Мэдээ
360
o
Видео
Блог
Жоор
Мэйл
бусад »
Banjig.Net
-
Нэвтрэх
-
Бүртгүүлэх
360
Ажил зууч
Бэлэг
Гангараа
Зар мэдээ
Вэб лавлах
Блог
Бизнес лавлах
Гар утас
Зугаа
Толь бичиг
Зурвас
Жоор
Зөвлөгөө
Ил захидал
Хөгжим
Төөрөг зурхай
Мэйл
Мэдээ
Мэдлэг
Чаат
Цаг агаар
хаа
НҮҮР
МЭДЭЭ
ЯРИЛЦЛАГА
ФОТО МЭДЭЭ
БЛОГ ИНДЭР
Цаг агаар
Валютын ханш
Төөрөг
Бизнес
|
Боловсрол, шинжлэх ухаан
|
Нийгэм, эдийн засаг
|
Содон
|
Спорт
|
Технологи
|
Улс төр
|
Энтертайнмент
|
Эрүүл мэнд, гоо зүй
|
Дэлхий дахинд
Монгол Улс дэлхийн уул уурхайн салбарынхны анхаарлыг татаж байна
2010-02-01 14:24:06 УБ
Нийтлэгч:
dodi_2910
хэвлэх
и-мэйл
жоорлох
2 сэтгэгдэл
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрдугаар сарын 29-ний өдөр Дэлхийн уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын уулзалтанд оролцлоо. Энэ уулзалтыг Америкийн “АЛКАО” группын захирал К.Клайнфэлд нээж үг хэлэн, Их Британийн “Чэтхэм Хаус” тинк танк байгууллагын захирал, алдарт Р.Ниблет хөтлөн явуулсан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын уул уурхайн салбарын хөгжил, тавигдаж байгаа зорилтуудын талаар танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг ихэд татаж, яриа хэлэлцүүлгийн голлох сэдэв нь боллоо. Монгол улс, уул уурхайн салбарын хөгжлийн дүнд бүх салбарт эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, дэд бүтцийг хөгжүүлэх, байгалд ээлтэй технологийг нэвтрүүлэх, дэлхийн хэмжээний боловсон хүчин бэлтгэх, баялгийг эх орондоо боловсруулж, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экспортлох зорилтууд тавьж байгааг уулзалтанд оролцогчид сайшааж байлаа.
Уул уурхайн олборлолт нутгийн иргэдийн дунд хүлээлт үүсгэдэг. Тэд орлогыг маш хурдан хугацаанд хүртэхийг, орлогын зарцуулалтын асуудалд бодитойгоор оролцохыг хүсдэг нь зүйн хэрэг бөгөөд, энэ тохиолдолд зөв бодлого, зөв зарцуулалт чухал гэдэгтэй уулзалтанд оролцогчид санал нийлж байлаа.
Хөрөнгө оруулалтын томоохон гэрээг амжилттай хийсэн Монгол улсын туршлагын талаар уулзалтанд оролцогчид асууж сонирхсон. Энэхүү уулзалтанд Рио Тинто компанийн удирдах зөвлөлийн дарга ноён Ж.дю Плесси оролцсон бөгөөд, тэрээр Оюутолгой төсөл дээр удаан хугацаанд тогтвортой ажиллах болно гэдгээ дахин илэрхийлсэн юм.
Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын уулзалтанд дэлхийн хэмжээний томоохон компануудын удирдлага оролцлоо. Тэдний дотор, “BHP billiton”, ОХУ-ын “Северосталь”, “Базовый элемент”, “Русаль” компаниуд болон “Нью Маунт” “Гленкор” группуудын удирдлага оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм.
Уулзалтанд оролцсон Австралийн худалдааны сайд Саймон Крийн “ Би Монгол улсыг мотоциклээр туулж байсан. Тэр үед жуулчин байсан бол одоо шийдвэр гаргагчын хувиар дахин очиж үзэхийг хүч байна. Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид та бүхэн ч бас энэ гайхалтай оронд очиж уул уурхайн хөгжлийн явцыг нүдээр үзээрэй” хэмээн уриалж байлаа хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.
Сэдэв
:
Дэлхий дахинд
Энэ сэдвийн шинэ мэдээнүүд
Өмнөд туйлыг нээсэн нь /үргэлжлэл/
Өмнөд туйлыг нээсэн нь /1-р хэсэг/
Бид нэг гэртэй
Хамгийн ТЭНЭГ гэмт хэрэгтэнүүд
Их аялагч Ибн Баттута: Сэтгэл зүрх хийгээд Коран судрын дуудлагаар
Төстэй мэдээнүүд
Сэтгэгдэлүүд
1. k | 2010-02-01 21:35:06
k
2. zochin | 2010-02-17 12:29:17
1 sarin 29nd yum bishuu ho
Сэтгэгдэл бичих
Таны нэр:
Сэтгэгдэл:
Мэдээ илгээх
Миний нийтлэлүүд
Шинэ мэдээ
Шинэ сэтгэгдэл
Уншиж байна...
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих