Oрчин үеийн БЭР ГУЙЛТ гэнээ
2008-10-02 11:51:48 УБ
Нийтлэгч: batkaa2001 Үзэх хаяг: http://news.banjig.net/news/read/11919
Банжиг.Нэтийн блог булангын " Бүбээ сараачсаар... Баруун солгойгүй эрээчсээр " блогоос " Oрчин үеийн БЭР ГУЙЛТ гэнээ " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.

Нэлээн дээр л нет-с авч байсан юм. Яг хаанаас хуссанаа санадаггүй ээ. Блогчид минь болгооно уу, кэкэ



Худ ураг бололцох хүсэлтүүд хундага тулган анх учрав. Хүргэний тал:


Тэнгэрийн царайг ажиж Тэрбишийн зурхайг үзэж


Гарахдаа автобусанд сууж гадаа ирээд таксинд шилжиж


Орцны жижүүрт байцаагдаж орж ирсэний учир гэвэл:


Шавхай тарьдаг нь манайд байна шал угаадаг нь танайд байна 


Урж тасддаг нь манайд байна умайлгаж оёдог нь танайд байна



Агсам тавьдаг нь манайд байна аргадаж унтуулдаг нь танайд байна


Хулгай хийдэг нь манайд байна хувааж иддэг нь танайд байна


Гадуур тэнэдэг нь манайд байна ганихарч хүлээдэг нь танайд байна


Энэ 2-ийг нийлүүлбэл элит биш ч гэсэн эгэл гэр бүл


Тоэрийн дансанд бүртгэгдэж түмэн олноо баясгах бусуу?


Байр сав хүүд минь одоо алга ч банкинд нь хэдэн юм бий


Их хуралд байдаг том хүргэн иймхэн юмыг аргалах байлгүй


Гаалид байдаг бага эгч нь ганц дүүдээ туслах байлгүй



Эхнэр бид 2 хашаанд гарч энэ 2-тоо байраа өгөх


Эцсийн вариант байгааг эрхбиш та нар болгооно уу?


Хайр энэрэлдээ багтааж хариуг үтэр соёрхоно уу?


БЭРИйН ТАЛ: Гэнэтийн зочдын үгийг гээх нь үгүй сонслоо


Эрх ганц охиныг минь рэкэтлэнэ гэвэл гонжийн жоо


Орон байргүй шалдан бандид охиноо бид өгөхгүй ээ


Сонирхол хүсэл байвал солонгост хүүгээ явуул!


Машин, байрны мөнгийг маш хурдан бидэнд ирүүл!



Дүлзэн ах нь цагдаагийн хурандаа


Дүүриймаа эгч нь тойргийг шүүгч


Баяраа дуу нь байрны атаман баяжиж болохгүй ээ та нар (нуулгүй үнэнийг хэлхэд эцэст нь нударга зорүүлж салжээ)




Сэдэв:

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Дэлхийн алдартай дуучдын клипүүдийг үзэж дуугаа татаж авахыг хүсэж байна уу?
Шашны зарим үгийн тайлбар
"ТУНГАЛАГ ТАМИР"-н Галсан бол давгүй залуу
Ер бусын зүйлс-4. Цэцгийн үнэр
Шүүх хуралд орсон нь
 

Төстэй мэдээнүүд