Энэ дууг анх сонсоод тэр тусмаа дуулж байгаа хүүхнийг нь анх харчаад бараг дурлан алдаж билээ. Солонгосын олон одуудын нэг нь юм байгаам. Сөүл хотоор тэнэж явтал нэгэн их дэлгүүрийн үүдэн дээр амьдаараа дуулж миний бэлигийн нүдийг нээж өгч билээ. Тэр цагаас хойш бэлгийн нүд маань ер хаагдкүү байгаам.
Царай зүс бие хаа нь тэгтлээ надыг эзэмдвүү үгүй бол хоолойны бяр чадал тамир тэнкээ нь ингэтлээ надыг ховсдовуу Park Hwa Yobi-Lie гээл сонсогдох л юм бол нүд бүлтэлзээд чих сортолзоод зүрхэн тушаа нэг үзүүртэй юмаар хатгаад байгаам шиг нээх эвгүй болоод явчидым. Бүр шээс гоожихжийнуу гэлтэй хачин болоод байдым.
За тэр дуулж муулах бол лайтай лайтай цангинаал царгиал хэнгэрэг цоочих нь дөхнө. Хүн тэр тусмаа энэ хүүхэн яахлаараа ингэж лакк гоё хайр хүрмээр дуулдаг байнаа. Юүн тэр Mariah carey тэрний чинь хажууд хол тасархай дуулна. Яахав Ази гэж л гоочилдогүй юм бол.
За ингээд баахан эрэклаам хийчилээ энэ хүүхний талаар. Хэрэв зээ энэ хүүхэн монгол хүүхэн байсан бол бүр сонгуульд хүч үзэж байвал бараг миний энэ эрэхлаамаар зам нь тэгширээд шууд УИХ-ын дэфтаат болсоон. Күү яахав нэг нь ч гэсэн энэ мэтчилэн дээш гарч байвал дараа маньд хэрэг болох ч юм билүү тэ...?
Хаа нэг явж тааруул таван үг солиод...за надтай таардаг дэфтаат ч гэж хаа байхуу тэр саарал маарал ордон хавиар л явах байх...
Хөөе хүүхээ би яагаав нөгөө чамайг өөрийн блог дээрээ ниг баахан лакк макк гээл эрэхлээмдаагүй юү чи таниж байна уу хүүхээ гээл яриа өрнүүлэгээ хувийн асуудлаа хөндөөд авна гэж байгаа. Ах нь олон нялх нойтон хүүхэдтэй хөөн. Хүний өөрийн нийлсэн арваад юм байна. Айлын хажуу өрөөнд арав хориулаа чихээд тав тухгүй л явж байна даа хүүхээд. Чи чинь хууль батлдаг гэлүү...? ... гэж байгаад...
Юмыг яаж мэдхүү тэр төсөл мөсөл энэ тэр зээл тусламж гээл есөн шидийн л мөнгө орж ирдэг гэсэн тэрнээсээ жоохоныг шомбодоод ахдаа ганц хашаа байшин, худгаас ус зөөх ганц бидон, нэг түрдэг тэрэг за бүр болкүү байвал чирдэг чарга ч байсан яахуу ахдаа өгөөч гээл гуйхгүй тэ...
Энүүнээс ихийг гуйгаад дэмий байхаа. Дараа нь өнөөх золиг чинь баригдаж матаас татаасанд ороод эргээд хүзүү ороогоод хөлд орооцолдоод хам хэрэгтэн болоод дээлээ нөмөрхөд ч буух ял нь бага тусна гэж бодох юм.
-Тэгээд уг хүүхэн маань нэр дэвшихдээ ингэж хэлэх байсан болуу гэж боджээнээ
- АМАТН Ар монголын арагшаа татах намаас Улсын Их хурлын Дэвтаатад нэр дэвшигч миний мөрийн хөтөлбөрийг таалан соёрхож тоолон баярахнуу...гэнгүүтээ...Явцын дунд жижиг жижигээр танилцуулаа танилцуулаа яавчина хүлээжий гэх байсан болуу...
-Өөөөө уг нь их сайхан дууны тухай дуучиных нь талаар хүүрнэеүү гэж бодсымсан. Хальтраад улс төр Сонго-уйл болцон явжээшд энэ чэн одоо. Яаанаа... энэ нэг сонгуул монгуул нь хурдан дуусаж туйлширсан олон төгөлдөршилөөс надыг салгаж аль...!!! Хүнийг ингэж болкүүш дээ та нар.
За тэр яахуу...нөгөө дуучин хүүхэн чинь энэ шүү дээ...Хэлтэй устайсан бол хайр майраа илчилэхсэн...Далайн гахайн хэлнээс өөр хэлгүй хүн чинь инкээл сууж байхаас яахав...Гадаадаар би чамд хайртай би чамайг сонгож байна гэдгийг юүгдийм бол...?