Солонгос, Австрали руу виз гаргах нэрээр 18 сая төгрөг луйвардсан дуучин Баясгалангийн экс нөхөр Отгонбаярыг эрэн сурвалжилж байна
2007-04-23 12:00:44 УБ
Одоогоос cap гаруйхны өмнө ТҮ-9 телевизээр иргэдэд Солонгос, Австралийн виз гаргаж өгөх нэрээр 18 сая төгрөг луйвардаад ор сураггүй болсон Увс аймгийн Улаангом сумын харъяат Хүүхээгийн Отгонбаяр гэгчийг эрэн сурвалжилж байгаа тухай зарласан.


Хаяагаа хадран нутгийнхныгаа шороо үмхүүлэн 18 сая төгрөгийг нь луйвардаад ор сураггүй болсон эр дуучин Баясгалангийн экс амраг байсан нь олны чихийг дэлдийлгэж эхлэв. Дуучин Баясгалан СУИС-д оюутан байхдаа өөрөөсөө зургаа ах, арьс шир зөөдөг бизнесмэн залуутай халаасны өрөө хөлслөн амьдарч байсан нь залилангийн хэрэгт ороогдоод байгаа Отгонбаяр гэгч эр. 1994 онд Улаангомын II арван жилийн дунд сургуулийг дүүргэсэн тэрээр номын мөр хөөлгүй ганзагын наймаа эрхэлж чамгүй мөнгө хурааснаараа дуучин бүсгүйг ивээн тэтгэж байсан анхны ивээн тэтгэгч нь. Баясгалан Жавхлан хоёр дуэт дуулж эхэлснээс л тэдний харьцаа сэвтэж эхэлсэн юм гэдэг. Амраг бүсгүйгээ дуучин Жавхлантай хардах болсон Отгонбаяр, Баясгаланд үе үе гар хүрч найз нөхөд нь хөлсний байранд нь очиж тэднийг эвлэрүүлж зохицуулаад буцдаг байжээ.

Дөрвөн ханан дахь хэрүүлээ дийлэхээ больсон залуу хос удалгүй хоёр тийш болж, олны хэл амнаас дайжсан Отгонбаяр ч Америк руу хүлгийн жолоо залснаар дуучин бүсгүйн зам шулуудсан түүхтэй. 2002 онд дуучин Баясгаланг Увс аймагт тоглолт хийх үеэр экс амраг Отгоо нь дуучин бүсгүйд гар хүрч, жавтий хүртээсэн талаар Увсынхан одоо ч ам дамжин ярьдаг хэвээр. Эрт мөнгөний үнэр авч, сайхан бүсгүйгээр чимэг хийж явсан Отгонбаяр гэгч буруу замаар будаа тээсээр 18 саяын залилан хийж орон даяар эрэн сурвалжлагдаж байна. Цагдаагийнханд ирсэн мэдээллээр Отгонбаяр Солонгос гарсан байх магадлалтай байгаа аж.

Сэрүүлэг /2007.04.23/




Сэдэв:

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Улстөр судлаач Эрдэнэтуул бор сархаданд “нугасгүй”
“Женко” Х.Батулга бултаж зугтаж үйлээ үзэж явна
Маадай Амраад машины өртэй
Нарансолонго Цагаанбаатарын “Ну-А” гэж үү?
Эрүүл мэндын газрын дарга Ц.Ганхүү
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. Nutag | 2007-04-24 05:45:39
Nurgiin ner baastsan novsh. Barij shorond ni khii.
2. unursuren | 2007-10-15 04:28:09
baliar har luivarchin
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.