээр хүчтэй ажээ. Би ч энд гайхахын ихээр гайхаад сууж байна. Хэдхэн хоногийн өмнөхөн л Ян Де Ли хэмээх энэ эмэгчин интернетийн гол баатар болон нэрээ дуурсгаж Америк, Япон, Солонгос, Орос тэр ч бүү хэл жижигхэн Монгол орны маань сайтуудад тавигдан од болж байсан бол сая Хятадын цагдаагийн газар мэдэгдэл хийлээ. Нөгөө баатар маань ч бас хамт хийв. Уг мэдэгдэлд: Ян Де Ли нь Хэбэй мужийн хүн мөн бөгөөд аав, ээж нь ч энгийн тариачдын сацуу хойд аавтай үнэн ажээ.

Түүний хойд аав
Түүнийг интернетэд тавин алдаршуулсан хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь хуучин найз залуу нь гэлээ. Жирэмсэн байх ЭХО-д харуулсан зураг бас бус хувийн зураг нь түүний найз залууд л зөвхөн байдаг гэнэ ээ. Аа бас түүний аавыг цагдаагийхан ч эхэндээ хүчингийн хэрэгт холбон шалгасан аж. Хөөрхий аль цагт үр хүүхэд хэрэгт унахад ээжүүд л зовдог юм хойно ээжийх нь бие хаа энэ мэдээгээр доройтсон аж.

Түүний төрсөн эх
Энэ хүүхэн бээжинд ирж ажил хийсэн нь үнэн боловч хэзээ ч Караокед ажиллаж байгаагүйн дээр худалдагч, зөөгч гэх мэт энгийн хар ажил хийж байсан гэсэн албан ёсны тодорхойлолтууд хөврөх бөгөөд цалин нь 2000 юань хүрдэггүй байсан гэнэ. Хамгийн гол мэдээний цөм болсон ДОХ-той үгүй гэдэг асуудалд шинжилгээ хийсэн эмч нар болон цагдаагийн газрынхан нэгэн дуугаар үгүй гэсэн хариулт өгч байна. Хамгийн хачирхалтай нь энэ мэдээ интернетэд тавигдаад л олон хүн шуурч, хамаг телевизийн суваг эзэлсэн боловч ингэсгээд намжлаа.
Би хүртэл саваагүй царайлан дүрдээ итгэчихсэн тэр дугааруудаас нь нилээн хэд рүү нь залгасан боловч ихэнх нь унтраастай бас эмэгтэй хүмүүс авч байлаа. Нэвтрүүлгээр нь хүртэл үзүүлээд л эрэгтэй хүний хоолой гараад таслаад байсан гэх мэт зүйлс одоо аль хэдийн ор сураггүй замхарлаа. Дээр нь түүнээс ДОХ авсан хэмээн хэлж яриад байсан залуу хүртэл одоо таг чиг. Гэвч олон улсын тавцанд нэр хүнд нь унахаас эмээсэн Хятад хүний аяглал хэмээн бичих хүмүүс ч их байна. Тиймээс Хятадын цагдаагийн газар арга буюу ийм аргаар зохицуулж буй бололтой.
Миний авч үзэж байгаагаар энэ бүхэн сайн тавьсан жүжиг бөгөөд үүний залруулга л хамгийн их сонирхол татлаа. Одоо хичнээн мянга Гүүгл ашиглаад ч та түүний талаархи мэдээ дандаа энэ залруулгаар солигдсоныг харж болно. Хятад даяар энэ орноос хандах интернет хандалтыг олон мянган хүн хянаж суудаг. Мэргэжлийн 50000 хакерууд энэ талаар санаа тавьдаг гэсэн судалгаа ч байдаг. Тийм ч учраас youtube, hi5, facebook, Америкийн зарим сайт ордоггүй. Тэр ч бүү хэл хятадуудыг муулсан бичлэг, нийтлэлтэй Монгол сайт, блог эндээс харагдахгүй гээд бодчих.
Манай том мэдээний сайтуудыг хүртэл хянаж байдаг гэхээр эдний коммунист нам үнэхээр бүх зүйлийг атгандаа байлгадаг ажээ. Зиа тэгээд мань гэнэт алга болчихвол ногоон малгайтнууд ирээд ачаад явчихсан гээд ойлгоход бараг болох юм шиг байна.

Түүний гэр бүл
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдТитаник хөлөг онгоцны сүйрэлӨмнөд туйлыг нээсэн нь /үргэлжлэл/ Өмнөд туйлыг нээсэн нь /1-р хэсэг/ Бид нэг гэртэй Хамгийн ТЭНЭГ гэмт хэрэгтэнүүд |
Төстэй мэдээнүүд |
Сэтгэгдэлүүд
dee.
hahha
Сэтгэгдэл бичих