Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Дэлхийн хамгийн баян 20 хүн : 2005
2005-05-04 22:44:39 УБ
Хамгийн баян 20 хүн - 2005
Жил бүр алдарт Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын эхний 20 хүнийг танилцуулж байна.

Энэ жилийн байдлаар дэлхий дээр нийт 691 тэрбумтан байгаа бөгөөд тэдгээрийн хөрөнгө нийлээд 2.2 триллион доллар болж байгаа юм байна. Өнгөрсөн жил 587 тэрбумтан байсан. Тэрбумтануудын нийт хөрөнгийн хэмжээ ч өнгөрсөн оныхоос 300 тэрбумаар нэмэгдсэн, ер нь л энэ жилийг тэрбумтангуудад ээлтэй жил гэхэд болно.

Тэрбумтангууд маань нийтдээ 47 янзын улсаас байгаа бөгөөд энэ жил анх удаа Казакстан, Польш, Украйн, Исланд зэрэг улсуудаас тэрбумтан төрсөн байна. Энэ жил шинээр тэрбумтан бологчдын дунд 69 Америк 38 Европын иргэн байгаа гэнэ. Бас хамгийн сонирхолтой нь шинээр төрсөн тэрбумтангуудын талаас илүү нь тэр их хөрөнгийг өөрийн хүчээр бий болгожээ.

1. William Gates III
49 настай, хөрөнгөө өөрөө бий болгосон.

Эх үүсвэр: Microsoft
Цэвэр хөрөнгө: 46.5 тэрбум (өмнөх жилээс буурсан)

Иргэншил: АНУ
Байршил: Medina, WA, АНУ
Чиглэл: Програм хангамж
Гэр бүлийн байдал: Эхнэр, 2 хүүхэд
Боловсрол: Харвард их сургууль (дундаас нь хаясан)

Дэлгэрэнгүй намтар /Banjig. Хүмүүс/

Тэрээр өнгөрсөн 3 сард хүлэг баатрын цол Английн хатан хаанаас авсан тэгэхдээ түүнийг хамтын нөхөрлөлийн орны иргэдийн адилаар Sir William гэж дуудаж болохгүй юм байна, учир нь тэрээр Англи хүн биш болохоор. Тэрээр сүүлийн үед Майкрософтыг компьютерийн зах зээлээс гадна телевиз, тоглоом гэх мэт зүйл үрүү татан оруулах их ажлыг хийж байгаа. "Програм хангамж гэдэг нь үйл явдал юм" гэж компанийхаа судлаачдад хэлж байжээ. Нээлттэй програм хангамж Linux үйлдлийн систем нь серверийн зах зээлд Майкрософтын өсөлтийг хязгаарлаж байгаа ч энгийн компьютерийн зах зээлд давамгайлсан хэвээр байгаа бөгөөд зарагдсан нийт копьютерүүдийн 94%-д нь Windows суулгагдаж байгаа юм. Дараагийн хувилбар Longhorn 2006 он гэхэд бэлэн болох юм. Майкрософт мөн онлайн хөгжим, зураг, хайлтын програм боловруулж байгаа юм байна.

William Gates нь хөрөнгөө өөр өөр төрлийн салбарт хөрөнгө оруулалт хийх замаар эрсдлээс хамгаалах зорилго тавьж байна. Тэр 3 сар тутам 20 сая хувьцаагаа авч технологийн бус компаниудад хөрөнгө оруулалт хийдэг ба Cox Communications, Canadian National Railway, Republic Services зэрэг компаниудын том хувийг эзэмшдэг юм. Мөн дэлхийн хамгийн өглөгч хүмүүсийн нэг тэрээр 27 саяыг сайн үйлд зарцуулаад байна. Bill & Melinda Gates сан нь ДОХ, Гепатит B зэрэг аюулт өвчнүүдтэй тэмцэн шинэ вакцинийг санхүүжүүлж, ахлах сургуулиудад тусалдаг.


2. Warren Buffett
74 настай, хөрөнгөө өөрөө бий болгосон.

Эх үүсвэр: Berkshire Hathaway
Цэвэр хөрөнгө: 44 тэрбум (өмнөх жилээс өссөн)

Иргэншил: АНУ
Байршил: Omaha, NE, АНУ
Чиглэл: Хөрөнгө оруулалт
Гэр бүлийн байдал: Бэлэвсэн, 3 хүүхэд
Боловсрол: Nebraska Lincoln-ы их сургуулийн баклавр, Columbia их сургуулийн магистр цолтой.

Сонин хүргэгч жаалхүү анх 13 насандаа АНУ-ын татварын үлдэгдэлийг буцаах 1040 хуудсыг бөглөж унадаг дугуйныхаа үнийн $35 олж байжээ. Клумбийн их сургуульд Benjamin Graham-ын удирдлага доор суралцаж байжээ. Өөрийн зах зээлийн тэргүүлэгч $133 тэрбум долларын хөрөнгө бүхий Berkshire Hathaway компаниа байгуулахдаа хөрөнгө оруулалтын үндсэн зарчим дээр суурилсан байна. Одоо компани нь даатгал, эрчим хүч, хивс, гоёл чимэглэл, тавилга, будаг (Benjamin Moore), хувцас (Fruit of the Loom) зэрэг салбаруудад нэвтрэн оржээ. Мөн American Express, Coca-Cola, Gillette (одоо Procter & Gamble-тэй нэгдсэн) зэрэг компаниудын томоохон хувийг эзэмшдэг. Berkshire-н 30 тэрбум илүү хөрөнгө нь эргэлтэнд ороогүй үлдсэнийг нь орлогч захирал хэлэхдээ "Энэ бол үнэхээр хүнд нөхцөл ч гэсэн тэнэг алхам хийснээс дээр ба бид бага ч гэсэн эрсдэлийг хянаж үздэг" гэжээ.

Саяхан хөдөлгөөнт чиргүүлэн байр үйлдвэрлэгч Clayton Homes-ыг үүсгэн байгуулагчийнх нь намтарыг уншсаны дараа худалдан авчээ. Тэр мөн "Хэрвээ бид алдаа гаргах юм бол ямар нэгэн хаацайлах зүйл үгүй" гэж хэлжээ. Berkshire нь жилдээ 24%-ын ашигтай ажилладаг байна. Тэрээр Arnold Schwarzenegger, John Kerry нарыг дэмждэг юм. Тэрээр шүүмжлэлд өртөн Кока Кола-ын удирдах зөвлөлөөс хасагдсан байна. Тийм хэдий ч түүний дэмжигч нар нь шүүмжлэгч нараас нь хамаагүй олон юм.


3. Lakshmi Mittal
54 настай, хөрөнгөө өвлөж аван өсгөсөн

Эх үүсвэр: ган төмөрлөг
Цэвэр хөрөнгө: 25 тэрбум (өмнөх жилээс өссөн)

Иргэншил: Энэтхэг
Байршил: Английн Лондон хот
Чиглэл: Үйлдвэрлэл
Гэр бүлийн байдал: Эхнэр, 2 хүүхэд
Боловсрол: St Xavier's College Calcutta

Mittal Steel хэмээх хамгийн том төмөрлөгийн үйлдвэрийн захирал юм. Өнгөрсөн 12 сард өөрийн Ispat International компаний Ohio-д төвтэй International Steel Group-тэй нийлүүлсэн юм. 31.5 тэрбум доларын худалдаа хийдэг компаний 88%-ыг эзэмшдэг юм. London-ын Kensington дүүрэгт 12 унтлагийн өрөө бүхий шинэ байраа 100 саяар худалдан авчээ. Мөн тэрээр 60 саяыг өнгөрсөн зуны охиныхоо 5 өдөр Versailles-д үргэлжилсэн хуриманд зарцуулсан гэсэн мэдээ байдаг.


4. Carlos Slim Helu
65 настай, хөрөнгөө өвлөж аван өсгөсөн.

Эх үүсвэр: холбоо харилцаа
Цэвэр хөрөнгө: 23.8 тэрбум (өмнөх жилээс өссөн)

Иргэншил: Мексик
Байршил: Мексикийн Мексик хот
Чиглэл: Холбоо харилцаа
Гэр бүлийн байдал: Бэлэвсэн, 6 хүүхэдтэй

Түүнийг Midas гэж дуудахад хангалттай. Латин Америкийн хамгийн баян хүн энэ жил өөрийн хөрөнгөө 10 тэрбумаар өсгөжээ. Түүний эзэнт гүрэн нь жижиглэн худалдаа, банк, даатгал, машины эд ангийн үйлдвэрлэлийн салбаруудад тодорхой хувь эзэмших болсон нь үүнд нөлөөлсөн байна. América Movil хэмээх утасгүй холбооны компаний 76%-ыг тэрээр эзэмшдэг юм. Мөн түүний суурин утасны Telefonos de Mexico буюу Telmeх компани нь энэ жил хэрэглэгчидээ 600,000 шинэ хэрэглэгч өндөр хурдны интернетийн үйлчилгээнд хамруулсанаар 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Тэрээр Америк тивийн хамгийн их Rodin-ы сийлбэрийн цуглуулгатай бөгөөд Мехico city-ын түүхийн төвийг үүсгэн байгуулсан юм.


5. Хун тайж Alwaleed Bin Talal Alsaud
48 настай, хөрөнгөө өөрөө бий болгосон.

Эх үүсвэр: хөрөнгө оруулалт
Цэвэр хөрөнгө: 23.7 тэрбум (өмнөх жилээс өссөн)

Иргэншил: Сауди Араб
Байршил: Сауди Арабын Ряад хот
Чиглэл: Хөрөнгө оруулалт
Гэр бүлийн байдал: Эхнэр, 2 хүүхэд
Боловсрол: Menlo College-н баклавр, Syracuse University-н магистр цолтой

Сауди Арабийн хааны ач хүү алдарт хөрөнгө оруулагч тэрээр улс төрийн үйл ажиллагаанд оролцохоос гадна бизнесээ үргэлжлүүлсээр байгаа юм. 2004 онд түүний Citigroup дэх 10 тэрбумийн хөрөнгө нь Саудийн бирж дээр 116% өссөн байна. Өнгөрсөн жил тэрээр New York's Plaza Hotel-ын эзэмшлийнхээ тал хувийг заран London-ы Savoy Hotel болон Monaco-ын Monte Carlo Grand-ын хувьцаануудыг авчээ. 1-р сард тэрээр Disneyland-Paris-д 30 саяын бэлэн мөнгө оруулжээ. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч тэрээр Сауди Арабид эмэгтэй хүн машин барих хориотой оронд эмэгтэй нисгэгч ажилуулах болсон байна. Тэрээр CNN дээр "Бид зах зээлд эдгээр компаниуд бүгд өөрийн салбартаа тэргүүлэгч нь" гэж хэлж байгаа реклам цацах болжээ.


6. Ingvar Kamprad
78 настай, хөрөнгөө өөрөө бий болгосон.

Эх үүсвэр: Ikea
Цэвэр хөрөнгө: 23 тэрбум (өмнөх жилээс өссөн)

Иргэншил: Швед
Байршил: Lausanne, Швецарь
Чиглэл: Жижиглэн худалдаа
Гэр бүлийн байдал: Эхнэр, 4 хүүхэд

16.4 тэрбумийн худалдаа хийсэн IKEA хэмээх хямд тавилгийн дэлгүүрийн үндэслэгч юм. Түүний шинэ дэлгүүр онгойлгох бүрд маш олон хүн цугалдаг бөгөөд нэг удаа бүр 2 хүн нас барж байсан байна. Түүний арвич хямгач зангийн талаар мэдээллүүд их байдаг бөгөөд тэрээр одоо ч гэсэн энгийн суудалд нисч, хямд буудалд буудаг гэх мэт мэдээллүүд байдаг. Гэхдээ тэр тийм их тарчиг биш бөгөөд тэрээр 17 гектар виноны тариалангийн үзэсгэлэнт газартай, шведэд биш хөрөнгөлөг Швецарит амьдардаг байна.


7. Paul Allen
52 настай, хөрөнгөө өөрөө бий болгосон.

Эх үүсвэр: Microsoft, хөрөнгө оруулалт
Цэвэр хөрөнгө: 21 тэрбум (өмнөх жилтэйгээ ижил)

Иргэншил: АНУ
Байршил: Seattle, WA, АНУ
Чиглэл: Програм хангамж
Гэр бүлийн байдал: Ганц бие
Боловсрол: Washington State University (дундаас нь хаясан)

Майкрософтийг хамтран үүсгэн байгуулагч маань одоо болтол утсан холбоот ертөнцийг дэмжигч болохоор хэдийгээр одоо хүмүүс ТВ-ын оронд биотехнологид хөрөнгө оруулдаг ч түүний хувьд тийм биш юм. Түүний Charter Communications компани дахь хувьцаа нь маш муу байгаа ба харилцааны RCN ч гэсэн сайнгүй байсан тул өнгөрсөн жил хувьцаагаа хямдаар зарсан юм. Гэхдээ түүний бусад хөрөнгүүд нь ашигтай байсаар байгаа юм. Тэрээр мэргэжлийн хөл бөмбөгийн Seattle Seahawks, сагсан бөмбөгийн Portland Trail Blazers багуудыг эзэмшдэг юм. SpaceShipOne-ы санхүүгийн дэмжигчийнхээ хувьд анхны хувийн сансарын нислэгийг үйлджээ. Мөн шинжлэх ухааны зөгнөлт музей Сеатли-д байгуулж түүндээ анхны Star Trek киноны ахмадын сандлыг тавьжээ. Түүний Paul G. Allen Family сан нь боловсрол, урлаг, шинжэх ухаанд үнэтэй хөрөнгө оруулалтуудыг хийдэг. 1975 онд Bill Gates-тэй нэгдэж 1983 онд компаниасаа гарсанаасаа хойш Майкрософтийн хувьцаагаа аажим аажмаар зарсаар байгаа юм.


8. Karl Albrecht
85 настай, хөрөнгөө өөрөө бий болгосон.

Эх үүсвэр: Хүнсний дэлгүүрүүд
Цэвэр хөрөнгө: 18.5 тэрбум (өмнөх жилээс буурсан)

Иргэншил: Герман
Байршил: Muehlheim an der Ruhr, Герман
Чиглэл: Жижиглэн худалдаа
Гэр бүлийн байдал: Эхнэр, 2 хүүхэд

Германы хамгийн баян хүн юм. Тэрээр дүү Theo-ын хамтаар ээжийнхээ жижиг хүнсний дэлгүүрээс хүнсний аугаа том сүлжээ дэлгүүр Aldi-ыг үүсгэжээ. Одоо 7000 дэлгүүр нь ойролцоогоор 50 тэрбумийн худалдаа хийдэг байна. Karl нь Aldo дэлгүүрийнхээ германы өмнөд хэсгийн илүү ашигтай газраар нь ажилдаг байсан ба хожмоо тэтгэвэртээ суужээ. Тэрээр голф тоглож, цэцэг тарих дуртай юм.


9. Lawrence Ellison
60 настай, хөрөнгөө өөрөө бий болгосон.

Эх үүсвэр: Oracle
Цэвэр хөрөнгө: 18.4 тэрбум (өмнөх жилээс буурсан)

Иргэншил: АНУ
Байршил: Silicon Valley, CA, АНУ
Чиглэл: Програм хангамж
Гэр бүлийн байдал: Эхнэр, 2 хүүхэд
Боловсрол: University of Illinois (дундаас нь хаясан)

Чикагогийн уугуул тэрээр мэдээллийн баазийн програм Oracle-ыг хамтран 1977 онд үүсгэсэн бөгөөд 1986 онд Микрософтыг олон нийтэд ил болохоос нэг өдрийн өмнө олон нийтэд зах зээлд гэч иржээ. Түүнээс хойш энэ 2 компани өрсөлдсөөр ирсэн юм. Дарвины хуулийн дагуу зах зээл дээрхи том тоглогч нараас бусад нь хэцүү байдалд орно гэсэн үзэлд итгэдэг. BMW Oracle уралдааны баг нь амжилттай байгаа юм. Тэрээр алсын хараатай нэгэн бөгөөд өөрийн намтар бичих эрхийг өгөхийнхөө хариуд уг хэвлэлд доод хэсэгт нь мэдээлэл бичих эрх авсан нь чухал юм.


10. S Robson Walton
61 настай, хөрөнгөө өвлөсөн.

Эх үүсвэр: Wal-Mart
Цэвэр хөрөнгө: 18.3 тэрбум (өмнөх жилээс буурсан)

Иргэншил: АНУ
Байршил: Bentonville, AR, АНУ
Чиглэл: жижиглэн худалдаа
Гэр бүлийн байдал: Эхнэрээсээ салсан, 3 хүүхэдтэй.
Боловсрол: University of Arkansas-ын баклавр, Columbia University-н доктор цолтой.

1962 онд Арканзаст анхны хямдралтай дэлгүүр нээсэн Sam Walton-ы том хүү юм. 1970 онд Wal-Mart анх зах зээлд орж маш хурдацтайгаар өссөн юм. Одоо дэлхий хамгийн том жижиглэн худалдааны дэлгүүр бөгөөд 5000 гаран дэлгүүрүүдтэй юм. Тэрээр одоо Wal-Mart-ын захирал нь юм. Wal-Mart нь нэг хэсэг ажилчдаа муу харж үздэг, зэвсэг худалддаг гэсэн шүүмжлэлийн дараа арга барилаа өөрчлөөд байгаа юм. Walton Family сангийн шугамаар хандив туслалцаа үзүүлдэг байна.


11. Jim Walton
57 настай, хөрөнгөө өвлөсөн.

Эх үүсвэр: Wal-Mart
Цэвэр хөрөнгө: 18.2 тэрбум (өмнөх жилээс буурсан)

Иргэншил: АНУ
Байршил: Bentonville, AR, АНУ
Чиглэл: жижиглэн худалдаа
Гэр бүлийн байдал: Эхнэр, 4 хүүхэдтэй.

1962 онд Арканзаст анхны хямдралтай дэлгүүр нээсэн Sam Walton-ы хамгийн бага хүү юм. 1970 онд Wal-Mart анх зах зээлд орж маш хурдацтайгаар өссөн юм. Одоо дэлхий хамгийн том жижиглэн худалдааны дэлгүүр бөгөөд 5000 гаран дэлгүүрүүдтэй юм. Тэрээр Wal-Mart компанийхаа ажилд оролцдоггүй бөгөөд Arkansas дахь хамгийн том Arvest банкны захирал. Wal-Mart нь нэг хэсэг ажилчдаа муу харж үздэг, зэвсэг худалддаг гэсэн шүүмжлэлийн дараа арга барилаа өөрчлөөд байгаа юм. Walton Family сангийн шугамаар хандив туслалцаа үзүүлдэг байна.


11. John Walton
59 настай, хөрөнгөө өвлөсөн.

Эх үүсвэр: Wal-Mart
Цэвэр хөрөнгө: 18.2 тэрбум (өмнөх жилээс буурсан)

Иргэншил: АНУ
Байршил: Bentonville, AR, АНУ
Чиглэл: жижиглэн худалдаа
Гэр бүлийн байдал: Эхнэр, 1 хүүхэдтэй.

1962 онд Арканзаст анхны хямдралтай дэлгүүр нээсэн Sam Walton-ы 2 дахь хүү юм. 1970 онд Wal-Mart анх зах зээлд орж маш хурдацтайгаар өссөн юм. Одоо дэлхий хамгийн том жижиглэн худалдааны дэлгүүр бөгөөд 5000 гаран дэлгүүрүүдтэй юм. Тэрээр Wal-Mart-ын захирал нь юм. Wal-Mart нь нэг хэсэг ажилчдаа муу харж үздэг, зэвсэг худалддаг гэсэн шүүмжлэлийн дараа арга барилаа өөрчлөөд байгаа юм. Walton Family сангийн шугамаар хандив туслалцаа үзүүлдэг байна.


13. Alice Walton
56 настай, хөрөнгөө өвлөсөн.

Эх үүсвэр: Wal-Mart
Цэвэр хөрөнгө: 18.0 тэрбум (өмнөх жилээс буурсан)

Иргэншил: АНУ
Байршил: Fort Worth, TX, АНУ
Чиглэл: жижиглэн худалдаа
Гэр бүлийн байдал: нөхрөөсөө салсан.
Боловсрол: Trinity University of San Antonio-н бакалавр цолтой.

1962 онд Арканзаст анхны хямдралтай дэлгүүр нээсэн Sam Walton-ы ганц охин юм. 1970 онд Wal-Mart анх зах зээлд орж маш хурдацтайгаар өссөн юм. Одоо дэлхий хамгийн том жижиглэн худалдааны дэлгүүр бөгөөд 5000 гаран дэлгүүрүүдтэй юм. Тэрээр Wal-Mart компанийхаа ажилд оролцдоггүй бөгөөд Texas дахь мал аж ахуйн фирмэдээ морьд өсгөн үржүүлдэг. Wal-Mart нь нэг хэсэг ажилчдаа муу харж үздэг, зэвсэг худалддаг гэсэн шүүмжлэлийн дараа арга барилаа өөрчлөөд байгаа юм. Walton Family сангийн шугамаар хандив туслалцаа үзүүлдэг байна.


13. Helen Walton
85 настай, хөрөнгөө өвлөсөн.

Эх үүсвэр: Wal-Mart
Цэвэр хөрөнгө: 18.0 тэрбум (өмнөх жилээс буурсан)

Иргэншил: АНУ
Байршил: Bentonville, AR, АНУ
Чиглэл: жижиглэн худалдаа
Гэр бүлийн байдал: бэлэвсэн, 4 хүүхэдтэй.
Боловсрол: University of Oklahoma-н бакалавр цолтой.

1962 онд Арканзаст анхны хямдралтай дэлгүүр нээсэн Sam Walton-ы бэлэвсэн эхнэр. 1970 онд Wal-Mart анх зах зээлд орж маш хурдацтайгаар өссөн юм. Одоо дэлхий хамгийн том жижиглэн худалдааны дэлгүүр бөгөөд 5000 гаран дэлгүүрүүдтэй юм. Тэрээр Wal-Mart компанийхаа ажилд оролцдоггүй. Wal-Mart нь нэг хэсэг ажилчдаа муу харж үздэг, зэвсэг худалддаг гэсэн шүүмжлэлийн дараа арга барилаа өөрчлөөд байгаа юм. Walton Family сангийн шугамаар хандив туслалцаа үзүүлдэг байна.


15. Kenneth Thomson & түүний гэр бүл
81 настай, хөрөнгөө өвлөсөн, өсгөсөн.

Эх үүсвэр: Хэвлэлийн газар
Цэвэр хөрөнгө: 17.9 тэрбум (өмнөх жилээс өссөн)

Иргэншил: Канад
Байршил: Канадын Торонто хот
Чиглэл: хэвлэл мэдээлэл
Гэр бүлийн байдал: гэрлэсэн, 3 хүүхэдтэй.

Ноён Sir Kenneth нь хүү David-дээ 2002 онд 8.1 тэрбум долларын худалдаа хийж байгаа Thomson Corp.-ынхаа удирдлагыг шилжүүлжээ. Хөрөнгө нь 69%-ын хувьцааг нь эзэмшдэг мэдээллийн аврага корпораци Thomson-аас үүсэлтэй бөгөөд одоо электрон мэдээ мэдээлэл болон мэдээллийн үйлчилгээнд Thomson ONE, Westlaw зэрэг нэрийн доор орж байгаа юм байна. Өнгөрсөн жил Thomson Media болон түүний 54 хэвлэлийг Bahrain-ы Investcorp-д $350 сая доллараар худалджээ. Мөн компани маань санхүүгийн программ хангамжийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд бонд арилжааны TradeWeb-ыг $385 сая доллараар авчээ.

Thomson өөрийнхөө алдартай урлагийн цуглуулгаа хадгалсаар байгаа юм. Ontario-ын урлагийн галлерейд уран зурагт зориулж 300 сая долларыг 2002 онд хандивлаад дараа жил нь 50 саяыг амлан хандивлаж байсан юм. Түүний 3000 ширхэг цуглуулгад нь Rubens-ын шилдэг бүтээл "Massacre of the Innocents"-ыг 77 саяар дуудлага худалдаагаар авсан байдаг нь түүхэн дэхь хамгийн үнэтэй дуудлага худалдаагаар зарагдсан 3 дахь зураг бөгөөд түүний өөрийнх нь хамгийн үнэтэй зураг юм.


16. Liliane Bettencourt
82 настай, хөрөнгөө өвлөсөн.

Эх үүсвэр: L'Oreal
Цэвэр хөрөнгө: 17.2 тэрбум (өмнөх жилээс буурсан)

Иргэншил: Франц
Байршил: Парис
Чиглэл: үйлдвэрлэл
Гэр бүлийн байдал: бэлэвсэн, 1 хүүхэдтэй.

L'Oréal-ыг үндэслэгч Eugene Schueller-ын охин Bettencourt нь компанийхаа 27%-ыг 40 орчим жилийн турш хадгалж францын хамгийн баян хүн байсаар байгаа юм. Тэрээр үргэлж хэвлэл мэдээлэлээс зугтаж байдаг нь түүний эцгийн дайнд оролцож байсан тухай цуу яриа болон түүний талийгаач нөхрийнх нь еврейчүүдийн эсрэг сэтгүүлчийн хувьд хийсэн өгүүллэгүүдтэй холбоотой байж болох юм. Түүний бас нэг үйл ажиллагаа нь Bettencourt Schueller сангаас европийн хүний амьдралтай холбоотой судалгаа хийж буй 45-аас доош насны судлаачдыг Liliane Bettencourt Prize-аар шагнадаг юм.


17. Bernard Arnault
56 настай, хөрөнгөө өөрөө бий болгосон

Эх үүсвэр: LVMH
Цэвэр хөрөнгө: 17 тэрбум (өмнөх жилээс өссөн)

Иргэншил: Франц
Байршил: Францын Парис хот
Чиглэл: Олон төрөл
Гэр бүлийн байдал: гэрлэсэн, 5 хүүхэдтэй.
Боловсрол: Ecole Polytechnique de Paris-н бакалавр цолтой.

Баян, хүчирхэг хүмүүсийн заавал хэрэглэх зүйлсийг худалдаалдаг LVMH эзэнт гүрнийг үүсгэгч юм. Түүний нэрийн бүтээгдэхүүнүүд дотор Dom Perignon, Fendi, Louis Vuitton, TAG Heuer зэрэг багтдаг юм. Түүний хөрөнгийн гол эх үүсвэр нь LVMH-ын 50 шахуу хувийн эзэмшлээс нь бий болсон юм. Өөр нэг сонирхол татаж байгаа зүйл гэвэл Arnault бол түүний 29 настай том хүү бөгөөд тэрээр компанийхаа Кристиан Диорын гутал болон цүнхний хэсгийг хариуцдаг бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлд багтдаг юм.


18. Michael Dell
40 настай, хөрөнгөө өөрөө бий болгосон

Эх үүсвэр: Dell
Цэвэр хөрөнгө: 16 тэрбум (өмнөх жилээс өссөн)

Иргэншил: АНУ
Байршил: АНУ-ын Техас мужийн Оустин хот
Чиглэл: Технологи
Гэр бүлийн байдал: гэрлэсэн, 4 хүүхэдтэй.
Боловсрол: University of Texas Austin (дундаас нь хаясан)

Дэлхий хамгийн том компьютер үйлдвэрлэгч компанийг үүсгэн байгуулагч маань өнгөрсөн 7 сараас компанийхаа гүйцэтгэх захирлыг хийх болсон ч захирлуудын зөвлөлийн дарга хэвээрээ байгаа бөгөөд түүний хуучин ажлыг хүлээж авсан Kevin Rollins-тай хамтран 2007 он гэхэд 60 тэрбумын худалдаа хийх төлөвлөгөөндөө хүрэхээр чармайн ажиллаж байгаа юм. Тэрээр 19 настай коллежийн хүүхэд байхдаа Техасын их сургуулийн дотуур байрнаас компанийхаа гарааг эхэлж байсан юм. Тэрээр бага зардлаар хурдан өсч шинээр зохион бүтээхэд бага хөрөнгө оруулж шууд зарахад чиглэсэн загвараар ажиллаж эхэлсэн юм.

Одоо медиа програм хангамж, принтер, хавсралт техникүүдийн зах зээлд өрсөлдөх болсон байна. Тэрээр хөрөнгөө үнэт цаасаа заран бусад зүйлүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаагийн дотор Хавайн арал дээрхи 377 өрөө бүхий люкс зочид буудал багтаж байгаа юм. Бусад хөрөнгө оруулалтуудад нь International House of Pancakes, Dollar Thrifty Automotive Group, Tyler Technologies, Indiana-ын рестораны сүлжээ Steak n Shake зэрэгийн хувьцаанууд орно.


19. Sheldon Adelson
71 настай, хөрөнгөө өөрөө бий болгосон

Эх үүсвэр: Казино, зочид буудал
Цэвэр хөрөнгө: 15.6 тэрбум (өмнөх жилээс өссөн)

Иргэншил: АНУ
Байршил: АНУ-ын Лас Вегас хот
Чиглэл: Үйлчилгээ
Гэр бүлийн байдал: гэрлэсэн, 5 хүүхэдтэй.
Боловсрол: City College of New York (дундаас нь хаясан)

Казиногийн мангас 12 сард Las Vegas Sands корпорацийнхаа хувьцааг олон нийтэд худалдаж эхэлсэн анхны өдрөө хувьцааных нь үнэ 61%-аар өсч хөрөнгийг нь өмнөх жилийнхээс 767%аар өсгөжээ. Лас Вегасын Venetian буудал казиногийн эзэн маань одоо азийн казиногийн төв Макаод ажиллах болж 2004 оны 5 сард 265 сая долларын өртөгтэй Sands Macau казиногоо нээн эхний жилдээ оруулсан хөрөнгөө олж авна гэж хэлж байжээ. Макаогийн Taipa, Coloane хоёр арлын хоорондох Cotai Strip-д тэр 6 тэрбум өртөгтэй төслийнхөө хүрээнд 7 ширхэг буудал казино баригдах юм. Тэр мөн Лас Вегастаа Palazzo нэртэй казиногоо $1.8 тэрбумаар Venetian-ыхаа хажууд барьж байгаа юм.

Тэрээр Steve Wynn-тай машины зогсоолын талаар маргаантай байгаа ч түүний 15.6 тэрбум долларын цэвэр хөрөнгө нь өрсөлдөгчөөсөө дариу 6 дахин их байгаа юм. Тэрээр бага байхдаа жүжигт сонирхолтой дуулах талаар суралцдаг байжээ. Тэрээр Оперийг Venetian 2006 болгон өөрчилсөн юм. Түүний анхны том орлого нь худалдааны шоуны үеээр Comdex буюу копьютерийн үзэсгэлэн худалдааны газрыг Японы Softbank-д $862 сая доллараар 1995 онд зарсан явдал юм.


20. Theo Albrecht
83 настай, хөрөнгөө өөрөө бий болгосон

Эх үүсвэр: Супермаркет
Цэвэр хөрөнгө: 15.5 тэрбум (өмнөх жилээс буурсан.)

Иргэншил: Герман
Байршил: Foehr, Germany
Чиглэл: Жижиглэн худалдаа
Гэр бүлийн байдал: Гэрлэсэн, 2 хүүхэдтэй.

Тэрээр ах Karl-ын хамтаар ээжийнхээ жижиг хүнсний дэлгүүрээс хүнсний аугаа том сүлжээ дэлгүүр Aldi-ыг үүсгэжээ. Одоо 7000 дэлгүүр нь ойролцоогоор 50 тэрбумийн худалдаа хийдэг байна. 83 насандаа тэрээр одоо ч гэсэн бизнестээ гар биеэрээ оролцон хамгийн орлого багатай хэсэг Aldi Nord-ыг ажиллуулж байгаа бөгөөд түүний 2 хүүхэд нь гүйцэтгэх захиралууд юм. Тэр мөн АНУ-ын чанартай хүнсний жижиглэн худалдааны Тrader Joe-ын хувьцаа болон Idaho-д төвтэй Albertsons супермаркетийн 8%-ыг эзэмшдэг юм. Тэрээр хуучин бичгийн машин цуглуулдаг, гольф тоглох дуртай маш арвич хямгач зантай хүн юм.


Бэлтгэсэн Д.Эрхэмбаатар /Banjig.Net/



Сэдэв: Содон

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Амбийцлаг ӨДӨР
Дэлхийн хамгийн өндөр мод
Шүрэн тэнгисийн гайхамшиг
Хулхидаад хаячихдаг юм байна даа хөөрхийсийг......фото
Эээ чааваас даа энэ мууг хардаа....фото
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. Dovchoo | 2006-06-15 11:41:58
Tiimee ihenh humuus horongoo oorsdoo bii bolgojee. bid j gesen...
2. Oogii | 2006-06-22 02:56:11
ene hvmvvs shig bayan ter bumtan bolohiig mash ih hvscheene. gehdee yu ch hiihgvigeer. yaj bayan boloh we? tuslaach
3. Ganbat | 2006-06-30 21:23:37
bayn bn gedeg hun buhnii husel moroodol. zuud nair n bolj baidag gedegt bi ul ergelzene. gevch Oogii chi iim bodoltoi bol hezeech bayjhgui eeeeee za. he he amidral yamar hanhuu gunjiin ulgeriin togosgol bish dee.tiim biz dee. onoodor hen ch chamd tuslahgui ee. chi ooroo l saihan amidralaa buteene. chamd amjilt husie.
4. sainaa | 2006-07-04 17:48:48
neeree iim ih mongotee hun manai delhiid baidag ium bolob uu bi mash ih gaihaj baina aa
5. oogii | 2006-07-14 20:58:38
tiimee hun buhen bayjh.g huselgui yahav
hamgiin gol ni uurtuu itgeltei mun bugdiig chadna baiguulna buteene gesen itgel naidvartai baih heregtei bugded chin amjilt husie.bayjchhaaraa hun hun chanaraa alddag shuu teriig l martaj bolohgui shuu!
6. 0902 | 2006-07-19 12:30:30
ed nar shig ingeed l hodolmorlood tuunihee ur shimiig avch bvl neeree goy oo
7. chinggis | 2006-08-20 23:54:04
khicheekh l yum bol bukh yum ok buu zalkhuur
8. migaa | 2006-08-21 18:21:05
tiimee ta nar iim bayn bolmoor bainuu tegvel oorsdoo surch bolovsor oorsdiin zorilgoo todorhoilood uragshaa asar ih tevcheeriin tsaanaas amjilt dongoj tsuhuina shvv
9. yaduujav | 2006-08-24 16:29:54
bi bas bayjmaar bna aaaaaaaa. yxleeeee....mongo mongo mongo......
10. yaduujav | 2006-08-24 16:29:54
bi bas bayjmaar bna aaaaaaaa. yxleeeee....mongo mongo mongo......
11. yaduujav | 2006-08-24 16:29:54
bi bas bayjmaar bna aaaaaaaa. yxleeeee....mongo mongo mongo......
12. teku | 2006-08-25 22:03:21
bi iim bolnoo ok
13. teku | 2006-08-25 22:08:41
mongo baina uu ??? baibal nadad zeel bi osgoj ogiii. sonirhson hun haygaa end uldeen uu!!! uldeegeed baigaarai !!!

14. Indra | 2006-09-13 06:50:58
hezee ed nar shig boloh boloo gej
15. turganbek | 2006-09-15 16:26:41
end bihcigdsneer bol bygd xorongoo ooroo bii bolgoson gej baina Minii bodloor tiim bihs baixaa Yagaad gewel yamarch xamaagyi neg bayan xynd ooriin gesen demjigj xyree baidag shyy dee
16. amaraa | 2006-09-18 15:26:13
gaihaltai ymaa manai mongoloos hamgiin bayn ni heniig gj bodoj bna zaluusaa altjingiin zahiral altan, mynganbayr, ed nar orno bhaa tiimuu
17. buka | 2006-09-21 17:56:32
az 60gal chinii gar hureh gazar huleej bga shuu bid ch gesen yugaraa duthav de adilhan l humuus shuu de hicheel zutgeleer baavgai ch bujiglej surna gedeg ih unen ug shuu
18. Uuganbayar | 2006-09-28 15:24:38
gaihaltai uneheer ene humuusiin amidaralaar amidarahiig ih husch baina shuu. Bugdiinh ni amidaraliig gunzgii sudalj uzeheer shiidlee.Khan-uul deed surguuliin 1-r kursiin oyutan baina.Zaluus aa uragshaa
19. p_star_d | 2006-09-30 06:23:49
ene bol xvnii uxaan.
20. koko | 2006-10-24 18:02:00
humuusee onoodortoo hangaluun bai hun monh bishees hoishbayjaad yahab
21. apaatan | 2006-11-02 02:18:59
xörgö ooroo biibolood
22. tulgaa | 2006-11-02 18:30:36
mungu mungu mungu ih mungu bodohoor tolgoi uvduud b,naaaaa
23. edmon dantes | 2006-11-04 21:54:59
ed nar bayn ym bn.gehdee namaig guitsehgui.wahaha
24. angel1984 | 2006-11-06 18:28:12
ih mongotei hun az jargaltai bdaggui bi bayn hun bolohiig husdeggui zugeer l setgel hangaluun utga uchirtai amidrald durtai gehdee medeej tdohoi hemjeenii mongotei bj l setgel hangaluun bnada
25. juni | 2006-11-10 15:35:02
ene hvmvvs vneheer mundag hvmvvs bna.bvgd l mash ih hodolmorloj bj mongiig olno.tuhai hvnees shaltgaalna tiimvv
26. SUVDAA_528 | 2006-11-18 13:00:02
mongo bol amidralin gol uusgever mon. mongotei l bol yuug ch diilj vuug ch avch chadna gej bi boddog.
tiim uchraas humuusee mongoo sain tsugluulj amidralaa ood ni tataarai
27. tseegii | 2006-11-22 11:40:02
ene medeelel tovchhon bolovch nadad taalagdlaa.yamarch hun mungu oloh uhaaniig l sain bodoj olj chadaad tuuniigee bodit bolgoj heregjuulj ih hudulmurluj chadval ene delhiin hamgiin bayan hun boloh bolomjtoi yum bna gej bodogdoj bna.
28. kaka | 2006-11-24 11:34:34
dajgvi lyum bna
29. TSL | 2006-11-26 09:28:19
HUNII HUSEL HYAZGAARGUI L DE
TEHDEE BAYJIHAD BOLOVSROL NEEH UNDUR BOLOVSROL HEREGGUI GEDEG NI END HARAGDAJ L BNA. ZUGEER ARGAA L OLOH HEREGTEI BAYJIH ARGA BISH HUSSENEE HYALBARHAN BUTEEH
30. toogii | 2006-12-05 21:18:32
bayjlaa geed az jargaltai eleg buten hairtai hunteige hamt bj buh l zuiliig ooriin bolgoj chadna gejuu... bid oorsdiin hucheer busdad bish oortoo l saihan bj bval bolom bishuu
31. DORIDILMAA | 2006-12-06 14:53:52
SAKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKSSSSSSSSSSSSSSSSSAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAASSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSSAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKK
32. bujin | 2006-12-20 16:57:55
bi tun udku end neree duursgaj busdiin chimeg bolj amidarnaa
bi chadnaa
33. beku | 2006-12-30 15:11:15
ed bol jinhen oyun uhaanaaraa horongoo olson humuus.bidch bas sain surval iim bolno
34. BUlgantamir | 2007-01-17 16:30:46
ed nar nadaas yad uu yum bna bi 1t oroh bsan yum
35. Odka_9977 | 2007-03-01 16:26:01
money bol amidral deer agyy
36. fish | 2007-03-06 18:54:13
zutgel
37. NAMKA_1217@YAHOO.COM | 2007-03-07 13:48:46
BAYJHIIN TULD HODOLMORLOH HEREGTEI GEHDEE MONGOLD HETS YUMAA BAYAJIH GEJ BGA HUMUUST AMJILT HUSEYE
38. ????? | 2007-03-27 15:17:56
атаархаж үхлээ
39. Lion | 2007-04-22 18:17:56
Hamdiv ogsond talarhaj baina
40. Dream | 2007-05-15 12:07:22
hun ooroo l hicheeh yum bol money ursaad l orood irne daanch yaj ursgaj oruulj ierh argiig ni medhgui bnooooooooooooooo
41. dg | 2007-05-23 20:28:59
uneheer goy ymaaa udaxgui mongoloos terbu mtan garax blgui ta ch bj magadgui bi ch bj bolnoshd tiimee bayjitsgaay mongolchuudaa
42. ZUUNBAYAN | 2007-06-12 17:25:05
EE XOORXII EXLEED BAYJXIIG XVSWEL TA NAR SAIN BOD L DO TA NAR CH GESEN BAYJIJ CHADNA SHVVVVVVVVVVVVVVVVV
43. ZUUNBAYAN | 2007-06-12 17:25:08
EE XOORXII EXLEED BAYJXIIG XVSWEL TA NAR SAIN BOD L DO TA NAR CH GESEN BAYJIJ CHADNA SHVVVVVVVVVVVVVVVVV
44. erdenetamir | 2007-07-21 14:31:43
minii buh hurungu 66.9ter bum dollar shuudee
45. alexboy | 2007-08-02 03:53:11
ene yuch hiihgvi geer bayan boloh hvmvvs joooohon .............iim baihaa tee hvmvvsee
46. rtyu | 2007-08-13 12:59:14
holc hvchee shingeej bvteesen bvhen ergeed harhad cetgeliin bayar bayacaglan ihiig hiij bvteeh uram zorig olj abdag hvnii hvnleg saihan chanar gej saihan uym
47. bi | 2007-09-01 16:16:22
(bvgdeeree hodolmorloj ihiig bvteej mongiig oltsgooy)ta zvgeer suugaad hench tanid mongo ogohgvi!!aroso.
48. nyamka | 2007-09-14 20:29:30
Zygeer suugaad ta iim boloxgyi
odoo ch gesen ta barag l oroitoj bga baix gexdee ta yag odoonoos uxamsartai xudul deer ne yxen xatan xudulmurlu tegj baij l iim bayan bolno yxen xatan xudulmurlu deer ne uuriinxuu chadvar yu boloxiig bodoj olood xudul
49. ?????? | 2008-01-21 15:26:39
яах уу залуучуудаа нэг юм бодохгүй бол тээ.
50. ok | 2008-02-18 15:31:39
goy
51. unsh | 2008-05-22 08:23:50
teneg batsaanuud nadaas sanaa awch bayjsan ulunguud bgaan
52. shinee | 2008-10-17 12:18:28
humuucee bid ch gsn ednii toond orno shvv dee boloh ymnii tuluu bolohgvi ym shg bvv yar . bolohgvi ym gej baidaggvi ym aa chadahgvi l bgaa bahgvi yu daa ta tiimees hubi hvn tus bvrdee hicheebel chadnaa mongolchuudaa
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: